Түрүүлсэн соёолонг иргэний хүсэлтийн дагуу дахин шүдэлсэн байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёолон насны хурдан морины уралдаанд түрүүлсэн хул морийг дахин шүдлүүлэх хүсэлтийг нэгэн иргэн Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хороонд гаргажээ. Уг хүсэлтийн дагуу түрүүлсэн морийг дахин шүдэлсэн талаар тус хорооны гишүүн н.Зоригтбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Иргэний гаргасан хүсэлтийг дагуу түрүүлсэн соёолонг дахин шүдлэхэд яах аргагүй үндсэн дөрвөн шүд нь гарсан, захын үүдэн шүд нь сүүн шүдээрээ буюу хув цагаан шүдтэй, дөрвөн настай адуу болохыг дахин тогтоолоо.

Бид өмнө нь айргийн тавд орсон адуунуудыг нэг бүрчлэн нарийвчлан үзээд соёолон адуу болохыг тогтоосон байсан” гэв.

Соёолон насны морьдын уралдаанд Монгол Улсын тод манлай уяач Д.Мөнхбатын уясан Ховд аймгийн Мянгад сумын харьяат Монгол Улсын манлай уяач З.Мэндсайханы хул үрээ түрүүлсэн билээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
6
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг