Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчийг дахин баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлыг өнгөрсөн оны сүүлээр улс орондоо цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэрэгтэй нь холбогдуулан дахин баривчилжээ.

Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард импичментийн үр дүнд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон юм.

Юн Сүк Ёлын зарласан цэргийн дэглэм зургаахан цаг үргэлжилсэн ч Өмнөд Солонгосын нийгэм, улс төрийг ноцтой хямраасан үйл явдал байлаа.

Хэрэгт холбоотой баримт нотолгоо устгахаас сэргийлэх зорилгоор экс ерөнхийлөгчийг баривчлах захирамжийг Сөүл хотын төв тойргийн шүүх өчигдөр гаргажээ.

Юн Сүк Ёл өмнө нь энэ оны эхээр бараг хоёр сарын хугацаанд хоригдоод суллагдаж байсан юм.

Хэрвээ түүний хууль бус аргаар цэргийн дэглэм тогтоохыг завдсан үйлдэл мөрдөн байцаалтаар бүрэн тогтоогдвол бүх насаар хоригдох, эсвэл цаазын ял авах боломжтой.

Юн Сүк Ёл өөрийн зарласан цэргийн дэглэмийг зөвтгөхийн тулд Умард Солонгосыг өдөөн хатгах зорилгоор Пёнян хот руу цэргийн зориулалттай дрон нисгэх тушаал өгсөн талаар баримтыг прокурорууд илрүүлсэн тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр цацагдаад байгаа.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг