Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан "Морин хуурын чуулгатай хамтран тоглох боломж гарсанд баяртай байна" гэжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн өчигдөр төрийн зоог барилаа.

Энэ үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Чингис хаан одонт Морин хуурын найрал хөгжимтэй хамт Японы алдарт "Хамабэ но үта" болон "Монгол аялгуу"-г эгшиглүүлсэн нь төрийн зоогийн онцлох мөчийн нэг байв. Өчигдөр Япон иргэдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлэн ирсэн даруйдаа эрдүү хийлийн бэлтгэлдээ орсныг Цог Жавхлант Эзэн Хааны хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад хэргийн сайдын Онц зөвлөх, Элчин Сайд Шимизү Такэнори өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ тодотгосон.

Мөн ноён Шимизү Такэнори "Төрийн зоогийн талаар Эзэн хаан 'Монголын шилдэг уран бүтээлчид өндөр гүйцэтгэлтэйгээр үзүүлбэр үзүүлж байгаа нь сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүллээ' гэж сэтгэгдлээ илэрхийлсэн. Мөн Эрхэм дээд Хатан 'Маш гайхалтай хүндэтгэлийн зоог байлаа. Урлаг соёлын мэдрэмж дээд хэмжээнд хөгжсөнийг илэрхийлэх гайхамшигтай үзүүлбэрүүд үзүүллээ. Уран бүтээлчдийн ур чадвар ямар өндөр түвшинд байгааг гайхан бишрэхийн сацуу олон төрлийн авьяастай, урлаг соёлоороо ихэд бахардаг түмэн байна гэсэн сэтгэгдэл төрлөө' гэж хэлсэн.

Морин хуурын чуулгын хамт эрдүү хийл тоглоход ямар сэтгэгдэл төрснийг Эзэн хаанаас асуухад 'Морин хуурын чуулгатай хамт тоглож чадсандаа, ийм боломж гарсанд баяртай байна' гэж хэлсэн" гэв.

Цог Жавхлант Эзэн Хааны хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Шимизү Такэнори өөрт төрсөн сэтгэгдлийнхээ талаар "Өдийг хүртэлх төрийн дээд хэмжээний айлчлалууд дундаас өчигдрийнх шиг халуун дотно хүлээн авсан тохиолдол ховор болов уу. Том дэлгэцээр Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан хоёрын танилцаж байх үе, Айко гүнжийг төрөх, өсөж том болох үе, Эзэн хааны хунтайж байхдаа айлчлах үеийн зургуудыг Цаг хугацааны аяс гэж монгол хэлнээ буулгах япон дууны аятай хослуулан харуулсан нь гүн сэтгэгдэл төрүүлсэн" гэсэн юм.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито угсаа залгамжлах хунтайж байх үедээ буюу 2007 онд Монгол Улсад айлчилж байсан. Энэ үедээ мөн морин хуурын чуулгатай хамтарч тоглолт хийж байсан билээ. Тухайн үед тоглолтыг төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай найруулж байв.

2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нар Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр NHK Hall-д Морин хуурын чуулга тоглосон. Энэхүү тоглолтыг Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар үзэж сонордсон юм.

Ташрамд дурдахад дээрх үйл явдал нь Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар коронавирусийн халдварт цар тахлаас хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон тохиолдол болж байлаа.

БИЧЛЭГ:

"Монгол аялгуу"

"Хамабэ но үта"

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [75.157.14.84] 2025/7/10
Үнэхээр сайхан айлчлал болж байнаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.50] 2025/7/9
Үнэхээр гайхалтай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.233] 2025/7/9
Дэлхийн бараг бүх ороны хүмүүсийн хамгийн таалагддаг ороноо нэрлэхэд Японыг бүгд л бараг нэрлэдэг. Харин хамгийн таалагддаггүй ороноор манай урд хойд хоёр хөрш нэрлэгддэг шүү дээ. Монголчуудад ч ялгаагүй дээ |Хятад орос хоёр монголын нутгыг булаан эзэлсэнээс авахуулаад дэлхийд хаана ч байхгүй өндөр үнээр цахилгаан тулшээ зардаг гээд үргэлжилнэ|
0 | 0 Хариулах
Зочин [203.98.77.114] 2025/7/9
Түүх түүхээрээ үлдэнэ, өмнөх түүхүүд ямар ч байсан бид одоо дараагийн шинэ түүхийн төлөө явж байна, шинэ түүхэнд яалт ч үгүй Япон улс Монгол улсын гол түнш байх болно...Эзэн Хаан сайхан айлчлал хийгээрэй...
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.121] 2025/7/9
Монголын ард түмний дунд хамгийн нэр хүндтэй, хамгийн эерэг дулаан сэтгэгдэл төрүүлдэг үндэстэн гэвэл ихэнх Монгол хүн эргэлзэх зүйлгүйгээр Япон л гэж хэлэх байх. Гэтэл тэр үндэстнийх нь цог жавхлант эзэн хаан эрхэмсэг хатныхаа хамт өөрийн биеэр морилон ирж, бас өөрийн биеэр Монгол болон Япон үндэстний тансаг хөг аялгууг тоглож өгсөн нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монгол, Япон үндэстнүүд өнөд мандан бадраг ээ.
11 | 0 Хариулах
Солонгосын иргэн [66.181.178.171] 2025/7/9
Монгол япон 2 бол хоёулаа эзлэн түрэмгийлэгч, таарсан 2 таар шуудайнууд. Юан улсыг мөхөөсөн солонгос хатан бол манай үндэсний баатар.
0 | 16 Хариулах
Зочин [66.181.184.134] 2025/7/9
Япон Улсын цог жавхлант эзэн хаан мундаг боловсролтой хүн юм даа. Хөгжим,урлагийн мэдрэмж маш өндөр юм байна.Манай оронд тавтай аялаарай.
6 | 0 Хариулах