Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Морин хуурын чуулгын тоглолтыг Япон улсын Цог жавхлант эзэн хаан ирж үзлээ. Гайхалтай гэж хэлээд гарсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа "NHK Hall"-д тоглолт хийлээ. 

3,800 хүний суудалтай тус танхимыг үзэгчид дүүргэн, Морин хуурын чуулгын тоглолтыг шимтэн сонссон юм. Зочдоос хамгийн хүндтэй онцлох эрхмүүд нь Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тэргүүн хатагтай Л.Болорцэцэг болон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс байв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Морин хуурын чуулгынхан тоглолтоо "Монгол аялгуу"-гаар нээж, Урьхан хонгор салхиар үргэлжлүүлсэн юм. Мөн Карибошикири дуу, Фурусато зэрэг япон түмний алдартай бүтээлийг ч эгшиглүүлсээр "Нутаг минь, Хүлэг минь"-ээр тоглолт өндөрлөсөн. 

Мөн А.Түшигт, Ф.Ичи нарын "Одонд хүслээ шивнэсэн нь" аяыг чадварлагаар эгшиглүүлж, дуусахдаа хоорондоо гар барьж, нэгэндээ баяр хүргэсэн олон хүний сэтгэлийг татаж байв. 

Сэтгэл догдлуулсан, бишрүүлсэн, сонорыг мялаасан уг тоглолт хоёр цаг орчим үргэлжилж, өндөрлөсөн ч үзэгчид алгаа ташсаар уран бүтээлчдийг эргүүлэн тайзан дээр гаргаж, уран бүтээлийг нь дахин сонссон нь тэдний сэтгэлд хэр их нийцсэнийг бэлхэн харуулах биз ээ. 

Тоглолтын дараа Соёлын сайд Ч.Номин "Энэхүү тоглолтыг хийхээр таван жилийн өмнө "NHK Hall"-ыг захиалж, өнгөрсөн жил баталгаажуулсан. Түүнээс хойш бүтэн жилийн хугацаанд зохион байгуулахаар ажиллалаа. Энэ бол хоёр улсын хоорондох бат найрамдалт харилцааг илүү өргөжүүлэн хөгжүүлэхэд маш чухал. Хамгийн түрүүнд соёлоор өөрсдийгөө таниулснаар эдийн засаг нь дагаж орж ирдэг. Энэ хүрээнд Морин хуурын чуулга "NHK hall"-д тоглолтоо хийсэн нь тун чухал. Цаашид бид 13 хотоор аялан тоглолт хийхээр төлөвлөсөн" гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "NHK-ын танхимд тоглоно гэдэг бол үнэн чанартаа дэлхийн дээд түвшний театрт тоглох боломжоо баталгаажуулж байна гэсэн үг. Морин хуурын чуулга хамгийн өндөр түвшний тайзан дээр ямар нэгэн шалгуургүйгээр тоглох боломжтой боллоо.

Нөгөө талаар хоёр орны харилцаа эдийн засаг гэхээс илүү оюуны харилцаа руу хүчтэй явах нь гэдэг нь ойлгогдож байна. Япон улсын Цог жавхлант эзэн хаан өөрийн биеэр ирж тоглолт үзлээ. Их сайхан сэтгэгдэлтэй гарч байна. Гарахдаа танай хамтлаг маш гайхалтай байна гэж хэлсэн" гэлээ.

зураг
 

Мөн "Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито 2007 онд буюу угсаа залгамжлах ханхүү байх үедээ манай улсад айлчилж, Морин хуурын чуулгын хамтарч тоглож байсан. Тухайн тоглолтыг би найруулж, ирээдүйн хаантныг хаана зогсохыг нь зааж ярьж байснаа маш тод санаж байна" хэмээв.

Өчигдөр болсон тоглолтын танхимд орж ирэх үедээ Цог жавхлант эзэн хаан Нарүхито хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой гар барьж, мэндчилсэн юм. 

ФОТО:

Гэрэл зургийг Б.Бямба-Очир (MPA.MN)

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг