Маргааш буюу долдугаар сарын 2-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хуурайшилт улам нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.
Өчигдөр өдөр зүүн аймгуудын нутгаар +35 хүрч халсан байна. ,
2025 оны 07-р сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- Долдугаар сарын 3, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Долдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- Долдугаар сарын 6-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:
- Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
- Долдугаар сарын 3, 4-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16...+21 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +30...+35 градус,
- бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!