• 6 сарын 12, Пүрэв

Ноён Ронил Сүжан Голомт банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдлоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 26
Сурталчилгаа

Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тав дахь Хараат бус гишүүн Сингапур улсын иргэн Ноён Ронил Сүжан шинээр томилогдсон билээ. Ингэснээр Голомт Банкны ТУЗ-ийн дийлэнх гишүүд Хараат бус гишүүдээс бүрдсэн ба энэхүү үйл явдал нь ТУЗ-ийн хараат бус шийдвэр гаргалт, зохистой засаглал, хариуцлагатай байдлыг улам бататгаж, урт хугацаанд тогтвортой ашигтай үйл ажиллагааны баталгаа болж байна.

зураг
 

Ноён Ронил Сүжан нь банк санхүү, хөрөнгө оруулалт болон бизнесийн салбарт 30 гаруй жилийн арвин туршлагатай мэргэжилтэн бөгөөд үр дүнтэй стратегич юм. Тэрээр Rabobank, NM Rothschild зэрэг дэлхийн нэр хүндтэй байгууллагуудад удирдлагын түвшний алба хашиж, Ази Номхон далайн бүс нутагт олон тэрбум долларын M&A болон хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг удирдаж байсан туршлагатай. Мөн Bloomberg-с шилдгээр тодруулсан БНЭУ-ийн шилдэг санхүүгийн байгууллага болох Rabobank India Finance-ыг амжилттай үүсгэн байгуулж байсан.

Түүнчлэн тэрээр Сингапурт төвтэй Raaga Holdings Pte Ltd компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Omnivore Partners болон Mega Delta Capital-ийн захирлын хувьд олон төрлийн хөрөнгө оруулалт, венчур хөгжүүлэлтийн эксперт төдийгүй санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө болон технологийн салбаруудад нөр их туршлага хуримтлуулжээ.  

Мөн ноён Ронил Сүжан нь Сингапурын Менежментийн Их Сургууль, INSEAD, Азийн Менежментийн Институт зэрэг дэлхийн засаглал, эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллагуудад лектор, ментороор ажилладаг бөгөөд тогтвортой санхүүжилт, бизнес эрхлэлт, инновацын чиглэлээр багшилдаг юм.

Банкны ирээдүйн тогтвортой өсөлт, ашигтай үйл ажиллагаанд ТУЗ-ийн манлайлал нэн тэргүүнд тавигддаг бөгөөд зөвлөлийн дийлэнх гишүүд хараат бус болсон нь банк санхүүгийн салбарын  анхны тохиолдол төдийгүй Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь ур чадварын хувьд тэнцвэртэй, олон талт манлайлагчдын бүрэлдэхүүнтэй байгаа нь олон улсын жишигт нийцсэн засаглалыг төлөвшүүлэх, стратегийн хөгжлийг дэмжих төгс сонголт гэж бид үзэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.