"Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой" хадгаламжийн аяны хоёр дахь шатны /04.01-04.30/ урамшууллын эзэд 2025.05.07-нд шагналаа гардан авлаа🤝
Тус шатанд нийт 62 азтан тодорсон бөгөөд:
II шатны супер урамшуулал буюу “Турк улсын 3 хот”-оор хосоороо аялах эрхийн эзнээр тодорсон Г.Цэнд-Аюушийн сэтгэгдэл:
“Ажил дээр байхад залгаад та азтан боллоо гэхэд сонсчхоод гайхсан. Гэтэл шууд ажил дээр хүрээд ирэхэд нь их догдолсон ххэ. Ажлынхан маань харчхаад надад баяр хүргээд, “Энэ сугалаа чинь үнэн юм байна, ямар гоё юм бэ?” гэлцэж байсан.
Аялна гэдгээ сонсоод “Ээжээ хоёулаа азтан болсон” гээд ээжийгээ Америкаас дуудчихсан байгаа хамт аялж өгнө дөө ххэ. Ийм том шагнал хожсондоо их баяртай байна аа. Одоо цаашдаа Ариг банкандаа ахиад мөнгөө хадгалаад явна л гэж бодож байна даа”.
Аяны II шатны 500’000₮-ийн урамшууллын эзэн С.Наранцэцэгийн сэтгэгдэл:
“Өмнө нь өөр сугалаануудаас жижиг жижиг зүйл хожиж байснаас ийм том шагнал танай банкнаас анх удаа хожиж үзлээ, их баярлалаа. Би Ариг банкны харилцагч болоод хоёр сар л болж байна.
Түрүү жил 100 саяын эзэн Сэлэнгэ аймгаас тодорсон малчин хүн байсан нь сугалаа гэдэг зүйл үнэн юм байна гэх итгэлийг надад өгсөн учраас хүмүүсээс асууж, сайн судалж байгаад Ариг банкан дээр очерлож байгаад хадгаламжаа нээлгэсэн дээ ххэ. Манай Дарханыхан их идэвхтэй байх шиг байсан цаашид бусад аймгийнхан ч гэсэн энэхүү аяндаа идэвхтэй оролцоод Ариг банкийг сонгоосой гэж уриалъя”.
Та Ариг банкны Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан хотод байрлах салбар нэгжид 50,000₮-өөс дээш дүнгээр өөрт тохирох хадгаламжийн бүтээгдэхүүнүүдээс сонгон жилийн 14-16.5 хувь хүртэлх өндөр хүүтэй хугацаатай хадгаламж нээлгэн урамшуулалд оролцон олон олон шагнал хүртэхээс гадна супер шагнал буюу 100 сая₮-ийн эзэн болох боломжтой юм. Мөн төрсөн өдөр нь тохиож буй харилцагч бүрд нэмж 5 урамшууллын эрх бэлэглэх юм.
“Аригтай хадгалаад 100саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг:
24 цагийн туршид 7070-1001 дугаар
100say.arigbank.mn сайт
www.arigbank.mn/mn сайтаас болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод байрлах Ариг банкны салбаруудаас аваарай.
ХАДГАЛАМЖИЙН ӨГӨӨЖӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ | АРИГ БАНК