Маргааш Алтайн уулархаг нутаг болон говийн нутгаар салхи шуургатай, хангайн уулархаг нутгийн хойд хэсгээр бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Салхи шуурганы улмаас нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав. 

Тавдугаар сарын 1-2 ний өдрүүдэд буюу маргааш нөгөөдөр Хангайн уулархаг нутгаар, Архангай, Өвөрхангай аймаг, Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орох төлөвтэй байгаа юм байна. 

Хаврын улиралд хоногийн дундаж агаарын температур +5 градусаас их дулаарахад ургамал цухуйж эхэлдэг байна. Иймээс дээрх өдрүүдэд орох хур тунадасны нөлөөгөөр ургамлын ургалтын байдал сайжрах төлөв ажиглагджээ. 

Хиймэл дагуулан мэдээгээр илрүүлсэн ой хээрийн түймрийн зураг. 2025.04.30 14:28 цаг