Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 12 дахь жилдээ зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк “Хамтдаа мэдлэгээ өсгөе” уриан дор 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Олимпиад 2025 оны 5-р сарын 8-ны өдөр болох бөгөөд өмнөх жилүүдийн адилаар оюутнууд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөнө. Ганцаарчилсан төрөлд зөвхөн багийн гишүүд оролцох боломжтой. Нэг их дээд сургуулиас хоёр баг өрсөлдөж болохын дээр хөдөө орон нутагт салбартай сургуулийн оюутнууд ч мөн баг бүрдүүлэн оролцоход нээлттэй. Баг тус бүр 5 гишүүнтэй байх төдийгүй банк санхүүгийн чиглэлээр 3, 4-р курсэд суралцаж буй оюутнууд байх шаардлагатай юм.

Багийн төрөлд тэргүүн байр эзэлсэн баг цом, өргөмжлөл, 3 сая төгрөгийн мөнгөн шагналтайгаас гадна ганцаарчилсан төрөлд эхний таван байранд шалгарсан оюутнуудад уламжлал ёсоор ХААН Банканд ажилд орох урилга гардуулна гэдгийг дуулгахад таатай байна.

Олимпиадын бүртгэл 5-р сарын 5-ны өдөр хүртэл болох тул сургуулиуд оролцох багуудынхаа материалыг recruiters@khanbank.com цахим хаяг руу ирүүлнэ үү. Үүнд,

  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Багийн бүх гишүүнийг багтаасан сургуулийн тодорхойлолт
  • Бүртгэлийн хуудас

Ирээдүйн банк, санхүүгийн салбарт манлайлах мэргэжилтэн та Монгол Улсын хамгийн том банкнаас ажлын гараагаа эхлэхийг хүсвэл энэхүү олимпиадаас бүү хоцроорой.

Олимпиадын удирдамж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.