Өчигдөр өглөө нэгэн иргэн цахим сүлжээнд жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийг машиныхаа улсын дугаарыг сольж байгаа тухай фэйсбүүк пост оруулж, хариуцлага тооцохыг сануулсан юм.
Улмаар Тээврийн цагдаагийн албанаас Ө.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж тавин замын хөдөлгөөнд оролцсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!