ОБЕГ: Богдхан ууланд гарсан түймрийг цурамд орууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

23:57 2025/04/28

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нийт таван удаагийн ой, хээрийн гал түймэр өнөөдөр бүртгэгдсэн.

Үүнээс Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.

Одоогоор Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

19:15 2025/04/28

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны 17:56 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэг ихтэй байгаа тул иргэдийг ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

23:57 2025/04/28

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нийт таван удаагийн ой, хээрийн гал түймэр өнөөдөр бүртгэгдсэн.

Үүнээс Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.

Одоогоор Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
БУРУУ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг