Финландын нэрт хөгжмийн зохиолч Ян Сибелиусийн мэндэлсний 160 жилийн ойг тохиолдуулан Улсын Филармонийн Симфони оркестр 2025 оны 4-р сарын 30-ны өдөр 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна.
Улсын Филармонийн тайзнаа Ян Сибелиусийн зохиолууд 11 жилийн дараа амилж байгаа нь энэ бөгөөд “Карелия” чуулбар, “Хийлийн концерт” /рэ минор/, “Финландиа” зэрэг томоохон бүтээлүүдийг удирдаач Д.Нямдаш удирдан тоглуулах ба хийлийн концертыг залуу хийлч Э.Эмүжин гоцлох юм.
Түүнчлэн дэлхий даяараа хэрэглэж буй компьютер дээрх нот бичлэгийн “SIBELIUS” программыг суут зохиолчийн нэрээр нэрлэж 1993 оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг ажээ.
Ян Сибелиусийн зохиол бүтээлүүд нь ард түмнийхээ тэмцэл, эр зориг, эх оронч сэтгэлийн илэрхийлэл болон өнөөг хүртэл эгшиглэсээр байна.
Тоглолтын хөтөлбөрт:
Гоцлол хөгжимчин Э.Эмүжин
Улсын Филармонийн Симфони оркестр
Удирдаач Д.Нямдаш
Эхлэх цаг: 19:00
Хаалга нээх цаг: 18:30
Тасалбарыг: ticket.mn/event/2570 болон Улсын Филармонийн кассаас
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 9550 0027-с
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|