СУДАЛГАА: Боловсролын түвшин нэмэгдэх тусам амьдралын чанар дээшилдэг

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сэтгэл зүйн боловсролын нийгмийн ач холбогдол" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төв номын сангийн хурлын танхимд өчигдөр зохион байгуулагдав. 

Энэ үеэр “Монголчуудын амьдралын чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа”-ны үр дүнг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХУИС)-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш А.Эрхэс дараах байдлаар танилцуулав.



Амьдралын чанарын судалгаанд тулгуурлан тухайн улс орны нийгэм, эдийн засаг төдийгүй ард түмний сэтгэл зүйн сайн сайхан байдлыг тодорхойлдог. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас амьдралын чанарыг тодорхойлох богино хэмжээний асуумжийг боловсруулсан байдаг. Энэхүү асуумж нь амьдралын чанарын хүчин зүйлсийг бие, сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчин гэсэн хүчин зүйлсэд тулгуурлан судалдаг юм байна.

Манай улсад ч энэ төрлийн томоохон судалгаануудыг хийсэн.

Тэдгээр судалгааны ажлаас “Монголчуудын амьдралын чанарт нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа” нь юугаараа ялгаатай, шинэлэг талтай вэ гэвэл: 

Амьдралын чанарын хүчин зүйлсийг сэтгэл зүйтэй холбон судалсан. Өмнөх судалгаанууд нь

  • Орон байрны нөхцөл
  • Эрүүл мэнд
  • Хүнс тэжээлийн хүртээмжтэй байдалд тулгуурлан судалсан байдаг учраас энэ удаагийнх арай шинэлэг талтай хэмээн харж байгаа.

Судалгааны хүрээнд сэтгэл зүйн гурван төрлийн тест болон нэмэлт ерөнхий мэдээллийг тодруулах асуумжийг авсан. 

20-80 насны 300 хүнийг судалгаанд хамруулсан. Оролцогчдыг хүйсээр нь авч үзвэл

  • 57 хувь нь эмэгтэй
  • 43 хувь нь эрэгтэй

Бакалавр, магистр, бүрэн дунд боловсролтой хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна. Мөн гэрлэсэн, хамтран амьдрагчтай, хосын харилцаатай, ганц бие гэх мэт бүх төрлийн төлөөллийг оролцуулсан.

Судалгаанд оролцогчдын 79 хувь нь тодорхой мэргэжил эзэмшсэн бол 21 хувь нь мэргэжил эзэмшээгүй хүмүүс байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн амьдралын чанартай хамааралтай чухал хүчин зүйл гэж үзсэн тул тогтмол хэрэглэдэг мансууруулах бодис болон эмийн хэрэглээг асуусан. Авууштай тал нь судалгаанд оролцогчдын

  • 69 хувьд нь тогтмол хэрэглэдэг мансууруулах бодисын хэрэглээ байгаагүй.
  • 60 хувь нь тогтмол хэрэглэдэг эмийн хэрэглээ байхгүй. 

Эмийн хэрэглээний тухайд:

Монголчуудын дийлэнх хувь нь толгойн эм болон даралтын эмийг хэрэглэдэг нь ажиглагдсан.

Судалгааны гол үр дүн:

Амьдралын чанарын гол үзүүлэлтийг стандарт дундаж оноотой харьцуулсан шинжилгээг хийлээ. Тестийн үнэлгээгээр

  • Бие, сэтгэл зүйн эрүүл мэнд болон хүрээлэн буй орчин дундаж онооноос бага.
  • Нийгмийн харилцаа дундаж онооноос илүү сайн байгаа үр дүн гарсан.

Дээр дурдсанчлан дундаж утгуудаа бусад улс орны дундаж утгатай харьцуулахад: 

Хятад улсын дундаж утгатай ойролцоо түвшин ажиглагдсан. Харин Өмнөд Солонгос, АНУ-тай харьцуулахад дундаж утга арай доогуур түвшинд байна.

Орлого, нас, ам бүлийн тоо болон боловсролын түвшин гэх мэтчилэн ерөнхий мэдээлэлд харилцан хамаарлын шинжилгээ хийхэд нас болон боловсролын түвшинд эерэг багахан хэмжээний хамааралтай нь ажиглагдаж байгаа. Нас ахих эсвэл боловсролын түвшин нэмэгдэх тусам амьдралын чанар бага зэрэг дээшилдэг болох нь харагдлаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын түвшин хүмүүсийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгааг судлахад:

  • сэтгэл зүйн эрүүл мэнд
  • хүрээлэн буй орчинд статистик ач холбогдол бүхий үр дүн гарч, ялгаа харагдсан.

Мэргэжил эзэмшсэн эсэх нь тухайн хүний амьдралын чанарт нөлөөлж байна уу гэдгийг үнэлэхэд:

  • сэтгэл зүйн эрүүл мэнд
  • нийгмийн харилцаанд статистик ач холбогдол бүхий нөлөөгүй. Харин биеийн эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд ач холбогдол бүхий нөлөө илэрсэн.

Тодруулбал биеийн эрүүл мэндэд боловсрол эзэмшсэн эсэх нь 42 хувийн нөлөөтэй. Хүрээлэн буй орчинд мэргэжил эзэмшсэн эсэх нь 44.2 хувийн нөлөөг үзүүлдэг юм байна.

Биеийн эрүүл мэндэд тогтмол хэрэглэдэг мансууруулах бодисын хэрэглээ нь 6.6 хувь, сэтгэл зүйн эрүүл мэндэд 5.7 хувийн, нийгмийн харилцаанд 7.8 хувийн, хүрээлэн буй орчинд 11.3 хувийн нөлөөг үзүүлж байгаа нь харагдсан.

Хүний ганцаардлын түвшин нэг оноогоор нэмэгдэхэд

  • Биеийн эрүүл мэнд 0.4
  • Түгшүүр 2.1
  • Сэтгэл гутрал нь 0.7 нэгжээр буурдаг.

Харин боловсролын түвшин нэг нэгжээр нэмэгдэхэд биеийн эрүүл мэнд 3.6 нэгжээр нэмэгдэх боломжтой нь харагдаж байна.

Боловсролын түвшин сэтгэл зүйн эрүүл мэндийг 3.7 нэгжээр нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл эерэг үр дүн харагдсан.

Нийгмийн харилцаанд гурван төрлийн ач холбогдолтой загвар байна.

  • Түгшүүр
  • Ганцаардал
  • Боловсролын түвшин нийгмийн харилцаанд нөлөөлж чаддаг.

Судалгааны үр дүнг дүгнэвэл монголчуудын амьдралын чанар буюу биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин зэрэг хүчин зүйлс олон улсын дундажтай харьцуулахад арай доогуур түвшинд байна.

Боловсролын түвшин амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.113] 2025/4/26
Харин тийм. Монголчуудын амьдрал ДЭЛХИЙД тэргүүлж байна
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.243] 2025/4/26
Тэр мэдээж л дээ. Мэдлэг боловсролгүй учраас худал хуурмаг пиарт автагдах нь нилээд их байгаа харагддаг.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.114.162] 2025/4/25
ШУТИС - д сурахаар нийгэмшилгүй, улс төрийн идэвхигүй болох магадлалтай. Тэрний оронд сэтгэцийн мэргэжил эзэмшвэл дээр.
1 | 3 Хариулах
Зочин [66.181.160.61] 2025/4/25
Сэтгэл судлал бол орчин үед хамгийн "хүчирхэг" мэргэжил! Хүний сэтгэл зүйг мэддэг хүн хүмүүсийг хүссэнээрээ удирдах боломжтой!! Тийм ч учраас Сталин ЗХУ-ын сэтгэл зүйн том эрдэмтдийг бүгдийг устгаж, Ленинградын сэтгэл зүйн факультетийг хааж байсан!! Тэд дарангуйллын технологи механизмыг илчлэх чадвартай учраас!!
1 | 2 Хариулах
Зочин [59.153.114.162] 2025/4/25
Зураач ядуу байх ёстой юу гэсэн асуултанд: Авъяас, ур чадварын ялгаа тэгш бус байдлыг бий болгодог
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.34] 2025/4/25
Үндэслэлтэй нотолгоотой судалгааны үр дүн байхад зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг шингээгээд улс төржүүлээд явчих юм.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.133] 2025/4/25
Монголд бүх юм эсрэгээрээ байдаг удаан хийсэн судалгаа нь цаас болоод үлддэг
0 | 0 Хариулах
sss [49.163.179.180] 2025/4/25
монголд нөлөөгүй судалгаа байна. хичнээн сайхан гадаад дотоодод боловсрол эзэмшээд ч дарга нарын хүүхдүүд, танил талаараа урдуур нь дайрж ордог шударга бус зүйл байсаар байхад амьдралын чанар сайжирдаггүй пмаа
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.230] 2025/4/25
Уг нь бол тийм байх ёстой. Монголд бол эсрэгээрээ байна даа. Хэн цүнх барьж долдойсон хэн чанга орилж хашгирч хэрэлдсэн нь дээшилж байна. Жишээ нь 126-г харчих, хэцүүхэн гарууд дүүрэн
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.129] 2025/4/25
хүн юу хийж чадна юу мэддэг байна тэр хэрээрээ хүнд үнэлэгдэж хүнд хийж өгсөн ажлыг илүү үнээр худалдаж авна, баахан хүүхэд гаргачаад сургуульд нь ч явуулж чадахгүй өсгөхийг чанаргүй хүүхэд гээд байгаа юм, үүнийг ойлгохгүй оркууд нь чанаргүй хүүхэд гэж юу яриад байгаам хүүхэд л бол хүүхэд гэж хуцалддаг, үнэндээ гаргасан хүүхэддээ цаг хугацаа эд материал зориулж хүүхдийнхээ хүсэл сонирхол авъяас чадварыг нээхэд туслаж өсгөхийг л чанартай хүүхэд гаргах гээд байгаам, ухаан муутай нь чанаргүй ухаантай нь чанартай гэсэн ойлголт огт биш, 3 хүүхэд гаргаад хайр эд материал бүхнээр дутуу өсгөхүү ганц хүүхэд гаргаад хүүхдийн хөгжилд анхаарахуу гэдэг л бн, илүү боловсрол эзэмшүүлж чадвал илүү сайхан амьдрана
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.218] 2025/4/25
Сэтгэлзүйчид гэж бас овоо эргүү гарууд бхиймаа. Энийг ойлгохгүй хүн юугээл чам дээр очиж байхавдээ.
2 | 7 Хариулах
Зочин [59.153.115.247] 2025/4/25
за чи ухаантайнмаа хха, сэтгэл зүйчдийг ингэж элдвээр хэлдэг дорд үздэг газар манай монголоос өөр байхгүй бх шүү, ядуу буурай мэдлэг боловсрол дутмаг учир ойлгохгүйлдээ чам мэт нь
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.135] 2025/4/26
Яахав ойлгож чадах үгүй нь тухайн хүний хүлээж авах ухамсар. Аа гэхдээ чи энийг унших үгүйг мэдэхгүй. Чамд ямар ч хүлээж авах тунгаан бодох цаашлаад юмийг эргэцүүлэх наад захын ухаан алгадаа. Чамайг доромжилж хараамаар байсан ч чи угаасаа энийг хүлээж авах нь битгий хэл угаасаа хүлээн зөвшөөрсөн ухамсар нь уландаа биш өмхий үнэрэндээ шингэсэн гэдсээ чирж ядсан өмхий орк тролл л байгаа. Чамд л гэж хэлэхэд ухамсараа засаж чадахгүй юм бол үхэж далд ордоо Монголын минь ирээдүй чамаас эхлээд төрд гарсан гахайнуудтай хамт цэвэрлэгдэх болтугай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/4/25
ЮУ ВЭ 31 ХУВЬ НЬ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭДЭГ МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭТЭЙ ГЭЖ ГАРЧ БАЙГАА ЮМУУ, НААДАХ ЧИНЬ НОЦТОЙ АСУУДАЛ ЮМ БИШҮҮ, БУСАД ЯРИАД БАЙГАА ЮМНЫ ЧИНЬ АЧ ХОЛБОГДОЛООС ДАВЧЛАА, ЗӨВ ЮМАНДАА АНХААРЛАА ХАНДУУЛ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.218] 2025/4/25
Шал худлаа .бараг л нэг айлынх нь л хамрагдсан байна. Ядаж л 1000 хүн хамарсан судалгаа байж үнэн бодитой байна ш тээ. 1 Монгол хүний ард ойролцоогоор 800 гаад хүн байдаг гэж тооцдог биздээ
1 | 2 Хариулах
Зочин [103.168.34.135] 2025/4/26
Та шүүмилж чадаж байгаа бол энэхүү судалгааг үргэлжлүүлээд өрх бүрийн 1 гишүүнээс авчих чаддаг юм бол. Гэсэн ч таньд энэхүү судалгааг нэг өрхийн хүмүүс хамрагдсан гэх баталгаа битгий хэл таамаглалаа ч баталж чадахгүй юм байж амныхаа зөргөөр битгий хуцаж унгаж бай ам нь билэгшээлээр биш цондон ч гэх үг багдхаар өмхий амтай тролл минь. Шүүмжилхээсээ өмнө багшийн маань оронд өөрийгөө тавиж үзсэн юм уу. Энэ их ажлын хажуугаар ийм хэмжээний нийтлэл гаргуулхаар судалгаа хийсэн хүний нүр их хүч хөдөлмөөрийг үнэлхэнэ битгий хэл өмхий амаараа зоргоороо унгах эрх чамд лав байхгүй шүү!!
0 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/4/25
Их үс урт хүүхэн бна. Амьдрал гэдэг чинь гэрлийн унтраалга шиг ганц товчлуур дараад л шийдчихдэг юм биш. Тэр Хятад Япон Солонгосын сурагч оюутнуудыг хар, нойр хоолгүй хичээл хийж бна. Ажлын байр бараг олддоггүй болохоор өрсөлдөөн их, ажил оллоо ч хүүхэд хийх завгүй, улсын хүн амын өсөлт нь хасах руугаа орчихсон.
3 | 3 Хариулах
Зочин [59.153.115.247] 2025/4/25
Судалгааны үр дүн ярьж байна. Энэ хүний субъектив хандлага биш мал минь. Хүнийг элдвээр хэлж байхаар судалгааны үр дүн яаж тайлбарлагдаж гардгийг судал!
1 | 0 Хариулах
зочин [139.5.217.91] 2025/4/25
судалгааны ажил уншаад юу өгүүлээд байна юу хэлэх гээд байна ойлгож чадахгүй байж олон хуцахын
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.176] 2025/4/25
Энэ хүүхэн өөрөө их доошоо харцтайн.
0 | 1 Хариулах
Зочин [103.212.162.152] 2025/4/25
Bolovsrol ezemsh! Hunii gadaad baidliig bish yrij baigaa zuild anhaaral handuulna
0 | 0 Хариулах
зочин [139.5.217.91] 2025/4/25
чи тэгээд дээшээ харцтайгаараа улс орон доо хувь нэмэр оруулхаар ядаж ганц судалгаа хийсэн юмуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.212] 2025/4/25
Судалгаа чинь дэндүү хялбар бн
5 | 1 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрiэн [66.181.161.146] 2025/4/25
Битгий хуцаа наадах чинь монголоос бусад газарт л үйлчилдэг шудраг байдал ! Монголд бол эсрэгээрээ боловсролтой мэдлэгтэй хүмүүс нь улны амьдарч эргүү тэнэг япон даруулгын авгай сайхан амьдарч качигар нь ерөнхий сайд нэг зөгийчөн гаж гахай шиг нара авгай гишүүн болж . Бөгс хошного долойсон мэдлэг чадваргүй хүмүүсийн л амьдралын төвшин дээшилдэг юм шүү балай авгай минь мэдэж ав
5 | 2 Хариулах
Зочин [66.181.188.218] 2025/4/25
Тийм байна
1 | 0 Хариулах
зочин [139.5.217.91] 2025/4/25
судалгааны ажил гэдгийг ойлгож байна уу ганц нара г судлаад уих гишүүдийг судлаагүй хүнийг муулхаас өмнө өөрийхөө боловсролын мэдлэгийн төвшингөө мэдчээрэй
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.189.26] 2025/4/25
Амьдралын чанар дээшлэх тусам аз жаргалын чанар нь урууддаг. Яагаад тэр юм бол.
0 | 0 Хариулах
Зочин Л [59.153.114.135] 2025/4/25
Тэнэгт. Мэдэмхий хүүр вэ.
0 | 0 Хариулах