СУДАЛГАА: Эрчүүд гадаад төрхдөө сэтгэл хангалуун, ЖИН НЭМЭХ хүсэлтэй байсан бол эмэгтэйчүүд бусадтай өөрийгөө ЖИШИХ хандлагатай байсан

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сэтгэл зүйн боловсролын нийгмийн ач холбогдол" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төв номын сангийн хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдав. 

Энэ үеэр “Гадаад төрхийн сэтгэл ханамжийн анхаарлын хазайлтад үзүүлэх нөлөөг анхаарлын хяналтаар дамжуулан судалсан нь” нэртэй судалгааны ажлын үр дүнг МУИС-ийн сэтгэл судлалын магистрант Н.Сэндэнханд танилцуулсан юм. 

Дээрх судалгааны илтгэлийн хүрээнд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. 



Цахим орчны нөлөөллөөс үүдэн хүмүүс гадаад төрхдөө сэтгэл хангалуун бус байх үзэгдэл дэлхий нийтээр нэмэгдэж байна. 

Үүний зэрэгцээ Ази соёлын нөлөөгөөр эмэгтэйчүүд туранхай, цайвар цагаан арьстай байх зэргээр гоо сайхны тогтсон стандарт дэлгэрч байгаа. Энэ бүх стандарт нь өөрийгөө бусадтай харьцуулж, биеийнхээ өө сэвтэй хэсгүүдийг хэт анхаарах сэтгэл ханамжгүй байдлыг улам нэмэгдүүлсээр. 

Тухайлбал биеийнхээ сэтгэл ханамжгүй аль нэгэн хэсгийг илүүтэй анхаарч, бусдын тэр хэсэг рүү харж өөртэйгөө жишдэг.

Энэхүү судалгаанд 18-25 насныхныг хамруулсан бөгөөд оюутнуудын талаас илүү хувь нь гадаад төрхдөө сэтгэл ханамжгүй байна гэсэн үр дүн гарсан.

Судалгааг гүйцэтгэхдээ 

  1. асуулгын арга
  2. компьютер таск
  3. Eye tracking (Нүдний хөдөлгөөн хэмжигч) ашигласан. 

Гадаад төрхийн сэтгэл ханамжийн судалгааг дараах аргаар авч үзсэн. 

  • Биеийн хэлбэртээ сэтгэл ханамжтай байна уу гэдгийг нь үнэлдэг.
  • Биеийн хэсгүүддээ буюу нүүр, цээж, хэвлий, үс, өндөр, жин болон биеийн жингээ үнэлэх зөрүүтэй байдлыг авч үзсэн. Өөрийн жинг зөрүүтэй үнэлж байна уу гэдгийг илүү судаллаа. 

Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь биеийн хэлбэртээ сэтгэл ханамжтай байсан. Харин эсрэгээрээ биеийн хэсгүүддээ буюу өөрийнхөө нүүр царай, хэвлий гэхчлэн нарийн хэсгүүдэд талаас илүү хувь нь сэтгэл ханамж багатай байсан.

"Биеийн жингийн индекс нэмэгдэх тусам гадаад төрхийн сэтгэл ханамж буурч байлаа"

зураг
 
Хувийн архиваас нь авч, ашиглав

Чухам ямар ялгаа илэрснийг нь шинжилж үзэхэд: 

Эрчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад гадаад төрхдөө илүү сэтгэл ханамжтай байсан. Харин эмэгтэй оюутнууд сэтгэл ханамж багатай. 

Мөн эмэгтэйчүүд өөрийнхөө жинг хэтрүүлэн үнэлэх хандлагатай байсан. Спортоор хичээллэдэг оюутнуудыг спортоор хичээллэдэггүй оюутнуудтай харьцуулахад сэтгэл ханамж өндөр гарсан.

Цаашлаад хамаарлын шинжилгээг авч үзэхэд биеийн жингийн индекс нэмэгдэх тусам гадаад төрхийн сэтгэл ханамж буурч байлаа. 

Гадаад төрхийн сэтгэл ханамж буурах тусмаа тухайн биеийн хэсэгтэй хамааралтай сөрөг мэдээлэл рүү анхаарах нь их байсан.

Нүдний хөдөлгөөний үр дүнгээс авч үзвэл:

Булчиндаа сэтгэл ханамжтай байх тусам цээж рүү их анхаарч байлаа. Харин эсрэгээрээ хэвлий рүү харахаас зайлсхийж байгаа гэсэн үр дүн гарсан.

Мөн биеийн дээд хэсэг буюу цээж хэсэгтээ сэтгэл ханамжтай байх тусмаа биеийн хэвлий хэсэг рүү анхаарах нь бага. 

Гадаад төрхийн сэтгэл ханамж нь анхаарлын хазайлтад нөлөөлж байгаа эсэхийг шинжилж үзэхэд хамаарлын үр дүнтэй. 

Эрэгтэйчүүд гадаад төрхдөө илүү сэтгэл хангалуун, жин нэмэх хүсэлтэй байсан бол эмэгтэйчүүд гадаад төрхдөө сэтгэл ханамж бага, жингээ хасахыг хүсдэг байна.

Эрэгтэйчүүд өөрсдийнхөө жинг бодитоор үнэлдэг. Харин эмэгтэйчүүд жингээ хэтрүүлэн үнэлэх хандлагатай байдаг буюу гадаад төрхийн сэтгэл ханамж нь хүйсийн ялгаанаас ихээхэн шалтгаалж байна гэсэн үр дүн гарч ирсэн.

Мөн биеийн жин нэмэгдэх тусам гадаад төрхийн сэтгэл ханамж буурч байсан.

Гадаад төрхийн сэтгэл ханамж муу байвал тухайн биеийнхээ хэсэгтэй холбоотой сөрөг үгсэд эмзэг буюу анхаарал хандуулах нь нэмэгдэж байсан. Өөрөөр хэлбэл тухайн хэсэгтэй холбоотой хэт мэдрэг байдлыг өдөөж байж магадгүй. 

Сэтгүүлч: Үгэнд анхаарал хандуулах гэдгийг тайлбарлахгүй юу?

Сэтгэл зүйч: Судалгааны үр дүнгээс харвал гадаад төрхтэй холбоотой сөрөг үгсэд илүү цочирдсон байдлаар анхаарч байсан. Нүдний хөдөлгөөн хэмжигч аппаратын судалгаанаас харахад эхний хэдэн секундийн хувьд биеийнхээ сэтгэл ханамжгүй хэсэг рүүгээ маш хурдан анхаарлаа төвлөрүүлдэг.

Бусдын тэр хэсэг рүү хараад өөртэйгөө харьцуулдаг. Ингэж өөртэйгөө жишиж харьцуулснаар сэтгэл ханамжгүй байдал нэмэгддэг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.220] 2025/4/25
Монгол эрчүүд бүгд тийм биш шүү Сайхан нуруутай гүзээгүй эрчүүд бнаа бна Сүүлийн үеийн залуус улам сайхан болж бгаа Би 4н хүүтэй бүгд нуруутай гүзээгүй эрчүүд болсон Би хүүхдүүдээрээ бахархдаг
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.75] 2025/4/25
Нас нэмэх тусам л амьдрал илүү ярвигтай болох юм. Гэмшиж бас гомдож, уйлж, харамсаж бас инээж энэ хэдхэн мэдрэмжийн дунд амьдрал өрнөөд дуусдаг юм шиг.
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.178] 2025/4/25
Монгол эрчүүд, хүүхнүүд намхан дээр гэдэстэй, хөл муу, бөгс муу, данхар толгойтой
2 | 3 Хариулах
Зочин [103.168.34.63] 2025/4/25
бразил хүүхнүүд шиг бөгсөөр яах вээ дээ, даахгүй нохой булуу хураана, ачааны нэмэр. өөрт заяаснаа л тордоод эрүүл золбоотой явбал..
0 | 0 Хариулах
лууяаа [66.181.185.28] 2025/4/28
за чам шиг хужаа нараас л дээр ккк
0 | 0 Хариулах
💩 [103.57.95.35] 2025/4/24
1 tiim dandaa shireenii ard suusan emegtei hunii ajil dandaa hiigeed baidishd
0 | 0 Хариулах
hhe [103.57.95.155] 2025/4/24
erchuud maani Tsaraigaara delhiid 2t orluudaa te
1 | 1 Хариулах
Зочин [66.181.187.121] 2025/4/24
Монгол эрчүүд нууц амрагтай болоо гээд яах юм бэ! Тэртээ тэргүй монгол эрчүүд маш жижиг бэлэг эрхтэнтэй тул хэнтэй секс хийнэ үү хэн ч юу ч мэдрэхгүй.
0 | 0 Хариулах
💩 [103.57.95.35] 2025/4/24
Parad saihan bolloo,yesun busiin haltaisan hujaanuudgui,Amerik baruuni tsereguud alhsan bn,ene hujaa medee yu gej iim yum bichihvdee baliar hyatad yumaa l bichdeg biz
0 | 0 Хариулах
💩 [103.57.95.35] 2025/4/24
hujaa yankan uu
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.30] 2025/4/24
Yostoi tsag zav yrsen teneg sudalgaa kk
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/24
Монголын эрчүүд эмэгтэйчүүд шигээ турахыг хүсдэг.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.88.42] 2025/4/24
Манай монгол залуучууд намхандаа сэтгэл хангалуун байдаг байх нь хха
0 | 4 Хариулах
Зочин [38.91.100.69] 2025/4/24
Өндөр байх нээх ашигтай зүйл биш, ялангуяа Монголд. Би 197 см 42 настай эрэгтэй. Хэрэглээний түвшинд: таарах хувцас, гутал олдохгуй. 36 инчийн салтаатай өмд, 48 размерын гутал монголд байтугай хятадад олдох хэцүү. 2-т хүн хоорондын харилцааны түвшинд: Монголчууд оюунлаг бус ард түмэн бөгөөд оюуны чадамж, авъяасаас илүү биеийн хүчний ололтыг дээдэлдэг. Хар багаас үеийнхнээсээ сагс тоглооч, ахмадуудаас бөх бхрилдаач энэ тэр гэсэн шахалт өгдөг байсан. Тэрэнд нь дургүй, тагалзахаар ашиггүй гонзгой гэдэг нэр авна. Чам шиг бие хаатай бол спортын амжилт гаргана бла бла. Яагаад манайхан сүмод Дагвадоржийн гаргасан амжилтыг сайшааж байгаагаас гадны топ компаниудад ажилладаг инженерүүд, топ их сургуулиудад судалгаа хийдэг эрдэмтэдийн хүрсэнд хүрхийг хичээдэггүй юм болдоо... Эрүүл мэндийн түвшинд: илүүдэл жингүй ч нурууны тахийлт болоод зүрх судасны асуудал түрүүчээсээ гарч ирж байна. Үзсэн эмч маань өндөр хүмүүст тохиолддог гэж байсан
6 | 1 Хариулах
Зочин [66.181.160.115] 2025/4/24
ер нь монголчуудын энэ таргалалт бол арчаагүй байдлын илэрхийлэл, шингээж чадхаасаа илүү цусалдаг хомхой идэмхий зантай, үүн дээрээ нэмээд залхуу үхээнц хүний өмнөөс амьдарч байгаа мэт аашилдаг байдал нь нөлөөлж байгаа. гүзээтэй эрчүүдийн тестостероны хэмжээ буурч эмэгтэйлэг шинж нь нэмэгддэг гэдэг судалгаа байдаг, монголын нийгэмд ч энэ үзэгдэл батлагдаж байгаа, гүзээгээ унжуулсан шалчиганаж хэрүүл хийсэн эр сүвтэй авгай нар маш их болсон.
9 | 2 Хариулах
💩 [103.57.95.35] 2025/4/24
1 tiim sadal deer l suuj bdg
0 | 0 Хариулах