Х.Нямбаатар: Тавдугаар сарын сүүлчээр төв талбайн том асрыг буулгана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын төв талбайд 4,000 хүний багтаамжтай асрыг барьж, узбек, монгол хоолны өдөрлөг, циркийн тоглолтыг зохион байгуулсан. Уг асрыг ирэх сард буулгах юм байна.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Гадаад, дотоодын жуулчдад үзүүлж, сонирхуулах зүйлүүдтэй байх зорилго тавин төв талбайдаа том асар барьж "UB food" фестивалийг дөрөвдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Анхны арга хэмжээ учраас алдаа, оноо байсан байх. Алдаагаа ирэх жилүүдэд давтахгүй, зохион байгуулах арга хэмжээнүүдийг илүү сонирхолтой, хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллана. Уг арга хэмжээг гаднын том инфлүүнсерүүд ирж, дэлхий нийтэд сурталчилсан.

Тавдугаар сарын сүүлчээр төв талбайн том асрыг буулгана. Гадаа агаарын температур дулаан болох тул арга хэмжээнүүдийг задгай талбайд зохион байгуулна. Зургаадугаар сарын 27, 28-нд Улаанбаатарчуудын наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ.

Зарим хүн төв талбайд асар барих хэрэггүй гэсэн саналыг хэлж байгаа. Ирэх жил асрыг өөр боломжтой газар барьж, олон улсын хоолны өдөрлөг, циркийн тоглолт, 999 шатарчны тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулна" гэж ярилаа.

Узбек улсын тогооч нарыг авчирч, дөрвөн төрлийн хоолтой долоон өдрийн арга хэмжээнд нийслэлээс 600 гаруй сая төгрөгийн зардал гаргаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
55
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг