ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/18-НД НИЙТЛЭГДСЭН
Өнөөдрөөс эхлэн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа 55 БАЙРШИЛ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал есөн дүүргийн 55 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ.
Дөрөвдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа ажлын өдөр 12:00-19:00, амралтын өдрүүдэд 10:30-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Энэ үеэр хонины махыг гулуузаар нь худалдах бөгөөд нэг килограмм 11,800 төгрөг байна.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах байршлууд:
Энэ онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн махыг нөөцөлсөн бөгөөд гуравдугаар сарын байдлаар 143.9 тонн мах буюу нийт нөөцөлсөн махны гурван хувийг худалдан борлуулжээ.
Нөөцийн махыг жижиглэнгээр нийт 446 хүнсний дэлгүүрт худалдаалж байгаа билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
