Холбооны Нөөцийн Банк, Nvidia компанийн анхааруулгын улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжиллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Трампын гадаад худалдааны бодлоготой холбоотой АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны ерөнхийлөгч  болон Nvidia компанийн гаргасан анхааруулгын улмаас хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжиллээ.

Тухайлбал S&P 500 индекс 2.2, Dow Jones Industrial Average индекс 1.7, Nasdaq Composite индекс 3.1 хувиар тус тус унажээ.

Эхлээд хиймэл оюуны технологийн тэргүүлэгчдийн нэг Nvidia компани энэ оны эхний улирлын орлого нь $5.5 тэрбумаар тасрах төлөвтэй байгааг зарласан нь хөрөнгө оруулагчдыг айлгасан юм.

Трампын засаг захиргаа тус компанийн H20 чипийг Хятадын зах зээлд гаргахыг хориглосон нь үүнд нөлөөлж байгаа ажээ. H20 бол зөвхөн Хятадын зах зээлд зориулж үйлдвэрлэгддэг чип юм.

Экспортын хоригийн улмаас Nvidia энэ бүтээгдэхүүнээ хаана ч борлуулах боломжгүй болж байгаа юм байна.

Дээрх мэдэгдлийн улмаас өчигдөр Nvidia компанийн хувьцааны ханш 10 орчим хувиар унахдаа нийт технологийн салбарыг араасаа чирсэн юм.

Дараа нь Холбооны Нөөцийн Банкны ерөнхийлөгч Жером Пауел хэрвээ Трампын засаг захиргааны импортын бодлого бүрэн хэрэгжвэл АНУ-ын эдийн засаг хүнд сорилттой тулгарахаар байгааг анхааруулсан нь мөн хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлжээ.

Ингэсэн тохиолдолд ажилгүйдлийн түвшнийг бууруулах, инфляцыг бууруулах гэсэн Холбооны Нөөцийн Банкны хоёр гол зорилго биелэхэд хэцүү болохыг Пауэл өчигдөр Чикаго хотод зохион байгуулагдсан Эдийн Засгийн Клубийн уулзалтад үг хэлэхдээ анхааруулсан юм.

“Ажилгүйдэл болон инфляц өсөх нь ард иргэд, айл өрхүүд, бизнесийн байгууллагуудыг ноцтой хохироох эрсдэлтэйг бид ойлгож байна” гэж Пауэл энэ үеэр хэлжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын эхээр дэлхийн ихэнх улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж байгаагаа зарласнаас хойш АНУ-ын хөрөнгийн зах зээлд сэхэх боломж гарахгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Чойр [103.108.230.52] 2025/4/17
Фейк ньюс сайт Ану Тараампаас болж хэцүүдлээ маркет уналаа бла бла бэтий чаа гэжуагаашт. Яг үнэндээ Тараамп ялж Ши өмдөндөө шээс савьруулж АСЕАН улсуудаар өрөвдүүлэх айлчлал хийж Хуужаа нар ялагдаж бгаа бөлгөө
2 | 7 Хариулах
Зочин [202.9.46.132] 2025/4/17
Бузар хятад дампуураасай
1 | 2 Хариулах