Зарим мэргэжлийн сургалтуудыг хангайн бүсэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Хангайн бүст зохиогдсон хуралдаанаар тус бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын тогтоолын төслийг баталсан талаараа өнөөдөр танилцууллаа. 

Тус тогтоолын төслийн хүрээнд Хангайн бүсэд тулгараад буй асуудал, саналын дагуу дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 

  • Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэхээр тухайн бүсийн аялал жуулчлалын бичил аж ахуйн нэгжүүдийг дэмжих "Хөгжлийн гүүр" төслийг хэрэгжүүлэхээр тогтжээ.
  • Бүсийн нутаг дэвсгэрт үүлний шилжилт хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж, мэдээлэх зорилгоор цаг уурын радарын станц, холбогдох   ивээхүрэн чиглэлийн 1,073.79 км авто замын зураг төсөлгүй явж ирсэн Гурванбулаг Элсэнтасархай чиглэлийн 53 км авто зам. Богд сум Шивээхүрэн боомт чиглэлийн 224.6 км авто замын зураг төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэжээ.
  • Өндөр гэгээн Занабазарын эсгийг ахалж байгаа юм байна. 
  • Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх асуудлыг ЗГ шийдвэрлэсэн. Бүсийн аймаг тус бүрд 10 МВт-ын нар 20МВт/ц-ын батарей хуримтлуурын станцын төслийг шаардлагатай техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад 2026 онд багтаан шаардлагатай санхүүжилтийг улсын төсвөөс мөн хувийн хэвшил төрийн түншлэлийн хүрээнд ажиллаж ирэх оны төсөвт суулгуулахаар ажиллаж байна. 
  • Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс чиглэлийн автозам Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Архангай аймгийн Булган сум чиглэлийн авто зам, Арвайхээр, Тарагт, Уянга сум чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай санхүүжилт, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Мандалговь, Чойр чиглэлийн, Хэвтээ тэнхлэгийн замаас Мандал-Овоо хүртэлх автозамын төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах асуудлыг Сангийн сайдад даалгажээ. 
  • Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газар, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Шаргалжуут тосгонд цэвэр бохир усны нэгдсэн шугам, цэвэрлэх байгууламжийг шинээр барих
  •  Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулах ажлыг эдийн засгийн хөгжлийн яаманд хариуцуулсан байна. 
  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж, Хөдөө аж ахуйн их сургууль болон шаардлагатай бусад их дээд сургуулиудын салбар байгуулахыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр зарим мэргэжлийн сургалтуудыг Хангайн бүсэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 
  • Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. 
ВИДЕО: 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.191.193] 2025/4/17
Ха ха попорч бол харин нэг чадах байх. Байдаг л нэг дүр эсгэсэн новшнууд дөө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.35] 2025/4/17
Хэтэрхий олон бүс төвүүдэд улс самардаад хөгжихгүйээ Архангай Заяын баюу гэж бас нэг ламын сүм түүнийг барьсан хятадуудын суурин Эдийн засаг зам харилцааны ашиг алинч байхгүй ирээдүй муутай иймл бн
0 | 0 Хариулах
боол2 [45.84.107.33] 2025/4/16
энэ боол улс орон авч явна гэж ёстой хөгөө чирч байнаа боол аваад явчихдаг байсан бол хөгжчихгүй юу аргаа бараад чингис хаан гарч ирж мандуулж байхад боол чаддаг байсан юу цаг үе бүрдээ мандаад байхгүй юу даа. Хамаг чадах юмаа хийж байна зайлуул нэмэрч болохгүй юм. Энийг уншиж байгаа боол чи бас чадахгүй.
0 | 1 Хариулах
Зочин [103.212.119.24] 2025/4/16
дашинчилэн - архангай руу замаа тавих , урдуур тойрох биш шууд явах
3 | 0 Хариулах