Уншиж байна ...

Нийтийн тээврийн автобусны Ч:76, Ч:79 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулжээ

Б.Манлай
2025 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“ДЦС-3” компаниас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 14-ний 06:00 цаг хүртэл түр хаагаад байна.

Авто замын засвартай холбогдуулан нийтийн тээврийн Ч:76 “Архивын ерөнхий газар-3, 4-р хорооллын эцэс” болон Ч:79 “Монгол хюндэй киа компани-Хангарьд цогцолбор” хоёр чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа.

Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд дөрөвдүгээр сарын 11-14-ний 06:00 цаг хүртэл зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.