Эгэл даруу амьдралаараа алдаршсан Уругвайн ерөнхийлөгч асан 89 насандаа таалал төгслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Эгэл даруу амьдралаараа дэлхий дахинд алдаршиж байсан Уругвай улсын ерөнхийлөгч асан Хосе Мухика өчигдөр 89 насандаа таалал төгсжээ.

“Бидний найз нөхөр Пепе Мухика таалал төгссөнд гүнээ харамсаж байна” гэж Уругвайн ерөнхийлөгч Яманду Орси сошиал хуудсаараа зарласан байна.

“Тэр ерөнхийлөгч, тэмцэгч, удирдагч, халамжлан хүмүүжүүлэгч байсан юм. Эрхэм настан таныг бид маш их үгүйлэх болно. Таны бидэнд өгсөн бүх зүйлс болон ард түмнээ хайрласан хайранд маш их баярлалаа” гэж тэр цааш нь бичжээ.

Партизан асан Мухика ерөнхийлөгч байхдаа улс орноо ордноос биш, хөдөөгийн жижиг тосгоноос удирддаг байсан юм.

Тэрбээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд хорт хавдартайгаа тэмцэж байжээ.

“Би үзэл бодолдоо үнэнч байж, нөхөдтэйгөө хамт тэмцлээ үргэлжлүүлэхийн хажуугаар ногоо тарьж, тахиануудаа тэжээсээр байх болно” гэж тэр хамгийн сүүлд хэвлэлд ярьж байв.

Пепе хочит Мухика 1960-аад оны үед зүүнтний партизаны бүлэг Тупамаросын удирдагч болж, улс орондоо Куба маягийн хувьсгал хийх зорилгоор засгийн газрын эсрэг тэмцэж байжээ.

Эцэст нь 1970-аад оны үед Уругвайн цэргийн дэглэм тэднийг дарж, Мухика 15 орчим жил шоронд хоригдохдоо нэлээд зовлон амссан байна.

Мухика 1985 онд Уругвайд ардчилсан засаглал тогтсоны дараа шоронгоос суллагдаж байжээ.

Үүнээс хойш дөрвөн жилийн дараа тэр партизан нөхдийнхөө хамт Ард Түмний Оролцооны Хөдөлгөөн нэртэй нам байгуулж, хууль тогтоох байгууллагын сонгуульд хэд хэдэн удаа ялалт байгуулсан юм.

2009 онд Мухика ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, хоёр дахь шатанд 50 гаруй хувийн саналаар ялж байжээ.

Түүний засаглалын 2010-2015 онуудад Уругвайн эдийн засаг тэлж, нийгмийн хэд хэдэн дэвшилтэт шинэчлэлт нэвтэрч байв.

Тухайлбал үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилж, Уругвай каннабисыг зугаа цэнгээний зорилгоор хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болж байжээ.

зураг
 

2012 онд тэр CNN сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ажиллаж, амьдардаг фермээ танилцуулж, ургуулсан жимс, ногоогоо үзүүлж, хуучин Volskwagen Beetle автомашинаараа зугаалж байв.

Мухикаг тухайн үед “дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” хэмээн нэрлэж байжээ.

2014 онд хэвлэлд ярихдаа тэр “Би ядуу ерөнхийлөгч биш. Ядуу хүн гэж амьдралд нь маш их зүйл хэрэгтэй байгаа хүнийг хэлдэг юм. Миний үзэл бодол Сенекагийн философи. Би бол гэгээрсэн ерөнхийлөгч. Би ерөнхийлөгч болохоосоо олон жилийн өмнөх амьдралаараа одоо ч амьдарч байгаа тул их зүйл хэрэггүй. Би яг л хуучнаараа амьдарч байна. Би ард түмнийхээ ихэнхийн амьдралаар амьдарч байна” гэж хэлж байв.

2024 оны дөрөвдүгээр сард Мухика улаан хоолойн хорт хавдартай болсон нь оношлогдож байжээ.

Энэ оны нэгдүгээр сард тэр эмчилгээнээс татгалзаж, амьдралынхаа үлдсэн хугацааг ганцаар өнгөрөөхөөр шийдэж байв.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Гайхалтай 01 байсан [43.228.130.118] 2025/5/14
Эгэл даруу, энгийн мөртөө маш ажил хэрэгч, бас улс орныхоо эдийн засгийг эрс дээшлүүлсэн хүн
0 | 0 Хариулах
БНМАУ [66.181.160.34] 2025/5/14
Манай хэдэн улстөрчид энэ хүнийг мэдрэл муутай хэнхэг улаан коммунист л гэж шоолох байх.Өөр нэг эрхэм хүн Иранд хонь хариулаад жаргалтай амьдарч л байна.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/14
АХМЕД ИХ САЙН ХОНЬЧИН ШҮҮ!
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/14
ХҮНИЙ ХҮСЛИЙГ ЦАТГАХ БАЯЛАГ ЭНЭ ДЭЛХИЙД БАЙТУГАЙ ЭНЭ ЕРТӨНЦӨД БАЙХГҮЙ!
1 | 0 Хариулах
Зочин [49.228.96.80] 2025/5/14
Aya mundag hellee Pavdan
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2025/5/14
Rest in peace
0 | 0 Хариулах
K [42.106.17.22] 2025/5/14
Энэ яахав боловсролгүй тэнэг гар болоод ингэж солиотой юмшиг халтайж амьдарч, хэт туйлширч. Боловсрол, ухаанаараа тодорч чадкуу болохоор иймэрхүү тэнэглэлрүү хальтарч ороо биз. Тансаглал бол мэдрэл муутай, гэхдээ ингэж гуйлгачин амьдарч, өөрийгөө яллан туйлширч болкуу. Лайл байна, хүн факкинг нэг л амьдрахдаа өөрийнхөө хичээл зүтгэл, зөв үйлд хүндэтгэлтэй хандаж, тун нь таарсан элбэг дэлбэгхэн, цэвэрхэн, ихэмсэг, бардам, донжтой, үнэ цэнэтэй, ёс зүйтэй, зөв, гоё амьдрах хэрэгтэй. Олонх болох ядуу гуйлгачдынхаа амьдралыг дуурайж байна гээд муусайн лүүзэр, хогийн гуйлгачид, ажилгүй, арчаагүй, дүнкүү, хөлдүү, бохир заваан, сэжгийн галзуу солиотой юмнуудыг дуурайж ингэж халтайж, өөртөө ямар ч кредитгүй, мэдрэл муутай амьдарч болохгүй. Энэ нэг тэнэг юмны тэр унацан машин энэ тэрийг нь хараачдээ. Галзуу солиотой юм байсым бишүү.
0 | 10 Хариулах
Зочин [103.212.162.192] 2025/5/14
Zarimdaa dyygui unguruh n yhaantai haragdyyldag ium shuu
4 | 0 Хариулах
K [42.106.17.22] 2025/5/14
Өөрийнхөө амнаас илүү гараад миний аманд комментолцон этэр. Хуц шүү.
0 | 2 Хариулах
x [202.179.18.92] 2025/5/14
cham shig bol tenegtej uguh yum bna ldaa oyunerdenenii bre bhdaa taarsan
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.34] 2025/5/14
Энэ хүн бол төгс гэгээрсэн,шударга үнэний үлгэр дуурайлал болсон хүн.Түүхэнд гэгээгээр нэр нь мөнхөрнө.Сая манайд П.О өнгөрхөд яалаа.Манай хэд бол ичиж амьдрах хэрэгтэй.Зарим нэг нь 3 давхар амбаар яриад л
1 | 0 Хариулах
Зочин [99.88.55.92] 2025/5/15
Чамай муу хөлдүү дагзыг бодоход дэлхийд цуутай нэгэн, хөрөнгө, мөнгөний боол болоогүй хүн, бусдын сайн сайхны төлөө зүтгэж, өөрийнхөөрөө аз жаргалтай амьдарсан хүн. Бусдыг дуурайж амьдраагүй, ертөнцийг чамаас өөрөөр хардаг, өөрийн үзэл бодолдоо үнэнч, бусдыг хайрлаж амьдарсан хүн.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.54] 2025/5/14
Амжилттай хүн гэж аз жаргалтай хүнийг хэлдэг. Баян хүн гэж байгаадаа сэтгэл хангалуун өөрт байгаагаасаа бусдад өгч чаддаг хүнийг хэлнэ. Түүнээс дансандаа мөнгөтэй ч сэтгэл нь шуналдаа баригдсан хүн бол аз жаргалгүй амжилтгүй ядуу хүн. Манай төрөөр дүүрэн тийм ядуу хулгайч сэтгэлгээтэй зовсон нөхөд их байна даа.
3 | 0 Хариулах
Зочин [202.168.34.79] 2025/5/14
Манай улстөрчид ханаж цадахаа мэдэхгүй хулгайлна авилга авна. Аваад авсандаа орох юм шиг. Үр хүүхэддээ хөрөнгө үлдээж байна гэж хуцах байх. Үйлийн үр нүглийн төлөөсийг нь үр хүүхдүүд нь хатуухан төлдөг гэдгийг мэддэг ч юм уу даа эргүү малнууд хогийн хувалзнууд
4 | 0 Хариулах
DE [122.201.31.92] 2025/5/14
Ядуу хүн гэж амьдралд нь маш их зүйл хэрэгтэй байгаа хүнийг хэлнэ гэж байна шд аймар хэлжээ
8 | 0 Хариулах
Уншигч [66.181.191.180] 2025/5/14
Манай дарга нар ямар байна, харьцуулаад үзээрэй.
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/14
МӨН БАЯН БАЙХ ЯДУУ БАЙХ ГЭДЭГ БОЛ БАС Л ПСИХОЛОГИЙН ОЙЛГОЛТ ЮМ! УГТАА ХҮН ЭНЭ ДЭЛХИЙД ИРЭЭД БУЦАХ ЦАГ ХУГАЦААНДАА ЮУГААР Ч ДУТДАГГҮЙ! ХАРИН ХҮН ӨӨРӨӨ Л НЭГ БОЛ ИЛҮҮДҮҮЛЖ НЭГ БОЛ ДУТААДАГ!
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.153] 2025/5/14
Үнэн шүү.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.153] 2025/5/14
ЭНЭ ХҮН ИЖИЛ ХҮЙСТЭН ГАЖ ЗУРШИЛТАЙ ХҮН БАЙГААГААГҮЙ ЮМ ШҮҮ!!!.
1 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/14
ТИЙМЭЭ! ХИЙСЭН АЖЛЫГ НЬ ЯРИЛЦАЖ БАЙНА!
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/14
УГТАА ИЖИЛ ХҮЙСТЭН ГЭДЭГ БОЛ ПСИХОЛОГИЙН Л ХЭРЭГЦЭЭ БОЛОХООС БИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭ ОГТХОН Ч БИШ ЮМ!
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.157] 2025/5/14
Danh pistuu ene hunees suraltsdaa ain
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.153] 2025/5/14
МУНДАГ ЭР БАЙЖЭЭ. АМЬДРАЛ ГЭДЭГ ЭД ХӨРӨНГӨ БИШ ЮМАА. АМЬДАРСАН ШИГ АМЬДАРЧЭЭ.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.162.133] 2025/5/14
Ухаантай хүн ерөнхийлөгч нь болжээ. Ийм л хүн ард түмнийг удирдах ёстой.Ийм сайн хүн шоронд суусан нь маш их харамсалтай бна. Миний сэтгэл зүрх өвдлөө. Тайван нойрсч, эх орондо эргэн төрөх болтугай,!💝💞🙌✍🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/14
АЛС ХЭТДЭЭ! ЭР ХҮЙС УСТАХ ТАВИЛАНТАЙ! ҮҮНИЙГ ГЕНЕТИКИЙН ШИНЖЛЭХ УХААН ТОГТООСОН!
0 | 2 Хариулах
Зочин [202.126.91.99] 2025/5/14
Ижил хүйстэн, садар самуунаар эх орноо мөхөөх зам засаад тамруугаа явж дээ
0 | 6 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/14
ИЖИЛ ХҮЙСТЭН УРЬД НЬ Ч ОДОО Ч ИРЭЭДҮЙД БАЙСАН БАЙГАА БАЙХ ЗҮЙЛ! ЭНЭ ҮЗЭГДЛИЙГ УСТГАХЫН ТУЛД ИЛ БОЛГОХ ЁСТОЙ! ДАЛД БАЙВАЛ АМИА УРТАСГААД Л ОРШИН ТОГТНООД Л ЯВНА! ХҮМҮҮС СОНГОЛТОО ӨӨРӨӨ ХИЙНЭ! ИЖИЛ ХҮЙСТЭН ОРШИН ТОГТНОХ БИОЛОГИЙН ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ!
2 | 1 Хариулах
Зочин [103.212.162.133] 2025/5/14
Маш үнэн
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.133] 2025/5/14
Ижил хүйстнийг хуульчилснаар харин ч ард түмнээ аварсан зам засчээ гэж бодож бна. Далд ийм АМЬДРАЛ үргэлжилсээр байвал аюултай шүү. Энэ ерөнхийлөгч мэдэрсэн биш үү. Уругавай ямар Монгол биш. Өөр ертөнцөт улс.
1 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/14
Эдийн шуналгvй ганц ерөнхийлэгч. Улсаа зарж мөнгө хийдэг Хvvк, Оюук бол энэ өвгөнийг сонсоод шоолох биз.
7 | 0 Хариулах
Монгол [59.153.112.115] 2025/5/14
МАНАЙ ОРДОНЫ ӨЛӨН НОХОЙНУУД ЭНЭ АУГАА ХҮНЭЭС СУРАЛЦААСАЙ ДАА
12 | 1 Хариулах
Зочин [103.212.162.133] 2025/5/14
Яг үнэн. Төрийн ордны хаалганд энэ хүнээс суралц гэж бичээд зургийг нь наамаар бна.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.81] 2025/5/14
Харамсалтай нь манай ордны нохдууд яагаад ингэсэн философийг нь ойлгохгүйээ энэ насандаа
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/14
МИНИЙ БАХАРХАЛ! ТАЙВАН НОЙРС ДОО!
4 | 2 Хариулах
Зочин [103.212.162.94] 2025/5/14
2 tuilt emgegtei yumuudaa.
4 | 1 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/14
Чи ёжлол ойлгодоггvй тархины тураалтай юм уу даа
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/14
НЭГ ТУЙЛ ГЭЖ ФИЗИК БИЕТЭД Ч ПСИХИК ТӨСӨӨЛӨЛД Ч ХЭЗЭЭ Ч ХААНА Ч БАЙГААГҮЙ! БАЙЖ БОЛОХ ХАМГИЙН ТОГТВОРТОЙ ТӨЛӨВ БОЛ 2 ТУЙЛТ ТӨЛӨВ!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.187.115] 2025/5/14
хүний дээд нь, агуу ерөнхийлөгч та бүх дэлхийд мундаг үлгэр жишээ болсон
9 | 1 Хариулах