Монгол-Солонгосын хамтарсан анхны тарилгын эмийн үйлдвэр МДМ Ампул Фарм ХХК албан ёсоор нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

📍 2025 оны 5 дугаар сарын 13. Улаанбаатар хот

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан МДМ Ампул Фарм ХХК нь тарилгын эмийн үйлдвэрлэлд 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадал (Korean GMP)-ын стандартыг бүрэн хангасан, Монголын анхны “тарилгын эм”-ийн үйлдвэрийг албан ёсоор ашиглалтад орууллаа.

🔬 Эм зүйн салбарын шинэ үе

Төслийг анх 2022 онд Монголын эм үйлдвэрлэл, хангамжийн тэргүүлэгч байгууллага Мөнхийн Тун ХХК санаачилж, 2024 онд Монгол Эм Импекс Концерн ХХК, БНСУ-ын Dongkoo Bio & Pharma Co., Ltd-тай хамтран МДМ Ампул Фарм ХХК-ийг үүсгэн байгуулснаар өнөөдөр үйлдвэрийн үүд нээгдэж байна.

Тус үйлдвэр нь жилд дунджаар 20 гаруй нэр төрлийн 40 сая ширхэг тарилгын эм үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ингэснээр дотоодын зах зээлийн 20 орчим хувийг хангах боломж бүрдэж байна. Бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн үнээс 15-20% хямд үнээр нийлүүлэх бөгөөд импортын хамаарлыг бууруулж, дотоодын хэрэглэгчдийг эх орондоо үйлдвэрлэсэн, аюулгүй, чанартай эмээр тогтвортой хангахад чухал нөлөө үзүүлнэ.

📈 Эдийн засаг, мэргэжлийн хөгжилд оруулах хувь нэмэр

Монгол Улсад 2023 онд нийт 528.2 тэрбум төгрөгийн эмийг импортоор оруулж ирсэн гэсэн үзүүлэлт бий. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын үйлдвэрлэлээр 5.1 сая ам.долларын эмийг орлох боломж бүрдэнэ.

Үйлдвэр нь 110 гаруй шинэ ажлын байр бий болгож, ажиллах хүчээ гадаадын өндөр хөгжилтэй орнуудад туршлага судлуулан сургах, мэргэшүүлэх боломж бүрдүүлж байгаа нь бас нэгэн онцлог юм. БНСУ, БНХАУ, ХБНГУ, Канад зэрэг орнуудаас олон улсын мэргэшсэн мэргэжилтнүүд тус үйлдвэрт ажиллаж, Монголын эм зүйн салбарын чадавхийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

🌱 Ногоон үйлдвэрлэл, олон улсын экспортын зорилго

МДМ Ампул Фарм ХХК нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн шийдлүүдийг нэвтрүүлж, хаягдал ус, уурын эргэн ашиглалт, эрчим хүчний хэмнэлтийн технологи дээр суурилсан шинэ жишиг тогтоохыг зорьж байна. Мөн үйлдвэрийг ирээдүйд олон улсын хатуу зохицуулалттай зах зээлд тарилгын эм экспортлох боломжтойгоор, Korean GMP зэрэг өндөр стандартад нийцүүлэн барьж байгуулсан.

🎉 Нээлтийн үйл ажиллагаа

Нээлтийн арга хэмжээ 2025 оны 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд МДМ үйлдвэрийн байранд болж өнгөрөв. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн яам, агентлагын мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн салбарын төлөөлөл, түнш байгууллагуудын удирдлага, хүндэт зочид, хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөнөөр оролцсон юм. Нээлтийн үеэр тууз хайчлах ёслол, үйлдвэрийн танилцуулга баримтат кино, Монгол өв соёлын урлагын тоглолт болон зочдын үйлдвэрийн хэсгүүдээр хийсэн танилцах аялал зэрэг өргөн цар хүрээтэй хөтөлбөрүүд өрнөв.

📸 Зургийн цомог болон дэлгэрэнгүй мэдээлэл:

 Facebook
📍 Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,38-р хороо,
           Шар хад, Да хүрээ гудамж, 29-01


МДМ Ампул Фарм ХХК — Монголын эм зүйн салбарт шинэ үеийг нээж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.