Өмнөговь аймагт
09:00 цагт Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно.
Гэрлэх ёслолын ордонд
10:00 цагт Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны 14 алба хаагчийн гэрлэх ёслол болно.
ОБЕГ-т
11:00 цагт ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
БНСУ-ын Элчин сайдын яамны гадна
11:00 цагт хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Спортын ордны III давхарт 303 тоотод
12:00 цагт "Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн зохион байгуулалт, бүртгэл, энгэрийн дугаар олголт, гүйлтийн маршрут зам хаах мэдээлэл өгнө.
Цахимаар
13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол болно.
Д.Сүхбаатарын талбайд
14:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!