Олон улсын тээврийн төлөвлөлт, загварчлалын тэргүүлэгч PTV группийн Ази, Номхон далайн бүс хариуцсан төлөөлөгчидтэй нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч, ерөнхий архитектор, нийслэлийн Бодлого, төлөвлөлтийн газрын албаны хүмүүс уулзалт зохион байгуулж, туршлага солилцжээ.
Уулзалтын үеэр авто зам, нийтийн тээвэр, хот төлөвлөлтийг хэрхэн уялдуулах болон холбогдох программ хангамжийн асуудлыг хэлэлцсэн байна.
"PTV Visum программ нь хотын тээврийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, тээврийн хэтийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, олон хувилбарт төлөвлөлтийн загварчлал гаргадаг тээвэр төлөвлөлтийн дэлхийн тэргүүлэгч программ хангамж" гэж PTV группийн Ази, Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал Райан Вонг онцолжээ.
Тээврийн математик загварчлал нь хот төлөвлөлтийн үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд тээврийн бодлого боловсруулахад тооцоо судалгаан дээр үндэслэгдсэн тоон мэдээллийг өгдөг ач холбогдолтой байна.
Улаанбаатар хотын төлөвлөлтийг илүү чанаржуулж, тээврийн загварчлалыг олон улсын түвшинд хүргэхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!