Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай, Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнүүдэд гарын үсэг зурах ёслол өнөөдөр болж байна.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Уул ус, газар шороо, олон мянган жилийн түүхээрээ холбоотой мөнхийн хөрш БНХАУ-тай манай улс Замын-Үүд -Эрээн боомтуудыг төмөр замаар холбосноос хойш 75 жилийн дараа дахин шинэ хилийн боомтыг төмөр замаар холбож байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл 20 орчим жил яригдсан бөгөөд төслийг ажил хэрэг болгох итгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд надад хүлээлгэсэн билээ.
БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД:
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил, төсөл хэрэгжсэнээр төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн-оос дээш давуулан, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум доллароор нэмэгдүүлнэ гэсэн тооцоолол гараад байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!