Уншиж байна ...

Зам засварын улмаас нийтийн тээврийн гурван чиглэлийн автобус зогсоолдоо хүрэх боломжгүй болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн гурван чиглэлийн автобус зогсоолдоо хүрч зогсох боломжгүй болжээ.

Тодруулбал Х:10 “Хурган 6-р гудамж-Таван шар” чиглэлийн автобус Шанд хурган зогсоолд түр хугацаанд зогсохгүй.

Мөн Ч:7 болон Ч:7А Нисэх чиглэлийн автобус "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудалд зогсохгүйгээр шууд Орон сууцны зогсоолд зогсож байгаа юм байна.

зураг
 

Тухайн замуудыг түр хугацаанд хаасан тул иргэд ойролцоо автобусны буудалд бууж үйлчлүүлэхийг НТБГ-аас зөвлөжээ.