"The MongolZ" баг "PGL Bucharest 2025" тэмцээнд есдүгээр байр эзэлснээр 31,250 ам.долларын шагнал хүртлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "PGL Bucharest 2025" тэмцээн Румын улсын Бухарест хотод зохион байгуулагдаж байна. 

1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа юм. Энэ тэмцээнд оролцох 16 баг тойргийн журмаар тоглоно. Нэг баг нийт таван удаа тоглох эрхтэй. Түрүүлж гурван удаа хожсон найман баг нь Playoffs шатанд шалгарна.

Манай улсын багийн хувьд тойргийн шатанд Францын "3DMAX", Польшийн "Betclic Apogee Esports" багт хожигдсон бол Нидерландын "Team Liquid", Бразилын "FURIA" багийг хожиж 2:2 амжилттай болсон. 

Улмаар шөвгийн наймд шалгарахын төлөө Саудын Арабын "Team Falcons" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өнөөдөр тоглож, 1:2 онооны харьцаатай хожигдлоо. 

Манай улсын баг өөрсдийнхөө сонгосон "Mirage map" дээр 13:9-өөр хожсон. Харин эсрэг багийн сонгосон "Dust-2 map" дээр 6:13-аар ялагдсанаар сүүлийн "Ancient map" дээр ялагчийн асуудал шийдэгдэв.

Ийнхүү "The MongolZ" баг "PGL Bucharest 2025" тэмцээнд 9-11 дүгээр байр эзэлснээр 31,250 ам.долларын шагнал хүртэж байна. Түүнчлэн тэд энэ сарын сүүлээр Австралийн Мельбурн хотод зохион байгуулагдах нэг сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Melbourne 2025" тэмцээнд оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МАН ӨВГӨН [66.181.183.64] 2025/4/11
Арчаагүй гэж. Улам бүр ухраад ялах байтугай сураггүй боллоо доо
0 | 1 Хариулах
Зочин [203.91.115.47] 2025/4/12
teneg ork zail
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/4/11
Тэмцээн болгонд орох шаардлага байхгүй ш дээ, дунд нь нэг өнжиж бэлтгэлээ хийж амарч байхгүй бол
0 | 0 Хариулах
yultve [202.131.226.86] 2025/4/11
MongolZ биш MonnoobZ болж дээ, хаа байсан 9-р байранд орсноо мөнгө аваашаагаад.
1 | 4 Хариулах
guz [66.181.171.98] 2025/4/11
guz guz guz
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.137] 2025/4/11
Оюуны хоцрогдолд орсон манай хэдэн ямаанууд сайхан амттай өвс цэцэг онож буудсаар одоо жинхэнэ мал болоход их ойртож дээ. Ямар ч оюун ухаан шаардахгүй харин ганцхан гоё цэцэг онож бууддаг л ажилтай болохоор амттай яргуй хайсан ямаанаас огт ялгаа алга. Харин компьютор тоглоомийг өөрсдөө зохиож кодыг нь бичиж 3 ди орон зайн зурсан бол ёстой мундаг гэх байлаа ямаануудаа.
0 | 0 Хариулах
Good [103.212.117.235] 2025/4/11
Amjilt, Gehdee 1xBET-iig surtalchilahaa l bolichih Mongolzoo...
0 | 0 Хариулах
zochin [155.190.0.10] 2025/4/11
ashgui2, shan tatvariin orlogo orj irehnee
0 | 0 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/11
Олон хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж бгааг нь зогсоож медианууд хорих хэрэгтэй бөлгөө
1 | 8 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/11
дөө нар хамаг цаг нараа барж дээрээс нь тархины тураалтай болон бж иймхэн мөнгө олж л бдаг одоо больсон дээр бхоо
1 | 7 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/11
Өө хөөрхий, эд нарыг эрүүлжүүлэх камп гэдэг шиг ПС ний араас холдуулах камп д явуулах болждээ.
1 | 5 Хариулах
Зочин [37.48.108.10] 2025/4/11
Ийм нөхдүүд шийг архи ууж, хар тамхи татаж лжбт явснаас компьютороо тоглоод явсан нь өлзийтэй байх.
0 | 0 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/4/11
Энэдоо яаацарцан амьтад гэхээр ийм ёом бодож бдаг бнаа. Хүн шиг ажилаад, хийж бүтээгээд явж болдог хорвоо бхаа больцон хэрэгүү дахаха
0 | 2 Хариулах