Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил өмнөх сараасаа 83.3 хувиар буурчээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212,374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурсан талаар Монгол Улсын Прокурорын газраас мэдээллээ. 

Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.   

Дээрх хугацаанд 205,939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.   

Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад: 

  • Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар,
  • Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар,
  • Хулгайлах зөрчил 26.7 хувиар,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.   

Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.46] 2025/4/11
Ардчилсан улс байж казинотой бол л доо. Ядахдаа гадны жуулчидыг сааж валют ол л доо. Нэг л хаасан хорьсон, торгосон дарамталсан улс болчихлоош дээ. Ардчилсэн улсад амьдраад бгаа билүү дарангуйлалд амьдраад бна уу гэдгээ ялгаж салгахаа ч больчихлоо.
1 | 0 Хариулах
Зочин [172.59.191.63] 2025/4/11
Kazino goo l neechih
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.229] 2025/4/10
Авилгал архи хоёрыг ингэж бууруулж чадахгүй
2 | 0 Хариулах
Зочин [103.141.250.2] 2025/4/10
хаха ингээд далд хэлбэрлүүгээ орлоодоо хөөрхий.
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.236] 2025/4/10
тэглээдээ
4 | 0 Хариулах