Өнөөдөр үдээс хойш бага зэргийн бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг байх ба үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Салхины хурд секундэд 6-11 метр, зарим үед 13-15м/с хүрч ширүүсэн шороон шуургатай байх юм байна. 

Үдээс хойшдоо нутгийн хойд хэсгээр тодруулбал Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн ихэнх нутаг Төв аймгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж авто зам, даваа гүвээнд мөстөлт үүсэж халтиргаа гулгаа үүсэхийг сэрэмжлүүллээ. 

Иймд тус бүс нутгийн чиглэлд зорчих гэж байгаа жолооч, тээвэрчид онцгой анхааралтай байж эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөв. 

Мөн өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэгээр, 11-ний өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурах юм. 

Өнөөдөр Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, 11-ний өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулаад байгаа билээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.242] 2025/4/10
boroo orohiig haraad bailaa orsongui ee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.242] 2025/4/10
neg bol tsas orno neg bol tsasan shuurga geed baisanaa odo bolson chin boroo boltson uu hahaha
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.107] 2025/4/10
шөнө цас орно!
0 | 0 Хариулах