ҮЙЛ ЯВДАЛ: МУИС-ийн профессор Л.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл өгнө

ikon.mn
2025 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болно.

МҮХАҮТ-д

10:00 цагт Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах анхны хэлэлцүүлэг болно. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа хуулийн төслийг танилцуулж, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцон санал бодлоо илэрхийлнэ.

МҮЭХ-ны байранд

11:00 цагт Нэр бүхий УИХ-ын гишүүдийн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар МҮЭ-ийн холбоо байр сууриа илэрхийлэх хэвлэлийн хурал зохион байгуулна.

Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд

11:00 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол, Буриадын Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөрийн мэндэлсний 90 насны ойд зориулсан "ТЕАТР УРЛАГТ ХӨЛ ТАВЬСАН-50 ЖИЛ" үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болно.

ХЭҮК-ын байранд

11:00 цагт ХЭҮК-оос сэтгүүлч, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Гавьяагаа үнэлүүлж чадаагүй хэлмэгдсэн жинхэнэ баатруудынхаа нэр төрийг сэргээж, баатар цолоор нэхэн шагнуулах хүсэлт тавьж байгаа талаар Т.Батжаргал, Д.Хоролдамба нарын эрдэмтэн судлаачид мэдээлэл хийнэ.

МУИС-д

11:30 цагт МУИС-ийн ШУС-ийн захирал Болд-Эрдэнэ тус сургуулийн профессор Л.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл өгнө.

ЭМЯ-д

12:00 цагт ДЭМБ-ын өдрийн хүрээнд “Эрүүл эхлэл итгэлтэй Ирээдүй” эх нярайн эндэгдлийг бууруулах тухай хэлэлцүүлэг, чуулганыг зохион байгуулна.

Д.Сүхбаатарын хөшөөний дэргэд

13:00 цагт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Монгол үндэстний эв нэгдлийг зохион байгуулалттай бусниулсан гэх үндэслэлээр иргэн Д.Цолмонхүү ТЕГ-т баримт гаргаж өргөдөл өгөх талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [103.57.95.29] 2025/4/11
Мэдлэгтэй чадвартай, ёс зүйтэй хүмүүсээр солих хэрэгтэй!
0 | 0 Хариулах
x [202.179.18.239] 2025/4/10
neeh lag lag nertei yu ch medehgui erdemted
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.138] 2025/4/10
Болд-Эрдэнэ өөрөө МУИС-ын ШУС-ын Захирал хийх зиндааны менежер, эрдэмтэн мөн үү? Маш их хоцрогдсон, менежментийн арга барилгүй хүн байна билээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.154] 2025/4/10
Монголчуудын хэрүүл талцал дуусахгүй ээ. Наад асуудлаа байгууллага дотроо л яриач
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.244] 2025/4/10
Садар заяабаатар албаа өгөхгүй гээд , энэ багшийг ад үзээд байгаа
8 | 0 Хариулах
Зочин [66.181.186.108] 2025/4/10
МАНы бүлэглэл юм биш үү тэр Хүкн зөвлөх гэгдэх лодойрасвал энэ 2 чинь үеэл. Ундрам,
4 | 0 Хариулах