УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар намрын чуулганы хуралдааныг хамгийн олон цаг тасалсан Х.Баттулга болон олон нийтийн сүлжээнд бүдүүлэг авирласан М.Нарантуяа Нара нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооноос Х.Баттулгад зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох сахилгын шийтгэл ногдуулав.
Харин олон нийтийн сүлжээнд бусадтай маргалдсан М.Нарантуяа Нара гишүүний тухайд хувь хүмүүсийн маргааныг УИХ-ын байнгын хороогоор авч хэлэлцэх нь зохимжгүй гэж үзсэн тул ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. Улмаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар М.Нарантуяа Нара гишүүнд ёс зүйн зөвлөгөө өгсөн байна.
Ташрамд дурдахад, тус байнгын хорооноос 2024 оны наймдугаар сарын 21-нд М.Нарантуяа Нара гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн сануулах арга хэмжээ авч байсан. Энэхүү арга хэмжээн нь бүтэн жил үйлчлэх хугацаатай байдгийг байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэв.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!