2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр буюу өчигдрөөс эхлэн Хонконгийн агаарын тээврийн дараах дөрвөн компаниар үйлчлүүлж буй зорчигчдыг нислэгийн үеэр гар утас, электрон төхөөрөмжөө зөөврийн цэнэглэгчээр цэнэглэхийг хориглосон байна.
Хонконгийн Иргэний нисэхийн газраас нислэгийн аюулгүй байдалд нөлөөлсөн зөөврийн цэнэглэгч (power bank)-тэй холбоотой хэд хэдэн хэргийг хянаж үзээд уг шийдвэрийг гаргаад байгаа аж. Мөн зөөврийн цэнэглэгчээ зорчигчийн суудлын дээд хэсэгт байрлах гар тээшний саванд хадгалахыг хориглож, суудлын урд хэсэгт байрлах халаас, эсхүл суудлын доод хэсэгт авч явахыг зөвлөв.
Сүүлийн үед зорчигчид чанар муутай, халалт ихтэй зөөврийн цэнэглэгчийг удаан хугацаагаар хэрэглэх, нарны шууд тусгал бүхий халуун орчинд байлгах, физик гэмтэлтэй зөөврийн цэнэглэгчийг цүнх сав (битүү орчин)-ндаа хийсний улмаас гал гарах, шатаж дэлбэрэх аюул нэмэгдсэн тул дээрх агуулга бүхий шийдвэрийг олон улсын иргэний нисэхийн компаниуд гаргасаар байна.
Иймд зөөврийн цэнэглэгч сонгох, хэрэглэх, авч явах үеийн аюулгүй байдлыг хангаж, аялалд гарахдаа онцгой анхаарахыг Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|