Трампын томоохон дэмжигч тэрбумтан “эдийн засгийн цөмийн өвөл” айсуйг анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Билл Экман

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын томоохон дэмжигчдийн нэг тэрбумтан Билл Экман түүнд худалдааны дайнаа түр завсарлахыг уриалж, эс тэгвээс “өөрөө өөрийгөө хорлох эдийн засгийн цөмийн өвөл” ирж болзошгүйг анхааруулжээ.

Уолстритийн нөлөө бүхий  санхүүчдийн нэг Экман нь Pershing Square Capital Management хувийн сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм.

Өмнөх сонгуулиар Ардчилсан Намын нэр дэвшигчийг дэмжиж байсан тэрбээр өнгөрсөн оны сонгуулиар Трампыг дэмжиж байв. Тиймээс Экманы санал Америкийн улс төрчдийн хувьд маш чухал юм.

Экман сошиал хуудсандаа АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргаанд импортын татвар нэвтрүүлэхээсээ өмнө дэлхийн улс орнуудад худалдааны яриа хэлэлцээ хийх 90 хоногийн хугацаа өгөхийг уриалжээ.

Бүх дэлхийн эсрэг нэг зэрэг худалдааны дайн зарлах нь АНУ-ын эдийн засагт дэндүү эрсдэлтэй, хөрөнгө оруулагчдын итгэлийг унагах аюултайг тэр анхааруулсан байна.

Өмнө нь тэр дэлхийн улс орнуудын удирдагчдад худалдааны дайнаас зайлсхийхийн тулд Трамптай яаралтай яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалж байсан юм.

Харин сүүлийн мэдэгдэлдээ Трампаас түрүүлж алхам хийхийг хүссэн нь нөхцөл байдал өөрчлөгдсөнийг харуулж байна.

Уолстритийн өөр нэг чухал хүн болох JPMorgan Chase банкны ерөнхийлөгч Жэми Даймон бас Трампын зарласан худалдааны дайн Америкийн эдийн засагт сөрөг нөлөөтэйг өчигдөр анхааруулжээ.

зураг
 
Жэми Даймон

Хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалд Даймон худалдааны дайн нь “инфляцыг өсгөж, эдийн засгийн уналт бий болох магадлалыг нэмэгдүүлж байна” гэж бичсэн байна.

“Зарим сөрөг үр дагавар хугацааны уртад хуримтлагдаж, засварлахад хэцүү болох магадлалтай тул асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх хэрэгтэй” гэж Даймон бичжээ.

Үүнээс гадна Goldman Sachs банк АНУ-ын эдийн засаг хямрах магадлалыг 45 хувь болгон ахиулснаа Ням гарагт зарласан байна. Долоохон хоногийн өмнө энэ магадлалыг 35 хувь гэж тооцоолж байсан юм.

Гэсэн хэдий ч Трампын засаг захиргааныхан гаргасан шийдвэрээ хамгаалсаар байна.

Тухайлбал Ням гарагт Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “заримдаа та нар өвчнөө эдгээхийн тулд эм уудаг биз дээ” гэж хэлсэн нь түр хугацааны бэрхшээл гарцаагүйг илэрхийлсэн хэрэг байв.

Өчигдөр CNBC суваг Трамп худалдааны дайнаа 90 хоног хойшлуулж магадгүй тухай мэдээлсэн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг үргэлжлэн унахаас бага ч гэсэн сэргийлсэн юм.

Гэхдээ Цагаан ордон удалгүй үүнийг эрс үгүйсгэхдээ импортын өндөр татвар нөлөөгөө үзүүлж, дэлхийн улс орнуудын түрүүч худалдааны гэрээгээ шинэчлэхээр хандаж эхэлснийг баталжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.78] 2025/4/10
Америкт байгаа Хүмүүст захихад яг энэ үеээр нь үндэсний үйлдвэрүүдийнх нь хувьцаанаас нь авбал хэд хэд дахин өсөх магадлалтай шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.180.219.28] 2025/4/8
byh uls ornuud ameriktai hudaldaa naimaa hiihee by zogsooh heregtei. tegeed harii.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.60] 2025/4/8
ОДОО МОНГОЛЧУУД ЯААНААА. ГАЗАР УХАЖ ЗАРАХААС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГҮЙ АРД ТҮМЭН СӨНӨДӨГ Л БАЙХДАА. ӨӨР ЮУ Ч ЧАДАХГҮЙ
0 | 0 Хариулах
Зочин [202.180.219.28] 2025/4/8
sanaa byy zov.heden maliin buyanaar heden zuun jil amidarsaar irsen yum.malaa mallaad baij bai.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.70] 2025/4/9
Орост дагаар орчихоно зүгээр ээ - гээд л налайгаад хэвтэнэ шүү дээ.кк. Угаасаа ямбий сэгэндээ хийх балга бензинийхээ төлөө Орост дагаар орчий яаадгийм - гэж мөөрөлддөг үхэрүүд шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.136] 2025/4/8
Жомбого Трамп.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.103] 2025/4/8
Iphone ийн үнэ зохиомол ТАХ аас болж нэмэгдэж зарагдахаа больсоноор Аpple дампуурна. Оронд нь маш хямд үнэтэй дутахгүй сайн Хятад утаснууд аль хэдийн зах зээлийг эзлээд эхэлсэн Тесла байраа Хятадын BYD.д алдсан. Удахгүй дампуурна. АНУ ганцаараа хүчирхэг байдаг дэлхий биш болсон.
7 | 2 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/8
2020 оноос ардчилсан нам засгийн эрхийг барьж, холбооны нөөцийн сангаас 7 их наяд долларын зээл авч, 7 их наяд долларын ихэнхийг нь украины дайн, зэвсэг үйлдвэрлэл, хүмүүнлэгийн тусламж гэх мэт дэмий бла зүйлд зарцуулж инфляцийг өсгөж америкийн эдийн засаг, аж үйлдвэрлэл, ард түмэнд дарамт учруулсан.
2 | 4 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/8
Хятад мөрөөдөл хэзээ ч бүтэхгүй. Өмхий хятад удахгүй дамуурна. Хятаддаа очиж хятадаа магтан дуулаа эрлийзээ.
2 | 3 Хариулах
Зочин [202.9.40.126] 2025/4/8
Өчүүхэн улсад байгаагаа хэзээ нэг мэддэг болноо сда хонгконг тайвань очиж үздиймүү чи ядаж
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.124] 2025/4/8
Дэлхийн эдийн засаг агших нь тов тодорхой боллоо. Монгол Улс нөхцөл байдлыг зөв тодорхойлж онц хэрэгцээгүй, үрэлгэн Мега төслүүдээсээ татгалзах, УИХ ын гишүүдийн тоог хуучин хэвд нь 76 гишүүн болгох, яамдын тоог цөөлөх гм ажлуудаа яаралтай амжуулж шуурганаас өмнө улс, гэр орноо бөхлөх шаардлага тулгарлаа. Оюунэрдэнэ, Хүрэлбаатар, Х.Баттулга, Хүрэлсүх нар шиг ямарч мэдрэмжгүйгээр Ковидоор олон сар хөл хорьж эдийн засгаа унагааж улс орноо дэгээдэж унагасан шиг юм болгож болохгүй үе ирлээ шүү. 20 их наядаар 650м хана босгох бол бараг алт монетоор босгоно биз.
11 | 2 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/4/8
Трампаас болж дэлхий даяаар хувьцаа уналаа. Дээрээс нь Монголд валют маш тогтворгүй, хэдхэн хоногийн дотор зарим тансаг хэрэглээний бараа таваарны үнэ 10-20% нэмэгдлээ.
7 | 4 Хариулах
Зочин [103.168.34.124] 2025/4/8
Трампаас юмуу хэн нэгнээс болж бгаа ч үзэгдэл биш л дээ.
4 | 5 Хариулах
Зочин [73.209.193.123] 2025/4/8
Мөн л дөө
5 | 2 Хариулах
Зочин [73.209.193.123] 2025/4/8
Төгрөгийн ханш унахад олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч энэ удаад Трампын муйхарлал асар хүчтэй, хамгийн ихээр нөлөөж байна. Олон өөр улсөд энэ байдал зэрэг давтагдаж байна.
3 | 3 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/8
2009 онд долларын ханш 1315 төгрөгийн ханштай байсан. Барууны сатануудад оюутолгойгоо алдсанаар төгрөгийн ханш долларын эсрэг суларсаар ирсэн мангараа.
3 | 3
Зочин [202.9.46.77] 2025/4/8
Трамп сураггүй байхад монгол төгрөгийн ханш долларын эсрэг суларч л байсан шдээ мангараа. ккк
5 | 3 Хариулах
Зочин [202.9.46.91] 2025/4/8
Ингэж огцом суларч байгаагүй
2 | 1 Хариулах
Зочин [185.220.101.7] 2025/4/8
Трамп ингээд худалдааны хийвэл америкийн эдийн засаг унаад дотооддоо хямрал болоод ажилгүйдэл, ядуурал газар авч трамп хөөгдөж буух болуу даа. үүсгэсэн гай завхаралыг засах гэж дор хаяж 10 аад жилийн юм болох биз. Америкад ажилладаг хүмүүс ажилгүй болоод буцаж ирцгээх байх даа.
5 | 3 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/4/8
АНУ-д үйлдвэрлэл, ажлын байр байгуулагдах болгонд гадны боловсон хүчний эрэлт нэмэгддэг. Яагаад гэвэл тэд нар ажил голохгүй, цалиндаа хангалуун, бас сайн ажиллах чадвартай, дээрээс нь цалин визээр нь таслахгүй байхад найдвартай, тогтвортой.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/8
Трамп хятадын эсрэг л эдийн засаг худалдааны хориг тавих хэрэгтэй. Америкийн хамгийн том аюулт дайсан бол Хятад.
5 | 10 Хариулах
Зочин [185.220.101.7] 2025/4/8
Хятадад хориг тавьчихсан. Хятад хориг тавиад хятадын бараа бүтээгдэхүүн өндөр татвартай болохоор борлуулалт нь багасаж хятадууын орлого багасна. Орлого нь багасахаар монголоос нүүрс авч ган хайлуулахгүй, зэс авч машин хийх нь бас багасна. хятадууд өсөлт багасаад өнгөрөх бол монголчууд бүүр дампуурах тал руугаа л явах байх даа ер нь.
10 | 2 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/8
Танай хятад дампуурах хэнд хамаатай юм. Чи хужаа цустай эрлийз болохоороо Трампыг үзэн ядаж хятаддаа санаа зовиноод байх шиг байна.
2 | 10 Хариулах
Зочин [202.21.105.19] 2025/4/8
...46.77 эргүү хүүр минь сонсож бай: Монголын төсвийн дийлэнх хэсэг нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн болон бусад бараа бүтээгдэхүүний экспорттой хамааралтай байдаг юм шүү дээ.Тэгэхээр галзуу солиотой нь мэдэгдэхгүй зөнөг өвгөн Трампийн өдүүлсэн Хятадтай хийж байгаа худалдааны дайны үр нөлөө Монгол улсад маш нөлөөтэй МЭДЭВ ҮҮ... сда бүр уур хүргээд хаячих юм.
6 | 2
Зочин [202.21.105.19] 2025/4/8
Тэнэгийн дотор амгалан гэж энэ дээ.
3 | 2
Зочин [103.168.34.124] 2025/4/8
Дэлхийн э/з унаж магадгүй боллоо. Цөмийн өвөл болсон болоогүй нүүрсээрээ амьдардаг Монголчууд хэдэн жил бүсээ чангалж магадгүй нь. Өндөр үнэтэй үл хөдлөхүүдээ эртхэн гүйлгээнд оруулж байсан нь онох биз. Үнэ өснө гэж л ярилтгүй боллоо. Өндөр үнэ хэлж бгаа орон сууцнууд хэдэн жил өгөршилд өртөж магадгүй. Газрууд ч хямдрах нь ойлгомжтой. Сүүлийн үед гар дээрээ олон жил хадгалсан хот тойрсон зуслангын газруудаасаа салцгааж бх шиг бна. Нилээн ч үнэ бууж бна. Машины худалдаа ч буурлаа.
12 | 0 Хариулах
Зочин [203.91.114.64] 2025/4/8
АНУ одоо дэлхийг төлөөлж чадахгүй болсон. Дэлхий яах ч үгүй. Хятадаас л бүх хэрэгцээгээ аваад яах ч үгүй. Хятад л хамгийн хамгийн нь болно.
2 | 3 Хариулах
Зочин [203.91.114.64] 2025/4/8
АНУ атаман биш Хятад атаман болсон. Хятад 2025 оны хамгийн хүчирхэг улс болсон.
5 | 9 Хариулах
Зочин [103.168.34.124] 2025/4/8
Элий балайнууд атаманаа л ярих юм.
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.77] 2025/4/8
Танай хятад чацга царайлах биз.
7 | 3 Хариулах