Уншиж байна ...

“Улаанбаатар Травэл Экспо 2025” энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдана

ikon.mn
2025 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг

 “Улаанбаатар Травэл Экспо 2025”  аялал жуулчлалын үзэсгэлэн  5-р сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдах гэж байна.

11 дэх жилдээ зохиогдож буй тус үзэсгэлэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх талбар болох зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр иргэд аяллаа мэргэжлийн байгууллагаар дамжуулан төлөвлөх, хөтөлбөр, багцын мэдээлэл авах, хямдралтай үнээр захиалга өгөх боломжтой. Мөн салбарын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг, илтгэлүүдийг сонсож, аяллын зөвлөмж,зөвлөгөөг нэг дороос авах орчин бүрдсэн байна.

 Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, дотоодын аяллын компаниуд, тоног хэрэгслийн нийлүүлэгчид болон БНХАУ-ын Хайнань муж, ӨМӨЗО-ноос төлөөллүүд оролцоно.

Иргэд, аялагчид энэхүү үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд 3 хоногийн турш олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.