Уншиж байна ...

Жүдогийн ААШТ-д оролцох бүрэлдэхүүн тодорчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жүдогийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) энэ сарын 25-наас 27-ныг дуустал Тайландын Бангкок хотод болох юм. 

Одоогийн байдлаар шар тивийн 23 орноос 220 жүдоч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. БНСУ, Монгол, Энэтхэг, Туркменистан улс хамгийн олон буюу 18 хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм.

Япон, БНХАУ, Тайланд зэрэг улсууд мэдүүлгээ хараахан өгөөгүй байна.

ААШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй

  • 60 кг: Б.Сүхбат
  • 66 кг: Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: О.Шинэбаяр
  • 90 кг: Б.Мөнхбаяр
  • -100 кг: А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун
  • +100 кг: Б.Гончигсүрэн

Эмэгтэй

  • 48 кг: Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
  • 57 кг: Т.Ариунзаяа
  • 63 кг: Л.Энхрийлэн
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй
  • -78 кг: А.Дуламсүрэн
  • +78 кг: А.Адъяасүрэн