"Улиастайн эцсээс хоёр чиглэлд нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой асуултад хариу өгөх Нийтийн тээврийн хөтөч цахим буланг өнөөдрөөс ажиллуулж эхэлжээ. 

Иргэдийн зүгээс Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайгаас хотын төв рүү нийтийн тээврийн автобус явдаг уу? гэж хамгийн их асуужээ. Уг асуултад НТБГ-ын Тээврийн бодлого, судалгааны хэлтсийн мэргэжилтэн н.Төгөлдөр "Улиастайгаас хоёр чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилгээ үзүүлдэг.

Эхнийх нь Ү25: Улиастай-Амгалан-Чулуун-Овоо-Ботаник-Офицеруудын ордон хүртэл богино эргэлтийн дөрвөн автобус явдаг. Ботаникаас М5: Ботаник-Х хороолол, М1: Таван шар-Офицер чиглэлийн автобусанд дамжин сууж хотын төв рүү орох боломжтой.

Хоёр дахь чиглэл болох Ч31: Улиастай-Ботаник-Зүүн дөрвөн зам-Сансар-Дэнжийн мянга хүртэл өдөрт 17 автобус үйлчилгээнд явж байна" гэж тайлбар өгөв.

Харин Ч40: Улаанхуаран-МУИС-Бөмбөгөр-Таван шар-Алтан тариа чиглэлд ажлын өдрүүдэд 20 автобус иргэдэд үйлчилдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг