ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэмт хэрэг болгоныг УИХ, Засгийн газрын түвшинд ярьдаг болох юм уу. Гишүүд үндсэн ажилдаа л анхаарлаа хандуул. Хэргийг шалгадаг, хянадаг байгууллага байгаа"

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 3 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд “Ноорог медиа агентлаг”-тай холбоотой хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өгсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Өдөрт хэдэн зуун гэмт хэрэг гарч байхад нэг хэргийг Засгийн газар, УИХ-ын түвшинд авчирч ярьдаг боллоо. Сүүлдээ их хурал хэрэг ярьдаг, хэргийн доторх нарийн ширийн асуудлыг ярьдаг болох нь. Энэ чинь их буруу жишиг.

Цаашид асуудлыг сенсаац болговол их хурал, Засгийн газрын түвшинд ярьдаг болох нь. Хүний эрхийн асуудал байгааг ойлгож байгаа. Гэхдээ асуудал чинь сүүлдээ өөр тийшээ яваад байна.

УИХ-ын үндсэн үйл ажиллагаа бол хууль тогтоох. Та бидний баталсан хуулийн хүрээнд л мөрдөн байцаагч нар ажиллаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх байдал ч үүсэхийг үгүйсгэхгүй нөхцөл бий болж байна.

Тиймээс гишүүдэд хууль тогтоох үндсэн үйл ажиллагаандаа л анхаарлаа хандуул гэж хэлье. Хуралдаа суу. Хажуугийн танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гээд ирц нь хүрэхгүй 2-3 цаг болж байна.

Хэвлэлийнхэн ч сайхан овоо босгож өгөх юм. Босгосон овоон дээр нь улс төрчид талцаж, алалцах юм даа.

Гишүүд хууль тогтоох, санаачлах үндсэн ажилдаа анхаарч ээ. Хэргийг шалгадаг, хянадаг байгууллага байгаа. Хэрэв тэд хууль зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх хуулийн заалт нь ч бий. Гэтэл УИХ-ын гишүүд урдуур нь ороод асуудлыг жинхэнэ улстөржүүлээд байна. Цаашид хэрэг болгоныг байнгын хороон дээр авчир ярьдаг болох юм уу" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
Луйварчдаас миний дижитал валютыг сэргээхэд амжилттай тусалсан Data Forensics Cyber ​​Services-тэй эерэг туршлагаа хуваалцахдаа би баяртай байна. Хэрэв та криптовалютын луйврын хохирогч бол би Data Forensics Recovery Cyber ​​Services-д хандахыг зөвлөж байна. Тэдний ур чадвар, тусламж нь алдагдсан хөрөнгөө сэргээхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Эдгээр луйврын талаар мэдээлэл түгээж, өртсөн хүмүүсийг дэмжицгээе. Өгөгдлийн криминалистыг сэргээх кибер үйлчилгээнд онцгой ажил хийсэнд нь талархаж байна!" Та тэдэнтэй холбогож болно. Имэйл: DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Вэбсайт: https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/3/26
Тийм шүү. Бид хөгжмөөр байна. Ноорогын сагсалзсан залуучуудын солиорол монголчуудад ямар хэрэгтэй зүйл авчирч байна вэ? Пиарчин, хошин шогийнхон, лайв хийдэг хүмүүс л завтай солиороод сууцгаах юм. Хэт улстөржиж сошиалаар солиорч монголчуудын хөгжилд саад болж эмх замбараагүй байдал үүсгэхийг санаархаж байна. 9.5 тэрбум дансаар орж гарсныг хуурамчаар үйлдэх боломжгүй тул хууль хяналтын байгууллагууд нягталж шалгах нь зөв. Бас нэг Лодойсамбуу л байгаа шүү дээ.
1 | 1 Хариулах
Иргэн [66.181.187.212] 2025/3/26
Зүгээр нэг хэрэг биш бн гишүүнээ ! МАН- төрийн тулгуур хууль хүчний байгуулгууд чинь Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд заналхийлж бн гишүүнээ, таны хамаарал бүхий хүмүүс биш байгаасай!!
0 | 0 Хариулах
Энхээ [103.57.95.63] 2025/3/26
Маш зөв мэдээхарахд дандаа хэрүүл маргаан дэмиирсэн гишүүд байх юм энэ хэрүүл үгүйсгэл чинь доод шатанд нөлөөлж бн
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.95] 2025/3/25
Кибер цагдаагийн ажилтан цахим тоглоомоос ихээхэн хэмжээний авлига авч байсан нь тогтоогдсон тул Кибер албаны бүх ажилчдыг хойшлуулшгүй арга хэмжээ авч баривчилгаа явуулжээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.115] 2025/3/25
Тэр нэг хэдэн нусан тагийн төлөө улсаараа юм болох юм
1 | 0 Хариулах
айн [66.181.191.253] 2025/3/25
цагдаа нь ажлаа хх гэхээр ХЭҮК гэж огт ажилгүй газар гэнэт гарч ирдэг УИХурлын гиюүрсэн гишүүн хэрэг гарангуут соотойн худоаа ярьж эхэлдэгээ болимоор бн талх талхаа идээчээ!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.227] 2025/3/25
Засаглал эрх мэдэл хуваах онол, эрүү иргэний процeдур, хууль тогтоох ажлын онол мэтийн талаар огт ойлголтгүй хүмүүс л гишүүд болж дээ. Нэг их хөмсөгөө зангидаж хөмхийгөө зууж эзэн биeгүй загнаад л чанга орилоод л байвал сүриэй харагдлаг гээд ойлгочихсон, эцэг эхийн хурал шиг шийдсэн асуудалгүй, шийдэлтэй саналгүй 126 байх юм. Ооигтой хийсэн ажил юу ч байхгүй.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.66] 2025/3/25
Тэр нэг туркээс ээж, аав, дүүгийнхээ дансаар тоглоомны мөнгөө авсан, 2 дүүгээ хориулсан тэнэг залууг авчирч хорих хэрэгтэй.Өмөөрөлдөөд байгаа үхэр сүрэг нь ойлгоно.Өөр юунд ч итгэхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.95] 2025/3/25
Яг зөв. Сeнсаац болгоны араас хөөцөлдсөн хэдэн гишүүдтэй боллоо. Хууль хяналтынханы ажилд хөндлөнгөөс нөлөөлж зааж зааварлах чинь ямар ч албан тушаалтанд хориглодог хуультай. Хууль бодлого боловсруулах ажлаа маш муу хийж байгаа парламeнт шүү. Тэгээд л сошиал дахь уйдсан хэдэн иргэн шиг явган хэрүүл хийсэн хэдэн ямаан омогтой гишүүдтэй болж
5 | 0 Хариулах
Зочин [103.212.117.12] 2025/3/25
ДАМДИННЯМ ХИШҮ ГАНБАС ЭХЛЭД УИХ МАЛНУУДАД ХИЧЭЛ ЗАГАЧЭЭ
0 | 0 Хариулах
иргэн [66.181.189.218] 2025/3/25
Монгол улсын Цагдаа 126 сайн мөрдөн байцаагчтай болжээ, баяр хүргэе.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.177.171] 2025/3/25
Та нар л захиалж байгаа юм чинь ярихаас яах вэ дээ
0 | 2 Хариулах
Зочин [45.146.232.79] 2025/3/25
Oyun-Erdene iig ogtsruuulya!!! Yaraltai!!!
2 | 1 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/25
Нооргоос нь яаж юм үздэг? Сонгуулийн тухай нийтлэл, нэвтрүүлгийг нь үзмээр байна.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/25
Юм нь зөрөөд байвал яах вэ. Анх эв нэгдэл бусниулах гэдгээр гээд байсан дараа нь мөрийтэй тоглоом болсон. Гэтэл тэр нь сүүлдээ уг газарт хамаагүй тэнд ажилладаг хүн л хэрэгт холбоотой болсон. Одоо амиа хорлох гэтэл бас юм нь таарахгүй. үүнийг хуулийн хүрээнд ажиллаж байна гэж хэлэхгүй байх !
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.202] 2025/3/25
Гадаадаас мэдэгдэл хийсэн залуу ноцтой юм хэлсэн шүү Зуу зуун мөриытэй тоглоомын төвүүд бий ясаытууд ч байгаа гэсэн Нооргоос гадна сэтгүүлчид орооцолдсон гэсэн үг үү Гэтэл сэтгүүлёид хэвлэлийн эрх чөлөө гээд л гүйгээд баыгаа юм Хүний эрхийн ноцтой гэмт хэрэг дээр тэд дуугарч баыгаагүй Чимгээ Содноидаржаа эишээ хь
0 | 0 Хариулах
Зочин [124.158.110.8] 2025/3/25
ард түмнийхээ төлөө, сонгогч олныхоо төлөө дуугардаг гишүүдээрээ бахархаж бна.
3 | 0 Хариулах
asdf [103.168.34.175] 2025/3/25
хууль зөрчсөн Хууль зүйн сайд огцор
4 | 0 Хариулах
Зочин [103.10.22.222] 2025/3/25
цагдаагийн байгуулагаар зүгээр ажлыг нь хийлгээчээ. тэртэй тэргүй Их хурлаар баталсан хуулийн дагуу л ажиллаж байгаа байлгүй дээ. Улсын их хурал, цаашилбал гишүүд чинь үндсэн үүргээ мэддэггүй юмуу даа. Хууль санаачлах, хууль батлах, баталсан хуулиндаа хяналт тавих гэсэн үндсэн үүрэгтэй биздээ. улсын их хурал дээрээ хэрэг хянан хэлэлцэхнээ.
3 | 2 Хариулах
Зочин [139.5.219.228] 2025/3/25
Байлгүй гэхээр таамаг !
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.162] 2025/3/25
УИХ-ын ЕНБД Б.Баасандорж: УИХ-ын гишүүний цалин 5.7 сая төгрөг, бас бусад нэмэгдэлүүдтэй. УИХ-ын гишүүн 3-н ЗӨВЛӨХ, ТУСЛАХТАЙ. Гишүүний зөвлөхийн цалин 3-н САЯ төгрөг. УИХ-ын гишүүний бензин, шатахууны зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.162] 2025/3/25
О.Баасанхүү: Нооргийг ноолсноор ноотой зүйл олон гарч байна. Цагдаа булхайгаа дарахын тулд хүн бүү алж, бүү хэлмэгдүүлээсэй билээ. Цагдааг шинэчлэх хүсэлтэй бол ЦЕГ даргаар намайг тавь.
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.45] 2025/3/25
Зайл
1 | 0 Хариулах
Дорж [202.126.90.247] 2025/3/25
УИХ хууль санаачилж боловсронгуй болгох үүрэгтэй атал Цагдаа, Шүүхийн ажилд оролцоод хэрэг маргаан шүүгээд, улстөржөөд байгаа нь УИХ ын уураг тархи чадамжгүй, жижигхэн бага ангийн хүүхдийн хэмжээнд байгааг харуулж байна. 126 болоод эсэн бусын эрээвэр хураавар хэрүүлч нарын нэгдэл бол сайжрах биш эрс доройтсон өөрчлөлт болов оо хөөрхий.
4 | 1 Хариулах
Зочин [5.79.77.237] 2025/3/25
Төр нь иргэний эрхийг зөрчөөд байна. Иймэрхүү явдлуудыг дуугүй дарж өнгөрөөгөөд байх хэрэг үү?
12 | 1 Хариулах
Зочин [66.181.161.49] 2025/3/25
haha udurt utaand heden sayaaraa erh ni zurchigduj baigaa
1 | 2 Хариулах
МАН хулгайд 3 сая монгол сүйрч бна [66.181.160.41] 2025/3/25
уул нь бол их хурал гэмт хэрэг ярих ёсгүй бодлого ярих ёстой гэтэл энэ хуцаад байгаа хулгайчаас эхлээд МАНингийн бүх хулгайчууд хүн амь, хүчин, хулгай, танхай, луйвар, хар тамхи, мөрийтэй тоглоом, хүний наймааны хэрэгт хүртэл холбогдож түүндээ цагдаагийн ажилтнуудыг ашигладаг мафи болчоод байгаа. 40 50 их наядын хохиролтой хулгайн хэрэгтнүүд торгууль төлөөд дахиад дарга болоод явж байна. тэгсэн хэрнээ бурууг нь жирийн иргэдэд тохож дарамталж татвар хураамжаад дээрэмдэж сөхрүүлж байгаа.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.191.139] 2025/3/25
Гэмт хэрэг болгоныг УИХ ЗГазарын түвшинд ярих хүртэл Монголд Хулгай дэлгэрсэн гэдгийг л харуулаад байгаа юм, энэ гишүүн юунд нь тэгтэл гайхав
19 | 0 Хариулах
Зочин [139.5.218.83] 2025/3/25
УИХ-ын гишүүд бол ард түмний төлөөлөл. Иргэдийнхээ тухай дуугарах л ёстой ш дээ. УИХ-ын гишүүд ард түмнээ өмгөөлөхгүй бол хэн өмгөөлөх юм!!! Энэ хүн юу яриад бнаа!
19 | 3 Хариулах
--зочин [66.181.176.36] 2025/3/25
--санал1байна.их хурал бо гэмт хэрэг мөрддөг газар биш.ярьмаар байвал орныхоо хүииг олчих.
3 | 0 Хариулах