Автомашин, Мотоциклын спортын холбоо их хурлаа хийж, удирдлагын багаа сонгоно

Т.Цэлмэг, IKON.MN
2025 оны 3 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Монголын Автомашин, Мотоциклын Спортын Холбоо (МАМСХ) Олон улсын автомашины холбоо (ФИА), Олон улсын мотоциклын холбооны (ФИМ) дүрмүүдэд үндэслэн холбооны дүрмээ шинэчлэн батлаад буй.

Уг дүрэмд орсон томоохон чухал өөрчлөлт болох МАМСХ-ны эрх барих дээд байгууллага нь Их хурал байхаар тогтоосны дагуу 2025 оны ээлжит Их хурлаа хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Их хурал дөрөвдүгээр сарын 10-нд болох бөгөөд хурлаар холбооны дүрмийн шинэчлэл, ирэх дөрвөн жилийн удирдлага болон спортын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх аж.

Их хурлын төлөөлөгчдийн бүртгэл гуравдугаар сарын 26-ныг дуустал явагдах юм байна. Их хуралд 30 төлөөлөгчийг бүртгэх бөгөөд дараах төрлөөр бүртгүүлэх боломжтой юм.

Үүнд:

  1. Холбооны гишүүн холбоо, клуб тус бүр 1 төлөөлөл
  2. Ахмад тамирчдын төлөөлөл 3
  3. Эмэгтэй тамирчдын төлөөлөл 1
  4. Гавъяат тамирчин, дасгалжуулагч 3
  5. Дасгалжуулагчдын төлөөлөл 2
  6. Өсвөрийн тамирчдын эцэг, эхийн төлөөлөл 1
  7. Шүүгчдийн төлөөлөл 1 багтжээ.
зураг
 

 

Эх сурвалж: Монголын Автомашин, Мотоциклын Спортын Холбоо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг