Энэ жил хүүхэд хамгааллын зардалд 20.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүүхэд хамгааллын үйлчилгээ, санхүүжилт, нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг хэрэглэх, нутагшуулах асуудлаар мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 52 дугаар зүйлийн хүүхэд хамгааллын санхүүжилт, төлөвлөлттэй холбоотой заалтыг үндэслэн 2024 онд Засгийн газраас 236 дугаар тогтоолоор

  • “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”
  • “Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсныг Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий Газар (ХГБХХЕГ)-аас мэдээлэв. 

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан “Өнгөрсөн жилүүдэд миний бие хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалт тодорхойгүй, үр дүн бодит биш байдалд санаа зовж, шүүмжлэлтэй хандаж ирсэн.

Энэ жил хүүхэд хамгааллын зардалд 20.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Өмнө нь агентлаг, нийслэл дээр ирээд аймгууд руу шилжүүлдэг байсан бол одоо Сангийн яамнаас шууд тухайн орон нутагт хуваарилагддаг болсон.

УИХ-аас хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг. Хэрэгжилтийг хангах нь бидний үүрэг.

Хуулийн дагуу төлөвлөгдсөн төсөв хүрэх ёстой хүндээ хүрч, шийдэх ёстой асуудлаа шийдэж, нийгэмд үр дүн бий болгох учиртай. Хүүхэд хамгааллын салбарт төсөвлөгдөж буй төсөв хэзээ ч тодорхой бус, үр дүнгүй байж болохгүй" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг