Уншиж байна ...

МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 3 сарын 24
IKON.MN
Зураг зураг

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. 

Бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж 100 хувийн саналаар шийдвэрлэжээ.

Уг асуудлын дараа Монголбанкны мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулга мэдээлэлтэй танилцаж, асуулт асууж хариулт авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг