Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт
09:00 цагт Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас хэвлэлийн хурал зохион байгуулна. Тус хуралд донор хүлээж байгаа үйлчлүүлэгч оролцож бодит байдлын талаар байр сууриа илэрхийлнэ. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс өнгөрсөн тавдугаар сараас хойш тархины үхэлтэй донор гарч ирэх боломжийг хүлээн, амь гуйж байгаа юм.
Төрийн ордонд
10:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цэнхэр алт" үндэсний хоёрдугаар чуулганы нээлтэд оролцож үг хэлнэ.
Хууль зүй, Дотоод хэргийн яамны 201 тоот хурлын танхимд
10:00 цагт "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний нээлт, согтууруулах ундааны үйлчилгээний сургалтын журмын төслийн хэлэлцүүлэг болно.
ОБЕГ-т
11:00 цагт Ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймрийн асуудлаар мэдээлэл өгнө.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс: Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтийн хяналт оролцоо сэдвээр мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|