Нийслэлийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр хоёрдугаар бүс “Аюултай” гэсэн ангилалд багтдаг. Ногоон бүс, зуслан орчимд иргэдийн анхаарал, сонор сэрэмж алдсан санамсар болгоомжгүй үйлдлээс болж өнгөрсөн онд өнжмөл өвсний түймэр 83 бүртгэгдэж, айл өрхийн эд хөрөнгө, байшин сууц шатаж иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд зарим тохиолдолд түймрийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учрах ноцтой үр дагавар үүсдэг байна.
Иймд Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран хяналт шалгалтыг дөрвөн чиглэлд гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлжээ.
Ойн тухай хуульд “Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хамааруулдаг. Энэ үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дараах зөвлөмжийг дагахыг уриалав.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!