ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс Улаанбаатар хотод 16 шинэ стандартыг мөрдөнө

Б.Манлай
2025 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд Улаанбаатар хотын стандартуудыг 2022 онд 38, 2023 онд 14 стандартыг батлуулж, мөрдөж буй.

Харин энэ онд нийт 16 шинэ стандартыг НИТХ-аар батлуулсан бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс мөрдөх юм байна.

Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх үүрэгтэй.

2025 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ журмын дагуу “Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд хотын стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах” боломжтой болсон.

Хотын стандартыг төлөвлөлт, гүйцэтгэл, хүлээн авах, ашиглалт гэсэн дөрвөн үе шатаар мөрдүүлж, хэрэгжилтийг хангуулж ажилладаг юм. Тухайлбал төлөвлөлтийн үе шатанд тендерийн баримт бичиг, архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургаас нь эхлээд хотын стандартыг тусгаж, үүний дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

Дараагийн ээлжид нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран тухайн онд төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг авч, газар дээр нь зөвлөн туслах, гүйцэтгэгч байгууллагуудын инженер, техникийн ажилтнуудыг хотын стандартыг мөрдүүлэх арга зүйгээр хангаж ажиллаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын стандартын талаар сургалт зохион байгуулдаг” гэж мэдээллээ.

2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр дараах 16 стандартыг мөрдөнө.

  1. Оршуулгын газрын орчны эрүүл, аюулгүй байдлын ерөнхий шаардлага
  2. Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн хамгаалалтад тавигдах шаардлага
  3. Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага
  4. Хөв цөөрөм үүсгэх болон хур тунадасны усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавигдах шаардлага
  5. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын гадна засалд тавигдах шаардлага
  6. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын дотор засалд тавигдах шаардлага
  7. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын гадна засалд тавигдах шаардлага
  8. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын дотор засалд тавигдах шаардлага
  9. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны жишиг зураг төсөл
  10. Хүүхдийн зуслангийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага
  11. Нийтийн эх, хүүхдийн өрөөг төлөвлөх гарын авлага
  12. Орон сууцны барилгын дулаалга, гадна фасадад тавигдах шаардлага
  13. Орон сууцны дээврийн ажилд тавигдах шаардлага
  14. Нийтийн тээврийн зогсоолын зорчигчийн хүлээлгийн танхимд тавигдах ерөнхий шаардлага
  15. Хотын авто зам төлөвлөх ерөнхий шаардлага
  16. Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтад тавигдах шаардлага.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.92.217] 2025/3/19
Гэр хорооллын авто зам дагуу явган хүний замтай байх стандарттай болмоор байна. Явган хүний замгүйн улмаас машин замаар алхах нь маш их эрсдэлтэй байгаа.
4 | 0 Хариулах
dd [202.126.89.99] 2025/3/18
Хорвоогоос тасарчихсан хэдэн нөхдүүд л хийсэн жагсаалт байна даа,Амьдарлд хэрэгтэй болов уу гэмээр юм нь маш цөөхөн,Бас маш чухал зүйлээс нэг нь ч алга,ядаж явган хүний зорчих замын стандарт ч юм уу гэх мэт гол чухал юм нэг ч алга, 10 сарын 1 ээс эхэлж мөрдөх гэнэ,Зуслан тарсан хойно мөрдөх зйслантай холбоотой заалтууд нь олон ч байх шиг,
0 | 1 Хариулах
Зочин [103.57.95.144] 2025/3/18
УБ хотыг хэзээ нөгөө яриад байсан14 хотод задалж хуваах юм бэ? Би Дамбадаржаа хотоос нүүж Зайсан хотод амьдармаар байна
0 | 0 Хариулах
ХАХАХ [202.131.225.53] 2025/3/18
хХАха гоёоо
0 | 0 Хариулах
зочин [103.212.117.154] 2025/3/18
эргэн тойрон сургуулийн газрын зарцан бхад ямар Стандарт вэ ?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.96] 2025/3/18
Ха ха, хашаандаа нэг шавар амбаар барья гэхээр амины орон сууцны жишиг стандарт гээд мөнгө нэхээд эхлэх юм байна л дөө.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.31] 2025/3/18
бас нэг баахан дарамт псдаа. МАНин жингэрүүдийн хулгай газрын наймааны дүнд улаанбаатар хот азийн цагаан дагина байж байгаад үхээрийн үнсэн саарал болтлоо уруудсан, тэгсэн хариуцлагыг нь жирийн иргэдэд үүрүүлнэ гэх псдаа
2 | 2 Хариулах
Зочин [103.29.146.149, 165.225.117.100] 2025/3/18
Chnii baaj sheeh gazriig chn deerduulehed l ashiglah standartuud bn chmg neg n ch daramtlahgui, niigemd amidrmaar bwl baga ch gsn daramtluulna za yu llr mn
1 | 2 Хариулах
ZOCHIN [202.70.34.70] 2025/3/18
Odoo niiteeree neg standart mordoj ehliildaa maanag min
0 | 1 Хариулах