ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Антарктидын алслагдсан баазад ажиллаж буй судлаачдын дунд “мөргөлдөөн” гарсан тухай мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Антарктидын алслагдсан баазад байрлан ажиллаж буй судлаачдын дунд “мөргөлдөөн” гарсан тухай Өмнөд Африкийн хэвлэл мэдээлжээ.

Тус баазыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) ажиллуулдаг бөгөөд мөсөн тивийн эргээс 170 км-ийн гүнд, цаг уурын онцгой хүнд хэцүү нөхцөлд оршдог юм байна.

Тиймээс жилийн ихэнх хугацаанд тэнд ажиллаж буй судлаачид гадаад ертөнцөөс таслагдаж, битүүмжлэгдсэн дотор орчинд ажилладаг гэнэ.

Баазад ажиллаж буй нэг гишүүний гаргасан зохисгүй ааш авирын улмаас “мөргөлдөөн” гарсныг ӨАБНУ-ын засгийн газрын төлөөлөгч баталсан байна.

Тус улсын байгаль орчны яам болсон явдлын мөрөөр шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгааг бас мэдэгджээ.

Үүний улмаас судлаачид өөрсдийг нь баазаас буцааж татах хүсэлт ирүүлснийг Өмнөд Африкийн Сандэй Таймс сонин мэдээлсэн байна.

“Sanae IV” нэртэй уг баазад ажиллах хүмүүсийг илгээхээсээ өмнө сэтгэл зүйн нарийн шалгуураар оруулдаг ажээ.

Энэ нь тусгаарлагдсан орчинд цөөхүүлээ удаан хугацаанд ажиллахад сэтгэл санааны хувьд тэсвэр тэвчээртэй байж чадах эсэхийг нягтлах зорилготой юм байна.

Одоо тус баазад байрлаж буй судлаачдыг арванхоёрдугаар сард буцааж татах хуваарьтай байгаа ажээ.

1959 онд байгуулагдсан “Sanae IV” бааз нь 10 орчим хүний багтаамжтай. Ихэнхдээ нэг эмч, хоёр механикч, гурван инженер, нэг цаг уурын техникч, хоёр физикч гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг гэнэ.

Өнгөрсөн Ням гарагт баазын нэг гишүүн төвд ирүүлсэн цахим захидалдаа “нэг гишүүний ноцтой ааш авирын улмаас аюултай уур амьсгал үүсээд байгаа” тухай мэдээлсэн байна.

ӨАБНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр судлаачдын ахлагчаас нэг гишүүнд өгсөн даалгавраас үүдэлтэй маргаанаас уг зөрчил үүссэн гэнэ.

Антарктидын судалгааны баазуудад зөрчил маргаан гарах явдал ховор байдаг. Хамгийн сүүлд 2018 онд Оросын эзэмшлийн Беллингхаузен баазын нэг гишүүн нөгөөгөө хутгалсан хэрэг гарч байжээ.

Удаан хугацаанд гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд хэт ойр амьдрах нь хүмүүсийн зан аашийг өөрчилдөг гэдэг.

“Ийм орчинд байгаа хүмүүс санаанд оромгүй жижиг учир шалтгаанаар зөрчилдөхөд тун ойрхон байдаг. Захирах, захирагдах харилцаа, ажлын ачаалал, хуваарь, чөлөөт цаг, хоолны дэглэм, хоолны порц хэмжээ зэрэг ямар ч жижиг асуудал том зөрчил болон тэсрэхэд бэлэн байдаг” гэж Британийн сэтгэл судлалын нийгэмлэгийн гишүүн, Бирмингэмийн Их сургуулийн ажлын байрны эрүүл мэнд, сэтгэл судлалын профессор Крэйг Жэксон тайлбарлажээ.

ӨАБНУ-ын эрх баригчдад мөс туулах чадвартай хөлөг онгоц, нисэх онгоц байдаг ч ямар нэг аврах ажиллагаа цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамаарахыг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
8
Зураг
ГАЙХМААР
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.244] 2025/3/19
Эмэгтэй хүнийг дотор нь түлхүү ажиллуул.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.105] 2025/3/19
Дор сэтгэгдэл бичиж байгаа амитад бүгд нүүрсэнд хордож зам дээр түгжирсээр байгаад хүн харх гэдгээ ялгарах байсан адгууснууд. Зүхсэн хараасан бичилтүүдээс харж болно. Мөн би ялгаагүй бүх зүйлсийг шүүмжлээд хэвтэж байдаг
0 | 1 Хариулах
Зочин [116.203.225.240] 2025/3/19
Ийм нөхцөлд хэцүү байх нь ойлгомжтой. Хэн ч байсан бухимдал үүснэ шүү дээ.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.179.131] 2025/3/18
Yamarch jijig asuudliig ul tooj orhij hezeech bolohgui yg tsag tuhaid n asuudliig shiidej neg mur bolgoh heregtei zarim neg ambiitstai nuhduud hudalaa tom asuudal gd yalgavrlaad bdag bhoos eheleed jijig yumaa tom asuudaltain zereg shiideh l heregteig anhaarn yy
0 | 0 Хариулах
Зочин [160.238.37.60] 2025/3/18
Оросууд тэгнээ тэр, буу байсан бол нэгнийгээ оросууд л буудна.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.2] 2025/3/18
Антарктидыг үхсэнд нь судалдаг байнаа. Байгаль экологийг өөрчлөхөө зогсоо.
4 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.66] 2025/3/18
ЗЕЛЯЁДАА Л ХЭЛ ДЭЭ!
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.69] 2025/3/18
Эргүү ал вэ чи ха ха ха
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.72] 2025/3/18
18 онд Оросын баазад нэгийгээ хутгалдаг чинь хоёр английн хэрүүл шүүдээ
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.175] 2025/3/18
Ишшш, болгоомжтой бичихсэн. Тэр бааз нь мөсөн тивийн эргээс 160 км цаана, Африкийн өмнөд эргээс 4700 км алс байдаг гэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [107.189.11.111] 2025/3/18
Оросууд явсан газар балагтай гэж хаана бузар булай байна тэнд оросууд шааж явах юмдаа.
5 | 4 Хариулах
dd [202.126.89.99] 2025/3/18
2 Англи юм банйа шүү,андуурсан байдан Жой баадангийн садан сүлбээ минь ккк
2 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.232] 2025/3/18
Андуурчихсан бай даа.Хоёр англи хоол булаацалдаад.... кккк107.189.11.111 ээ тогтож хайрла .
1 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.92] 2025/3/18
Өмнөд Африкийн улс анх цагаан арьстнууд удирдаж байхад байсан бааз нь цагаан арьстнууд эрх мэдлээ алдсанаас хойш ч уламжлан хэдэн халтар харууд бэлэн зүйл дээр буусан байдаг юм ! Тэднээс биш өмхий харууд ямар юмаараа тэнд судалгаа шинжилгээ хийхэвдээ 😭😂😂😂😂
3 | 2 Хариулах
Зочин [202.9.47.2] 2025/3/19
😂😂😂👍👍👍 хар троллуудын судалгаа гэж юу байхав.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.15] 2025/3/18
СЕКС ХҮҮХЭЛДЭЙ НТРИЙГ НЬ ХАНГАЖ ӨГӨХГҮЙ БОЛОХООР СДАКУУД ИНГЭЭД ХҮНЭЭ БАЙЖ БАЙГААШД
0 | 2 Хариулах
Зочин [139.5.217.110] 2025/3/18
Huuhnee bulaaltsaldaad alaan bolson gesen
1 | 1 Хариулах
Зочин [202.131.226.86] 2025/3/18
The THING
2 | 0 Хариулах
Зочин [192.42.116.173] 2025/3/18
opozyyд дандаа хор хутгаж лалартаж явах юм.
4 | 4 Хариулах
Зочин [149.202.79.101] 2025/3/18
Чи шар хад бараадаач, гэхдээ чи авралгүй хуяауяа шаахай байна, ккк
3 | 3 Хариулах
Зочин [103.212.117.51] 2025/3/18
1920 оод онд 14 хүнтэй америкууд уг тивд 12 сарын хугацаатай очисон. жижиг зайнд байрлах уг багт зөвхөн ахлагч нь эхнэрээ дагуулж явсан явсан ба очисоноос 3 сараас эхлээд багт хэрүүл тэмцэл, эсэргүүцэл эхэлсэн тул , багийн ахлагч хувиар гаргаж эрчүүдийг эхнэртэйгээ хонуулж эхэлсэн ба , уг баг буцаж ирээд эхнэр , нөхөр шууд салсан байдаг
3 | 3 Хариулах
Зочин [202.126.90.190] 2025/3/18
Орос нохой нарыгээ
3 | 3 Хариулах
Зочин [95.211.60.17] 2025/3/18
Иванууд бүүр нэгнээ хутгалцгааж байсан. Ёстой бүьэхгүй бүдүүлгүүд.
5 | 5 Хариулах
Зочин [103.212.116.15] 2025/3/18
ЧИ ДУТАХГҮЙ ОРК ЛАЛАР Ш ДЭЭ. ТЭРИЙГЭЭ МЭДЭЖ БАЙГАА ЮУ
6 | 3 Хариулах
Зочин [202.131.227.118] 2025/3/18
Өнөөдөр тэндээс ирлээ.
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.49] 2025/3/18
ямаршуу байна
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2025/3/18
Нэг Африк нөхөр зодуулсан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.125] 2025/3/18
Харууд аргагүй ээ тэгнэ гшшш хаха
0 | 4 Хариулах
ӨАБНУ гэж байна! [202.126.90.232] 2025/3/18
Хар биш цагаанууд байгаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.187.95] 2025/3/18
Ээ мөн ойлговоо чи ккк
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.175] 2025/3/18
Цагаанууд амьдардаг улс байгаа шүү малаа
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.109] 2025/3/18
Харууд ч бий холилдоод
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.222] 2025/3/18
Африкт дан харууд байдаг гэж ойлгодог хүн байдаг л юм байна.
9 | 2 Хариулах