ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар Богд гэгээн

ikon.mn
2025 оны 3 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Зургийг Гандантэгчэнлин хийдийн албан ёсны хуудсаас авав

Монголчууд 10-р Богдыг дээр дооргүй хүлээн зөвшөөрч оюун санааны эв нэгдлээ тунхаглах нь шашны төдийгүй тусгаар тогтнол, соёлын хэн чанарын гүнзгий агуулгатай. Умардын шашны томоохон хутагт, үндэсний өвийн нөлөө бүхий бэлгэдлийн хувьд 10-р Богд Монгол төрийн оюун санааны уламжлал, шашин, соёлын бие даасан тасралтгүй үргэлжлэлийн биежиж талсажсан бодгаль.

Түүнийг гаднын зарим хүчин харилцааны хамгийн том саад гэж үзэж монголчуудын оюун санааны сонголтыг зөв буруу гэж шүүж байгаа нь 10-р Богдын институцийг хамгаалах хамгийн том үндэслэл. Нийгмийн сүлжээнд зарим бизнес эрхлэгч 10-р Богдоос болж Тяньжинд 10 орчим мянган контейнер гацсан тухай бичиж байсан. Итгэхэд бэрх, нотлох аргагүй боловч ямар ч үндэслэлийг реалполитикийн үүднээс тайлбарлаж болно. Учир нь олон улсын улс төрийн реалист дэг сургууль гадаад харилцааг хүний мөн чанартай холбож тайлбарладаг. Гадаад бодлогыг хүн боловсруулдаг, гадаад харилцааг хүмүүс явуулдаг. Харин хүний мөн чанар угаасаа муу учраас олон улсын харилцааны орчин нөхцөл эмх замбараагүй хаос төлөвт байдаг. Чухамдаа бол олон улсын улс төрд хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг, хүчтэний өмнө хүчгүй нь буруутан гэдэг зарчим үйлчилдэг гэж реалполитик үздэг. Тэгэхээр гаднын улсууд болгоомжилж, гадаад дотоодын дайснууд буруутгаж байгаа бол 10-р Богдын институцийг бид хамгаалах ёстой.

Богд гэгээний түүх соёлын ач холбогдол

Богд Гэгээний институц хэдэн зууны турш монголын бурхны шашин, үндэсний мөн чанарын салшгүй хэсэг байсан. Монгол, Түвд, Хималайн зарим нутаг (Ладакх, Сикким, бусад), Бутан, Буриад, Халимаг, Тувад дэлгэрсэн их хөлгөн, очирт хөлгөний нэг урсгалыг эдүгээ Төвдийн буддизм гэж нэрлэж тогтох хандлагатай байна. Оросууд нэг хэсэг ламаизм гэдэг байснаа буруу нэршил гэж үзэж больсон, монголын хөрсөнд нэгэнт нутагшиж, хамаг судар, шастир нь монгол хэлэнд орчуулагдсан тул уул нь монголын шашин гэсэн ч болох юм. Гэвч манай лам нар түвдээр ном уншдаг тул одоохондоо умардын шашин гэж нэрлэж явахад нэг их буруудахгүй мэт. Богд Гэгээн монголчуудын оюун санааны удирдагч байсан гэвэл Богдын шашин ч гэж нэрлэж болох юм. Орчин цагт 10-р Богд бидний оюунлаг орон зайн тасралтгүй үргэлжлэл, манай шашны өвөрмөц уламжлал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл, нэг шашинтай ард түмнүүдийн эв нэгдлийн бэлгэдэл.

Түүнийг хүлээн зөвшөөрөх нь өргөн утгаараа дэлхийн бурхны шашны үйлсэд монголчуудын оруулах томоохон хувь нэмэр. Манай Богд Гэгээнийг Төвдийн шашны ёсонд маш өндөр зиндаанд хүлээн зөвшөөрдөг. Далай лам, Банчин эрдэнэ, Богд гэгээн гурав бие биеийнхээ хойд дүрийг тодруулахад шийдвэрлэх нөлөөтэй оролцдог.

Энэ уялдаа холбоо манай шашныг дэлхийн бурхан шашны үйлсэд нөлөөлөх хүчин зүйл болдог тул үндэсний болон соёлын мөн чанараа хадгалах, улмаар түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй.

зураг
 

Тусгаар тогтнол, шашны бие даасан байдал

10-р Богдыг хүлээн зөвшөөрөх нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий ертөнцөд маш хүчтэй баталж даатгасан хэрэг болох учраас гадаад дотоодын дайснууд их анхаараад байгаа юм. Гадаад, дотоодын дайснууд гэж гадаадын ЭСЯ-даас цалин авч манай нийгмийн сүлжээнд тэдний ашиг сонирхлыг хамгаалж дуугардаг хүмүүсийг хэлж байгаа, харин тагнуулын кибер аюулгүй байдлын газарт тэднийг юу гэж, хэн гэж нэрлэдгийг мэдэхгүй. Монгол Улс оюун санааны удирдагчтай байх нь шашин номын үйлс гэхээсээ илүү тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тэр хүмүүс маш сайн ойлгож байгаа учраас элдэв эсэргүүцлийг зорилготойгоор, санаатайгаар, бүр зохион байгуулалттай өдөөдөг, дайралтад нь 10-р Богд төдийгүй, гуравдагч хөршийн бодлого, монгол бичиг хүртэл өртдөг. Хүн аливаа шинэ зүйлийг эсэргүүцдэг зантай, энэ бол бидний төрөлх араншин мөнөөсөө мөн ч бас наанатай цаанатай авч үзэх хэрэгтэй.

10-р Богдын институцийг цэвэр шашны, эсвэл мухар сүсгийн тогтолцоо гэхээсээ илүүтэй үндэсний бахархал, бие даасан байдлын бэлгэдэл гэж ойлговол тэрхүү санаатай зорилготой, зохион байгуулалттай “дайсан”-уудын учир шалтгаанд үнэмшихээ болино, тэднийг аялдан дагалддаг хүмүүсийн хандлага жаахан ч өөрчлөгдөж магадгүй.

Гаднын улсуудын болгоомжлол цэвэр геополитикийн учир шалтгаантай гэдгийг ойлгоход амархан. Бидний түүх соёлын бахархал нь тэдний аюулгүй байдлын асуудал болчихоор л хоёр улсын харилцаанд нөлөөлчих гээд байгаа юм уу? Уул нь тэдэнд ямар ч аюул байхгүй, монголчуудын үндэсний бахархал сэргэх нь яваандаа ашиггүй гэсэн цэвэр реалполитик үндэслэлтэй тооцоо байдаг байх. Үндэсний бахархлаа сэргээснийхээ төлөө хөршүүддээ шийтгүүлдэг байна гэдэг өөрөө тусгаар тогтнолоо байн байн баталгаажуулж байх үндэслэл болно гэдгийг ямагт санаж явууштай. Эзэн Богд Чингис хаанаа мандуулж, бүр алтаар шүтээнээ залж, Монголын маань нийслэлд Чингис музей гэж онгон дагшин газартай болсон маань хожим Чингис хааныг маань гадаад улсууд булаацалдахгүй байх гол нөхцөл, учир шалтгаан юм. Түүн лугаа бид 10-р Богддоо хандъя.

Ламын гэгээний гүйцэтгэх үүрэг

10-р Богд одоохондоо балчир байгаа тул түүнийг хамгаалж институцийг нь бэхжүүлэхэд зиндаагаараа Богдын дараа ордог Ламын гэгээний гүйцэтгэх үүрэг маш өндөр. Ламын гэгээн гэж Энэтхэгт буддын гүн ухаанд боловсрогдож байгаа нэгэн залуу лам буй. Баянхонгорын харьяат, мөд сургуулиа төгсгөөд ирнэ.

Тэрээр шашны сургуулиа дүүргэж, бие даасан бодлого явуулах цээнд хүрсэн тул 10-р Богдыг хамгаалж, түүнийг төлөөлөх нөөц бололцоо ихтэй юм. Ард түмний эргэлзээг тайлж, дэмжлэгийг авч, олон улсын тавцанд дуу хоолойгоо хүргэх нөлөөтэй, эрх чөлөөтэй.

Ламын гэгээний байр суурь Монголын шашин, Умардын буддизмын хамтын мөн чанарыг тодорхойлно. Шашны үйлс ганц хүний үүрэг биш, 10-р Богд гэдэг нэрийтгэлээр биежиж хэлбэржсэн уламжлал соёлыг хадгалж хөгжүүлэх явдал бол нийт хуврагуудын чуулганы эрхэм зорилго байх ёстой. Ламын гэгээний өмнөх дүрүүд гадаад хэл амархан сурдаг авьяастай, монгол хэлээрээ ном айлддаг байсан гэдэг. 10-р Богдыг хамгаална, институцийг нь бэхжүүлнэ гэдэг юуны өмнө ном уншихаас эхлээд шашны бүх зан үйлийг монгол хэлээр үйлддэг болно гэсэн үг. Буддын шашны 84 мянган номын зүйл бүгд монгол хэл дээр байдаг тул Ламын гэгээн үүнийг санаачилж хэрэгжүүлэхэд саад бэрхшээл гарахгүй байх гэж бодож байна. Хос бичгийн бодлоготой сайхан нийцэх учраас номын санд дараастай хэвтэж байдаг монгол ганжуур, данжуурыг дахин хэвлэж түгээх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Дээр нь Ламын гэгээн монголын шашныг хилийн чанадад төлөөлөхийн тулд өөрөө англиар ном сургаал айлддаг болж боловсрох хэрэгтэй байх.  Энэ хамтын хандлага 10-р Богдын институцийг бэхжүүлэх хамгийн том үйлс болно.

Азийн буддистүүдийн Энхтайвны бага хурал

Монгол Улс 1970 онд Азийн буддистүүдийн Энхтайвны бага хурлыг санаачилж бурхны шашинтай улс орнуудын яриа хэлэлцээний тавцан болгосон. Энэ бол “Хүйтэн дайн”-ы үеийн манай Төрийн гадаад бодлогын нэг давуу тал байлаа. Одоо жаахан хүч нь суларсан энэ бага хурлыг дахин идэвхжүүлэх нь 10-р Богдыг хамгаалж дэлхийн буддистүүдийн орон зайд Монголын нөлөөг бэхжүүлэхэд чиглэсэн Ламын гэгээний гол стратеги байх ёстой. Энхтайвны бага хурал Азийн буддистүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 10-р Богдыг дэлхийд таниулах индэр болно. Улс төрийн ямар ч агуулгагүй, цэвэр шашин хоорондын яриа хэлэлцээний индэр байх тул хөрш орнуудын зүгээс болгоомжлох ямар ч шалтгаан болохгүй. Харилцан ойлголцлыг бэхжүүлэх замаар тэдний хатуу байр суурь, хандлагыг зөөлрүүлэх оролдлого хийж болно. Элдэв амбицгүй, эгэл даруу хувраг гэдгээрээ олны хүндэтгэл хүлээсэн Ламын гэгээн насанд хүрсэн хувилгаан дүрийн хувьд энэ бага хурлыг идэвхжүүлж олон улсын тавцанд идэвхтэй үйл хэрэг эрхлэх бүрэн чадавхтай. Тэгвэл улс төрийн ямар ч сэдэлгүй, цэвэр шашин номын үнэт зүйлсийг эрхэм болгосон 10-р Богдыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадна. Энэ санаачилга буддын ертөнцийг анхаарлыг татаж дэлхий дахинд энхтайвныг сахин хамгаалах үйлсэд оруулах бидний хувь нэмэр болно. Хамтын үнэт зүйлс, шашин соёлын өв уламжлалыг хамгаалах гүүр болно. Монголд төр шашин тусдаа тул манай шашны хэргийг энэ бага хуралд бүрэн даатгаад орхичихсон ч болох юм.

Гаднын эсэргүүцэлд өгөх хариу

10-р Богдын институцийг эсэргүүцдэг гаднын улс орнуудын байр суурь Төвдийн гэж нэрших хандлагатай болсон Умардын шашин, түүний бүс нутаг дахь нөлөө, үр дагавартай холбоотой. Умардын шашны уламжлалд үлэмж нөлөөтэй тул 10-р Богдыг хүлээн зөвшөөрвөл Далай ламын дараагийн дүрийг тодруулах зэрэг шашин соёлын үе залгамжлалд Монгол Улс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болчихно гэсэн болгоомжлол байж магадгүй. Эцэстээ умардын шашныг өвлөж үлдэж үргэлжлүүлэх хөгжүүлэх үүрэг хариуцлагын төлөөх өрсөлдөөн ч байж магадгүй.

Гэвч Монгол Улсын хувьд энэ институц шашин соёлын мөн чанарыг хадгалж хөгжүүлэх зорилготой болохоос аль нэг улсын аюулгүй байдалд халдах гэсэн ямар нэгэн далдын санаа байхгүй. Манай улсын гадаад бодлого нээлттэй, бие даасан эрмэлзэлтэй. Шашин соёлын бие даасан байдал нь соёлын өвийг хадгалах, хүн төрөлхтний тулхтай хөгжилд хувь нэмрээ оруулах түгээмэл нийтлэг зарчимд тулгуурласан. Тийм болохоор энэ эрмэлзлийг геополитикийн агуулгатай гэхээсээ Өндөр Азийн өвөрмөц мөн чанарын тусгал гэж ойлгох хэрэгтэй.

Монголд үзүүлэх үр дагавар

Богдын институц шашны гэхээсээ илүү түүх соёлын үнэт зүйлсийн агуулгатай тул гадна дотнын дарамт шахалтыг сөрөн зогсож байр сууриа бат нот хадгалж чадвал XXI зуунд соёлын бие даасан байдал ямар чухал ач холбогдолтой болохыг дэлхий нийтэд харуулсан хүчирхэг занги (мессэж) болох юм.

Дээр нь монголчуудын эв нэгдлийн томоохон сэдэл өдүүлбэр болно. Гадаад дотоодын дайсагнагч хүчнүүд Монголд эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг зорьдог. Нийгмийг дотроос нь хагалан бутаргахыг эрмэлздэг. Тэдний ил далд явуулга бидэнд өв соёлоо хадгалахын төлөө эв санаагаа нэгтгэх үндэслэл болно. 10-р Богд, түүний институцийг хамгаалах үйлс монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолын дархлаа болно.

Төгсгөл

Орчин цагт монголчуудын мөн чанарыг тодорхойлдог цөөхөн хүчин зүйлийн нэг нь 10-р Богдын институц. Буддын шашны ертөнцөд монголчуудын гүйцэтгэсэн түүхэн үүргийн тусгал болохоор зарим талаараа геополитикийн агуулгатай мэт харагддаг ч яг үнэндээ бол цэвэр түүх соёлын тасралтгүй үргэлжлэл мөн. 10-р Богд одоогоор балчир байгаа тул түүний институцийг Ламын гэгээн хамгаалж бэхжүүлэх үүрэг хүлээж болох юм. Тэгвэл Азийн буддистүүдийн Энхтайвны бага хурал чухал индэр болно. Буддын шашны 84 мянган номын зүйлс зөвхөн монгол, түвд хэл дээр бүрэн эхээрээ байдаг. Энэ нь Монгол Улс умардын шашны уламжлалыг өвлөн үлдэж, түгээн дэлгэрүүлэх үндэслэл болно. Энэ үндэслэл яваандаа шашны гэхээсээ илүү түүх соёлын бие даасан байдлын илэрхийлэл тул хурдан түргэн өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд мөн чанараа хадгалахад хэрэгтэй томоохон хүчин зүйл болж ч магадгүй юм.

 

Бугат Л. Алтан

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
127
Зураг
ТЭНЭГЛЭЛ
78
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
116 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Батбаяр [59.153.86.62] 2025/3/11
Эрдэмтэн судлаачид нь цагаан дээр хараар бичсэн үү түүхээ үнэнээр түмэн олондоо хэлж тайлбарлаж болдоггүй юм уу, юунаас нь жийрхээд байлаг юм.. Монгол түмэн мунхарч дууслаа
0 | 0 Хариулах
Батбаяр [59.153.86.62] 2025/3/11
Үүх түүхээ санаж мэдэж сэрэмжилж байж улс үндэстэн оршин тогнолог буй за, 10-р богд гээчийг Монгол түмэн орой дээрээ залбал чухамхүү мандан бадрана гэж түмний тархийг угааж мунхруулахаа болио... анхдугаар богд Занабазар гэдэг нөхөр ар халхыг хар толгой амин хувиа бодож манжид өгсөнийг яагаад Монгол түмэн мартах болов. Эцэг өвгөд эзэн Чингэс хаан тэргүүтэн морин дэл дээр тахир сэлэм эвэр нумаараа өвдөгтнийн сөхрүүлж явсан тэнгэрлэг ард түмнийг хагалан бутаргахад тэргүүлэн гар бие оролцож дайсныхаа өөдөөс сэлэм далайх нь бүү хэл бөөсөө алж чадахгүй болтол мунхруулж манжын хааны бодлого даалгавар, мөнгөөр Монгол нутагт шарын шашны сүм хийдийг олноор нь байгуулж эрчүүдийг нь сүм хийдэд лам хувраг болгон суулгаж монгол түмнийг мохоон сул дорой болгон, өсгөж үржүүлэхгүй устгаж мөхөх зам уруу нь оруулсан Монгол үндэстний дайсны гар хөл болсон урвагч нөхрийн хойд дүр 10-р богд гээч нь тэгээд биднийгээ мандан бадруулах уу? Монгол түмэн минь түүхээ бүү март, бүү мунхар санаж сэр !!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.248] 2025/3/10
Mongolchuud ulam bur negdej, ev zuitei baival mongol hund l ashigtai.
1 | 0 Хариулах
монгол хүн [66.181.187.33] 2025/3/9
зөв өнцөгөөс оновчтой бичжээ. Дэмжиж байна
2 | 0 Хариулах
💩 [66.181.182.51] 2025/3/9
baliar manj hujaagin sheesend yund ni bayarladag bainaa
0 | 0 Хариулах
💩 [66.181.182.51] 2025/3/9
Odoo ene hunhuuz Manj hujaa tuvd tarhi erguulsen sheesnuudifg ter hyatad Tuvdruu ni zailuulmaar yumaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.167] 2025/3/9
Үзэл санааны хувьд маш чухал шүү.шүтэх эс шүтэх нь дараагийн асуудал шүү.
3 | 3 Хариулах
💩 [66.181.182.51] 2025/3/9
teged ter hyatad tuvdruugee zailaachdee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/3/9
Хоёр мод зөрүүлж хадчихаад түүндээ мөргөөд уначихдаг Христ мрист ын ллрууд зүгээр л алгасчих. Бас зайлчих.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.127] 2025/3/10
очир загалмай ☩ сууринд залрах гээд байх шиг болтой байдгийм. түмэннасандэлгэр. бодьяачараватарад хувхай мод байгаа. нэгээр шор, хоёроор хослон ор… бб бс
0 | 0 Хариулах
ИРГэн [103.9.89.103] 2025/3/9
БАЯН АЙЛЫН ХҮҮГ БОГД БОЛГООД БИД БҮГД ХЭЭЛЬ ХАХУУЛЬ АВИЛГАЛД ИДЭГДЖЭЭ ИДЭГДЭЖ ДУУССАН БНААААА
1 | 4 Хариулах
ЗОЧИН [139.5.218.191] 2025/3/9
Анхнаасаа л Богд баян айлын хүүхэд байсан шүү
4 | 0 Хариулах
Богдоо [66.181.182.68] 2025/3/9
Богдоо хайрлана, дэмжинэ, шүтэнэ!!!! Буруу заяөны бузарууд нь мянга солиорч хуцсан ч Халхын Их Богд Монгол улсдаа мэндэллээ!! Богдын минь заяа буян тэгш байж, бмднийгээн аврал нигүүлсэлдээ багтаах болтугай!!
8 | 0 Хариулах
Ха ха [66.181.167.190] 2025/3/10
Богдоо боов хайрла, боовоо хайрлаач гээч нэг мөсөн. 2025 онд ийм бодолтой хүн байна гэдэг бүр гайхалтай юмаа. Энэ хүүхдийг одоо яг юуг нь шүтэх үү? Юу чаддаг юм бэ? Аврал нийгүүлсэлдээ багтаана гэхээр энэ хүүхэд тодорхой юу хийснээр хэмжигдэж, чиний ахуй амьдралд ямар өөрчлөлт гарах уу?
0 | 0 Хариулах
Зочин [172.59.186.227] 2025/3/9
💩💩💩💩💩💩
0 | 2 Хариулах
Зочин [172.59.186.227] 2025/3/9
Gandangiin bandi nariig hvchindsen hereg yu bolson be
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [79.117.185.238] 2025/3/9
Эх эцэг нь гэж ямар дүүрцэн толгойтой нөхдүүд байна аа
2 | 3 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [79.117.185.238] 2025/3/9
Энэ хүүхдийг хүүхэд чигээр нь орхиочээ! Хөөрхий ирээдүйг нь баллаж байна шүү дэ
3 | 2 Хариулах
Зочин [202.21.103.139] 2025/3/10
Harin zovshoorohgui 8,9n jil bolson zugtaad amerik yavsan chini emeeg ni shorond hiicen gedeg
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.137] 2025/3/9
Бурхны шашин бол монголын шашин биш шүүдээ. Бид чинь тэнгэр язгууртай ард түмэн
1 | 3 Хариулах
Zochin [66.181.176.90] 2025/3/9
Энэ шашин нтрээ одоо болиочдээ. Гарч ажил хийвэл дээргүй юу.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.90.221] 2025/3/9
Манай улсын харын хар түүх бол богд хаант монгол улс хар түүхээ сэргээн мандан бадаруулдаг улс орон даян дэлхийд байхгүй үхсэн ацныхаа богд солиорохоо бол баахан худал юм биччихсэн нэг сургууль эмнэлэг ч байхгүй тог цахилгаан ч үгүй 1921 онд тэгвэл баруун ямар байв чарли чайпины киног үзчихдээ богдыг магтагчаа
1 | 1 Хариулах
Зочин [59.153.114.225] 2025/3/9
Богд гэгээнтний институци Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн.Гүйцэтгэх ч учиртай. Харин 10-р Богд гэж нялх хүүхдээр Монполиметийнхэн ураг төрлөөрөө,найз нөхдөөрөө,гадаад түншүүдтэйгээ нийлж бизнес хийж байгаа нь Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд хохирол учруулж мэдэх эрсдэлтэй гэмт хэргийн шинжтэй үйлдэл болоод байна. 10-р Богдыг ийм бохир луйврын аргаар тодруулж болохгүй.
1 | 2 Хариулах
Монгол [66.181.184.41] 2025/3/8
Шарын шашин дэлгэрч, тэмбүү бөөсөндөө баригдаж, гомо тэмбүүтэй Богдод духаа цөөртөл мөргөдөг байсан 1910 онд тавтай морил. Дурын этгээдийг богд, гэгээнтнээр өргөмжилж, уул овоо тахиад улс орон хөгждөг бол Монгол Улс цэнгэлийн манлайд хүрэхээр боллоо. Улсын төсвөөр ингэж хэрэггүй, үрэлгэн зардал гаргах хэрэг байна уу? Монгол Улсад шарын шашин дэлгэрч байсан үед Монгол Улс дандаа уруудан доройтож байсан түүхтэй.
10 | 4 Хариулах
💩 [66.181.184.29] 2025/3/8
uls oronig chini hujaanuud suiruulj bna
0 | 4 Хариулах
Зочин [103.212.119.130] 2025/3/9
Богд чинь аятдуудын тавиул түвд байсан шүү
1 | 1 Хариулах
Зочин [107.189.3.94] 2025/3/8
Энэ боолийн шашин шүтэхээр улс орон гуйлгачин болчих юм одоо нөгөө сайдууд гадаадаар тэнүүчлээд гуйлга тусламж гуйгаад явдаг энэ шашин чинь өөрөө боолуудад зориулсан шашин гэдэг үнэн бололтой. Монголчууд энэ бузар боолын шашин шүтэхээр доройтоод хийморь үхчихдэг цаанаасаа учиртай бололтой.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.177.107] 2025/3/8
Ухаалаг хүү
8 | 6 Хариулах
Зочин [107.189.3.94] 2025/3/8
нөгөө тэнэг ээж нь бичээд байдаг юмуу даа энэ бацааны ухаан гэж юу байдаг юм халтар хэдэн төгрөг илүү өгсөн тулдаа худалдаж авсан байна.
7 | 2 Хариулах
Зочин [103.57.92.18] 2025/3/8
10 -р Богд минь мэлмий тунгалаг өлмий бат оршиг ээ
5 | 4 Хариулах
Зочин [103.212.119.130] 2025/3/9
Тэнэг минь богд гэдэг чинь манай улсыг сүйрүүлсэн манж хятдын гар хөл өгөр түвд лам нар байсан шүү
2 | 2 Хариулах
Зочин [66.181.184.99] 2025/3/8
Монголд яамар ч буддын шашин гэж бхгүй, төвдөөс гаралтай гаж урсгал л гэж байгаа
7 | 1 Хариулах
Оогий [66.181.182.183] 2025/3/8
Мөхсөн Түвдийн шарын шашныг шүтээд манай улс хол явахгүй.Удахгүй Түвдийн адил мөхнө
6 | 1 Хариулах
Зочин [202.126.89.59] 2025/3/8
Том болоод Хужаа, Америкт дээрэмдүүлсэн Өвөр Монголоо аваарай Богд минь!
3 | 4 Хариулах
💩 [66.181.184.29] 2025/3/8
Tibet uu? lol
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.130] 2025/3/9
Тэнэг далай лам нь түвдээ ч аварч чадахгүй сүйрчхлээ энэ алтны нинжаа нарын удам яах уу
3 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.89.20] 2025/3/8
Монголчууд өөрсдийн тэнгэр шүтэх шүтлэгээ л шүтэцгээ! Мөнх хөх тэнгэр, өвөг дээдэс, их хаанаа шүтэн дээдлэн хүндэтгэж явцгаа хүүхдүүд минь!
4 | 0 Хариулах
Зочин [185.220.101.38] 2025/3/8
Том болоод ороzод дээрэмдүүлсэн газар нутгаа буцааж аваарай бяцхан Богд минь.
3 | 3 Хариулах
Балт [66.181.190.143] 2025/3/8
Хужаагиин эся ны угаадас долоодог нэр нүүргүй хэдэн эрлииз хурлииз ортоомууд мөөрөөд уналаа дээгүүр доогуур. Монголын тусгаар тогтнол, шашин соёл хэл ёс заншил ярих бичихээр, хужаагиин хэдэн тагнуул хорлон сүйтгэгч нар гар хөлүүдээ идэвхижүүлээд ундгиин... Та нарыг мэдэж бнооо. Ар халхыг аль болох өөртөө нэгтгэх лалар шунал чинь хэвээр бгааг... Хятадыг ёпоны гарт үүрд байлгах ёстой байсиим.
1 | 2 Хариулах
Зочин [103.212.119.130] 2025/3/9
Шарын шашин монгол улаижилал гэж үү үгүй шүү манж хятдууд монголыг сүйрүүлэх гэж дэлгэрүүлсэн байдаг харин өнөөгийн монголчууд шинжлэх ухааны ирэн үе өнөө цагт харийн бурангуй шашинаас салах нь чухал шүү мухар сүсэгтэй хэдэн хүний сэтгэлд л оршсоор байгаа шүү дээ богдууд бүгд төвд лам нар байсан түүх үнэн шүү манай иргэд түвдүүд шиг шашин шүтэж огт чадахгүй гэтэл түвдүүд өнөөдөр сүйрлээ богдоо залаад буруун доройтсон үеээ сэргээд шашинаа сайн шүтээд түвдээс илүү шүтээд түвдүүдийн араас сүйрээд хятдын нэг хэсэг болох уу одоо харин хэн нь хятдын тал байна даа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.37] 2025/3/8
Яагаад ийм хувааж талцуулж турхирсан юм бичээд байнаа
0 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2025/3/8
УДАХГҮЙ ШАР ХУВАЛЗ ТОМ ТОЛГОЙ ЛАМ БОЛЖ ГАРАМЖАВЫНХНЫГ БАЯЖУУЛАХ БИЗЭЭ! ГАНДАНГИЙН ТАРИФ НЭМЭГДНЭ!
4 | 2 Хариулах
Зочин [92.246.84.133] 2025/3/8
Наанаа нэг гэгээн мэгээн нэр хүнд гэж яриад байгаа боловч ар талд баасаа олж идэх мөнгөний тухай яригдаж байгаа чам шиг ядуу гуйлгачин гэгээн байсан ч тэр лам нарт падгүй юм.
2 | 0 Хариулах
Зочин [92.246.84.133] 2025/3/8
Энэ бацааны толгой гарамжавын гарт биш хэдэн түвэд ламын гарт орсон гөө мөн тэнэг хүмүүс юм даа гарамжав хэд насална мөнх баян явна гэж бодсон юм байх даа.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.190.156] 2025/3/8
I’m ma ni bad mi hum bogd min ervvl saruul baig
1 | 1 Хариулах
Зочин [192.42.116.176] 2025/3/8
Наадах чинь удахгүй нөгөө төвөдүүддээ хорлогдож түүх уншвал тэгж байсан байдаг хахууль авч тодоруулаад хэдэн жил явуулж байгаад алаад дахиад хахууль авч тодоруулдаг учиртай жижигхэн цол юмоо.
2 | 0 Хариулах
Зочин [192.42.116.176] 2025/3/8
Хорлож алсан богдынхоо дараагийн төрөл гэх мэтээр тэнэг баячуудаас мөнгө босгодог жижигхэн цол гуншин далай лам мэтэд нарт мөнгө хэрэгтэй бол энэ мэт жижиг гаруудыг цааш харуулаад тэгээд тэрнийхээ хойд дүр гэх мэтээр дахин хахууль цуглуулж явдаг.
2 | 0 Хариулах
[66.181.182.127] 2025/3/8
анхнаасаа өөрөө тодрох. тэр болтол алаад… тэр чинь ямар
0 | 0 Хариулах
Зочин [92.246.84.133] 2025/3/8
Далай ламд мөнгө хэрэгтэй үедээ ухдаг жижигхэн цол юм доо энэ мэтийн юмнууд хэд хэд байгаа толгой түвэд лам нар мөнгөө бараад ирэхээр за цаадахын чинь хойд дүрийг тодорууляа гээд шийд гаргана.
1 | 0
🎰 [66.181.182.127] 2025/3/8
буддийн конфуцийн урсгалаар япон со хят мгл явна гэнэ үү. яадаг золиг вэ. дал хүрч ухаан ороод далан нэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [185.220.101.21] 2025/3/8
наад орнууд чинь буддизм гээд байгаа юмыг чинь тэгж их шүддэггүй цөөхөн хувь байдаг.
0 | 0 Хариулах
[66.181.182.127] 2025/3/8
бор гэртээ богд хар гэртээ хаан болут язгуурыг барина. богд хаад язгуууртнуудаа 😂😂😇
0 | 0 Хариулах
Зочин [192.42.116.176] 2025/3/8
боол мацаж язгуур болохгүй гэж үг мэдэх үү.
1 | 0
[66.181.182.127] 2025/3/8
lucifer-ын магт дууг оливийн 🫒 мод түшиж сонсох
0 | 0
[66.181.182.127] 2025/3/9
πоолууд бүтэхгүй ч гэх шиг😂 πо ол slave слив plum blama. drainage…
0 | 0
🦷 [66.181.182.127] 2025/3/9
relic je t’aime.
0 | 0 Хариулах
[66.181.182.127] 2025/3/9
эхлээд pea test -ээр шалгах
0 | 0 Хариулах
Зочин [45.83.104.137] 2025/3/8
Орzууд Монголчуудыг хядсаны хагиуг заавал аваарай бяцхан Богд минь.
5 | 2 Хариулах
zochin [66.181.176.181] 2025/3/8
Анхдугаар богд Түшээт хан Гомбодоржийн хүү болон мэлмий гийсэн тул Х богд бол Чингисийн удам гэсэн үг. Тиймээс, шашин төрийг хослон барих буян заяатай өндөр дээдэс юм шүү.
2 | 9 Хариулах
Зочин [185.220.100.250] 2025/3/8
Боол тангадын харийн шашнаар алтан ураг тодоруулахгүйл дээ андуурч явна тэнэг минь тийм бол оросын ордокс шашин ирээд алтан ураг тодоруулаад байгаатай агаар нэгэн юм. Тэгээд гомбодоржийн хүү алтан ураг биш хүн өөрийгөө алтан ураг болгож цоллоод байдаг гэж юу байхав.
2 | 0 Хариулах
Зочин [185.220.100.250] 2025/3/8
Монголын нууц товчоо дээр байгаа өшөөтөн тангад хэзээдээ Чингис хааны алтан ураг болчих уу?. Харинч дайсан баймаар байхад Чингис хаан тангад хүмүүс байгаа шүү санаж яв гэж захисан байхад өшөөтөн тангад шашнаар алтан ураг болно гэж байхгүй ойлгомжтой. Тангад шашнаар хаан маан болдог бол тэр тангад төвөддөө тэгдэг байх Монголын ёс өөр шүү.
2 | 0 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/3/8
Манайх нүүрсээ хятад зарж мөнгө олоод оросоос бензин тогоо авдаг ядруу улс байж төвд тал барьж хөрштөйгөө муудалцаад яахавдээ бил хойшоо ухарч байснаас урагшаагаа алхмаар байна
1 | 0 Хариулах
💩 [66.181.184.29] 2025/3/8
deer door?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.189] 2025/3/8
Манайх шиг дундад зуун руугаа ухардаг улс дэлхийд байхгүй. Тэнэгүүдийн улс
5 | 7 Хариулах
Зочин [103.145.234.48] 2025/3/8
Ёстой хэрэггүй зүйл энэ л байна. Жинхэнэ тэнэглэл. Эсвэл энэ Богдыгоо аваад Дарамсала яв. Бид хөгжмөөр байна. Энэ дэлхийн хамгийн хоцронгуй хөгжилтэй орон байгаа нь хангалттай.
2 | 1 Хариулах
Зочин [104.28.71.90] 2025/3/8
Чи харин монголоос зайлаа ч тэгвэл хөгжих гээд байна чам шиг далдуур ком бичдэг малууд зайлвал монгол хөгжинө богд биш
2 | 2 Хариулах
Зочин [45.80.158.69] 2025/3/8
Энэ мэт мөхсөн тангад шашин шүтээд байвал ухарна урагшлахын тул яах ёстой байх нуу энэ мэт чөдөр тушаанаас салах ёстой байх нь дээ.
1 | 1 Хариулах
Зочин [104.28.71.90] 2025/3/8
Чи харин өөрөө буцаад байгаа юм биш үү
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.208] 2025/3/8
Хахаха нэг муу нусахай бацааныг богд гэгээн мэгээн гэж хуцахгүй ээ ! Үхсэн баасны гэгээн энэ тэр ичиж үхмээр юм ! Жаахан мөнгөтэй айлийн хүүхэд болохоор л хутагт гэгээн болчихдог хахахаа татлаа2
6 | 6 Хариулах
Зочин [202.126.89.96] 2025/3/8
Оркууд комментоор хуцахгүйээ. Хятад орос руугаа зайлна уу.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.90.166] 2025/3/8
10-р Богдыг тайван орхио. Битгий олны сайн муу элдэв ам хэл рүү шидэж өгөөд бай. 20, 30 жилийн дараа өөрийн цаг үeийнхэндээ зөвшөөрөгдөх ирэх шинэ жаранд Монголчуудыг хөтлөн оруулах гол хүн хаашдаа болно. Тэр цагт өнөөгийн ороо бусгаачууд ч байхгүй болсон байна, хойд урд хөршүүд хямран задарч дэлхий нийт ч бужигнах цаг үe байна. Тэр цагт Богд түүхэн үүргээ гүйцэтгэнэ
12 | 4 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.208] 2025/3/8
20 нь жилийн дараа Монголд шарын шашин байхгүй байх болно 😂😂😂😂
3 | 4 Хариулах
Зочин [104.28.71.90] 2025/3/8
Дөрвөд сүрэн л байхгүй байх болно кккк
2 | 0 Хариулах
бугатлалтан [66.181.182.127] 2025/3/8
сөөг модны нэгийн түшээд шөнөжингөө сууж сонсдогсон. буг урамдахаар сайхан мод түшин сонсох 🌳🦌
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.112] 2025/3/8
түвдийн араас л битгий ороосой
4 | 0 Хариулах
Зочин [45.141.215.110] 2025/3/8
Тангадууд мөхөөгүйг өглөө бүр санаж бай гэж муу хар тангадын бузар шашин мөхөж далд орох болноо.
5 | 2 Хариулах
Зочин [202.126.90.166] 2025/3/8
Тангад улс мөхөөд 200 жил болжээ мангараа
1 | 3 Хариулах
Зочин [45.80.158.69] 2025/3/8
Төр нь мөхсөн байж болно хүмүүс энэ мэтээр монголчуудыг хуурч мэхлээд толгой дээр нь гараад байж байгааг бид тод харж байна энэ шашин бол монголын шашин биш тангад шашин тэгэхээр оршин байгаа биз дээ.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.162] 2025/3/8
Тангуд улс 13 зуунд, Чингис хааны дараа мөхжчихсөн. Одоо тангуд хэлээ ярьдаг хүн байхгүй. Тунгуд улс ч алга. Тухайн үеийн Буддизм нь ч хамт мөхчихсөн. Түүх ярих гээд бол эхлээд түүхээ уншмой
3 | 0 Хариулах
Зочин [133.106.158.161] 2025/3/8
Huuhdiin erhiig zurchuud bgan bishuu
1 | 1 Хариулах
Зочин [66.181.186.189] 2025/3/8
Өөрийхөө хүүхдэд л анхаар чамд падлий байхгүй!
2 | 3 Хариулах
Байчууд [59.153.112.91] 2025/3/8
Манайд лам нарын бослогод оролцож явсан хүний удам нь ирж цагаатгалын өргөдлөө бичүүлж байсан.
0 | 1 Хариулах
Зочин [45.80.158.23] 2025/3/8
Тэр алуурчин гэмгүй олон хүнийг алаад алуулсан хүмүүсийн ардын засаг алсан болж ял үүрээд тэр лам алуурчин цагаадаад үр сад гэх алуурчид дахиад ардуудаас ирж байр мөнгө луйвардаж авч байгаа ухаантай юм. Шарын бослогыг Монголчуудыг дарлаж байсан тангад төвөд гэх мэт түүний эрлийзүүд нийлж хийсэн тэдээд ардын засаг тэд нарыг буудаж алж улс орноо харийн хувалзуудаас цэвэрлэсэн тулдаа тусгаар улс болж үлдсэн дээ цэвэрлэгээ гэдэг юм маш чухал даа мал хувалз шалзанд баригдаад ирвэл заавал цэвэрлэж байж тэнхэрдэг юм даа. Үүн шиг монголчуудад цэвэрлэгээ хийх цаг хугацааны шаардлага гарч ирсэн тангад лам нар өөрсдөө бараг алаад өгөөч гэж зэвсэглэн босож ирсэн аштай юм болсон доо.
0 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/3/8
ДАЛАЙД ГАРЦГҮЙ, УРДААС ХАМАГ ЮМАА АВДАГ, АДУУ МАЛНААСАА ӨӨР ЮМ СОНИРХДОГГҮЙ, ШУ-ААР УЛААН НОЙЛ, ЦУС ОЙРТЦОН ЭРГҮҮ МОНГОЛЧУУД!
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.162] 2025/3/8
Богдын өлмий бат оршиг ээ
4 | 3 Хариулах
Зочин [45.80.158.23] 2025/3/8
Үхсэн чинь богд хөх тэнгэрийн монголоос шар хувалзнуудаа зайлаарай муу сайн тэнүүлчид.
4 | 2 Хариулах
Зочин [45.80.158.23] 2025/3/8
наадахыг чинь удахгүй наад лам нар чинь хорлож алаад дахиад хахиул мөнгөөр тодоруулж мөнгө босгоно.
1 | 3 Хариулах
Зочин [103.212.119.130] 2025/3/8
Наран гэрэлт түмэн наст очир дарын хувилгаан Богд Жавзандамба хутагтын мэлмий тунгалаг өлмий бат оршиг
5 | 6 Хариулах
Зочин [107.122.177.76] 2025/3/8
Ха ха ха…..хахуулийн богд
5 | 2 Хариулах
Зочин [45.80.158.23] 2025/3/8
Наадах төвөддөө очиж хуц
3 | 1 Хариулах
Зочин [107.122.177.76] 2025/3/8
Мие Га авгай гэж МАН-ын хоёр лүнзгэр олигарх зээ нараа богдоор тодруулах гэж алалцаад юу болов оо….сүүлдээ Миеэ-гээ хужаа хувхайд нь тулж доромжлоод бүр алангаа алдаж хорвоогийн шившиг болсон ….за энэ ч яахав Халхын алт эрднэсийг ухаж баяжсан Га авгай тэнэмэл ламыг хэдэн сая доллараар эсвэл хэдэн тонн алтаар хахуульдаж ёндооруулсан бол гэдэг л сонин….Ардын засаг хутагт хувилгаадыг тодруулахыг хориглож байсан,тэр шийдвэр маш зөв шийдвэр байсан
3 | 3 Хариулах
Зочин [185.220.101.190] 2025/3/8
Сэжгийн эрлийзүүд мөнгө хахуулиар тангад түвдийн цол худалдаж аваа биз дээ зайлбал таарна.
4 | 4 Хариулах
Зочин [107.122.177.76] 2025/3/8
Га Меэ хоёр ёстой гэдсэндээ хөлөө жийлцсэн дээ…..
1 | 2 Хариулах
Боол боол [192.42.116.196] 2025/3/8
Боол тангад шашны тэргүүн байна тангадууд монголчуудын боол явсан. Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр сан гэж байтал бас нэг тэнэг мөнгөтэй авгайн тангад банди гараад ирлээ. Тангад боолууд бол Чингис хааны өшөөтөн тэгсэн эд нар Чингис хааны хөргөө хөлийн өлмийд тавьсан байна их санаатай боолууд байна даа. Энэ бацаан хар тангадын удам юм байна лээ шүү муу сайн тангадын хар хорлол тээгчид юмаа эд нараас салж байж Чингисийн монгол хөгжинө.
5 | 3 Хариулах
Зочин [66.181.179.224] 2025/3/8
Хөөрхөн хүү байна!!
5 | 4 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/3/8
тэр хөгшин лам нар нь ч бас тэгж харж бга
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.218] 2025/3/8
би болон манай гэр бүлийнхэн оав хүлээн зөвшөөрөөгүй юм шүү. сүүлийн үед хархад төрийн түшээд маань юм л болвол гандан гарч ард иргэддээ ном уншууллаа гэх болж.
5 | 3 Хариулах
Зочин [103.168.34.67] 2025/3/8
жалганы ноходын хуцалдах жингийн цуваа явахад юуны хамаа байхав
1 | 3 Хариулах
Зочин [107.122.177.76] 2025/3/8
Лалын ертөнц шиг Дундад зуун руугаа буцах уу эсвэл Ирээдүй рүүгээ тэмүүлэх үү ?
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.59] 2025/3/8
Богдыг хүндэлж байнаа ч Чингис хаанаас дээгүүр залрахгүй байх ёс суртахуунтай байна уу!!! Арын алба, зөвлөгч нар нь юугаа хийж байна вэ!!!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.94] 2025/3/8
Баян айлын хэдэн хүүхдүүд дундаас Богд шалгаруулдаг юм ч гэж юу байхав. Эмээ нь гээд гишүүн байсан авгай л энэ хүүхдийн нуруун дээр том ачаа тавьчихсан шиг санагддаг. Одоо хүүхэд байхад ч гайгүй юм мэдэгдэхгүй. 10 жилийн дараагаас Богд гэсэн нэрээ авч явж чадахгүй, шоу цэнгээн хүүхэн шуухан гээд паян тархвал энэ хэдэн лам нарын буддын шашин ч хөмрөх зам руугаа орох болов уудаа. Өмнөх Богд бас их дүрсгүй янз янзын ааш гаргадаг байсан гэж дуулддаг. Гэхдээ тухайн үеийн монголчууд шашинд нэвт толгойгоо угаалгасан, Богдыг бурхан гэж хүндэлдэг, мөн интернет фейсбүүк гэж байхгүй байсан тул янз янзын асуудлыг тогоон дотор нам дараад өнгөрдөг байсан болов уу. Одоо бол нэг л асуудал гарахад түймэр шиг тарна шүүдээ. Энэ хүүхдийн хүмүүжлээс л бүх юм шалтгаалах байхда.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.161.94] 2025/3/8
Одоо тэр нэг гэгээнтэн гээд нэг залуу байна. Хутагт мөртлөө эхнэртэй, уурхайн босс-д хүргэн орчихсон. Тийм хутагт ч гэж юу байхав
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.67] 2025/3/8
ядуу айлаас Богд тодрох учиргүй. буян заяа ихтэй сүнс яахаараа гуйлгачины гэрт төрөх юм. хоёрт гэвэл тэр айлын хүүхэд богд болсон нь зөв өөр айлууд хамгаалж чадахгүй.
1 | 5 Хариулах
[66.181.182.127] 2025/3/9
прокурорын хэлдгээр цаана нь нуль өр зээл концесс ждү. хүү хүүлэлцэе!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.34] 2025/3/12
Богд тасарсан 9 хулх богд тэгэхлээр 10 ойлгомжтой Монголд ихэн юм худлаа явагддаг Гарамжав гэж харах царайны хужаа авгай баахан Төвд цагаач лам нарт монголын баялгыг тараасан авгай бдг
0 | 0 Хариулах
6060 [59.153.114.139] 2025/3/8
Эргүү ацнууд
1 | 0 Хариулах
ж [14.37.69.205] 2025/3/8
богдоо өөрсдөө тодруулна гэдэг монголчууд сэргэнэ мандаж бгаагын хамгын тод жишээ том зургаар харах хэрэгтэй шүү монголчууд минь.
8 | 9 Хариулах
Боол боол [192.42.116.196] 2025/3/8
Муу хар тангад чамд богд байх өшөөтөн хар тангадууд үхэж далд орог.
4 | 2 Хариулах
πo ол [66.181.182.127] 2025/3/9
the pea test. πо угд.
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.109] 2025/3/8
ХҮҮХЭД БИШ БОЛГООД ХАЯЧИХЛАА ДАА! ТОМЧУУДЫН Л ТОГЛООМ БОЛООД ДУУСЛАА ДАА!
3 | 0 Хариулах
W [66.181.182.68] 2025/3/8
Богдоо дэмжинэ, хайрлана, шүтэнэ! Хэн юу ч гэж хуцсан! Монгол Богд бол Монголын соёлын салшгүй нэг хэсэг!!!!
19 | 22 Хариулах
Зочин [202.126.90.163] 2025/3/8
Бөгсрүүгээ богдоо чих.
15 | 9 Хариулах
Зочин [172.58.167.191] 2025/3/8
Goy hellee😂
3 | 5 Хариулах
Зочин [66.181.186.189] 2025/3/8
Хүүхдийг ингэж хэлсэн хүний лав өөрийнх нь хүүхдээр үйл нь гардаг байх шүү!
3 | 4 Хариулах
Зочин [66.181.186.189] 2025/3/8
Ингэж бичсэн үг үсэг болгон чинь түмэн үеэрээ зовох зовлого чинь болно доо!
5 | 4 Хариулах
🦿🦾 [66.181.190.144] 2025/3/11
ууж өгөхгүй байхаар нь бөгс рүү чихчихдэг. хойд хөршид папа карло буратинон онжиг руу шад хадааснууд хадчихсан сийлбэр тэргүүн байр 🥇🏆
0 | 0 Хариулах