• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийнхөө алтан хөшөөтэй Газын зурвасын ирээдүйг харуулсан видео дүрсийг Трамп сошиал хуудсандаа нийтлэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Газын зурвасыг ирээдүйг хиймэл оюуны технологиор бүтээж харуулсан видео дүрсийг өөрийн сошиал хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр 15 сарын турш Израилийн армид бөмбөгдүүлсэн энэ газраас палестинчуудыг албадан нүүлгэж, аялал, жуулчлалын тусгай бүс болгон хөгжүүлэх санааг өнгөрсөн сард анх удаа гаргаж байв.

Ингэхдээ тэр Газрын дундад тэнгисийн эргийн энэ зурвас газрыг "Ойрх Дорнодын Ривиера" болох ирээдүйтэйг илэрхийлж байлаа.

33 секундийн урт хэмжээтэй, “Gaza 2025 What’s Next?” гэсэн гарчигтай уг видео дүрс дээр тэр өөрийнхөө алтан хөшөөг палестинчуудын нутагт сүндэрлэж байгаагаар харуулжээ.

Мөн Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Трамп хоёр далайн эрэг дээр наранд биеэ шарж байгаа, тэрбумтан Илон Маск мөнгөөр бороо оруулан бүжиглэж байгааг харуулсан байна.

Видео дүрсэнд оруулсан дуу нь “Дональд ирснээр та бүхэн чөлөөлөгдөнө, гэрэл үзэх болно”, “Газын номер нэг хүн Трамп” гэх мэт магтаалын үгстэй байгаа юм.

Палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг нь Йордан, Египет зэрэг улсууд хүчтэй эсэргүүцсэний дараа Трамп байр сууриа зөөлрүүлж, үүнийг зөвхөн өөрийн “зөвлөгөө” байсан мэтээр ярих болжээ.

Хүмүүс Трампын тараасан дүрсийг янз бүрээр хүлээн авч байна.

Зарим нь түүнийг ийм зүйл нийтэлсэнд итгэхгүй, хакеруудын үйлдэл байж магадгүй гэж сэжиглэжээ.

Трамп болон түүний төлөөний хүмүүс энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Газын зурвасыг сэргээн босгох зардал $53 тэрбумыг давах тооцоог НҮБ гаргасан байдаг.

Палестины Хамас зэвсэгт байгууллага болон Израилийн засгийн газрын хооронд байгуулсан гал зогсоох гэрээ нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн хэрэгжиж байгаа.

Үүний үр дүнд Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх ажил эрчимжсэн юм.

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
ХАХА
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Сэтгэгдэл... Сэ [151.225.24.173] 2025/2/27
zov muslimuudiig zaioluulah heregtei
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [79.117.185.238] 2025/2/27
Чадахгүй ээ☝🏾 Газачууд хэзээ ч нутгаа орхихгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.71] 2025/2/27
Энэ сагсуу галзуурчихаж.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.173] 2025/2/27
Gazar burt galzuuchud garchdee,medegdej bgnh
0 | 0 Хариулах
Зочин [210.194.189.194] 2025/2/27
Дэлхий даяараа л 30 жил лав зүүний намууд хэтэрхий даварсан жилүүд байлаа. Барууны үзэлтэй намын орон зай үгүйлэгдэж, хэрэгцээг нь хүмүүс мэдэрч эхэлж байгаа энэ үед Трамп гэж нарциссист бачка яг гарж ирж таарлаа. Урт хугацаандаа Трампын үйлдлүүд хэнд ч хэрэггүй. Түйвээх нь дээ түйвээх нь.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.176.206] 2025/2/27
босоо хийморьтой монголчууд чингис хааныхаа хөшөөг алтаар босговол ямар вэ
0 | 6 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/2/27
Тэр хийморь нь хаа байна утаандаа хордож, түгжирч, оркдож, хувийн эрх ашигаа бодохоос цаашгүй болсон этгээдүүдээр толгойгоо мэдүүлчээд ямар үхсэн оронцогоороо Чингис хааны царайг харах гээв
3 | 0 Хариулах
No [192.82.65.8] 2025/2/27
Trump бол Америкын Нэгдсэн Улсыг гадаад улсуудаа жинхэнэ утгаар нь төлөөлж чадаж байна. Манай хүн бол Монгол иргэддээ чоно, гадагшаа гараад гөлөг.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/2/27
Трамп өөр улсад амьдарч байсан бол яг диктатор дарангуйлагч болох хүн байна.
6 | 2 Хариулах
Зочин [202.9.46.225] 2025/2/27
Ардчилал чинь зэрлэг капитализм.
2 | 3 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/2/27
Сул дорой vндэстэн газар нутгаа алддаг нь жам юм даа. Хамгийн тод жишээ нь Америкын индианууд - хvvхэн шиг гоншигнохоос цаашгvй, аман дээрээ цагаан арьстануудыг хөөж явуулах юм л ярьдаг. Монголчууд бас адилхан л болоод бга.
2 | 4 Хариулах
Зочин [103.57.94.229] 2025/2/27
oros hyatdad gazar nutagaa aldhcihaad l gonshignood l baitsgaaj baina da bidnii mongolchuud
1 | 0 Хариулах
haak [66.181.189.75] 2025/2/27
Эн ер нь зөнөсөн өвгөн байна. юу ч найдаад хэрэггүй.
8 | 6 Хариулах
Зочин [59.153.85.10] 2025/2/27
Амбиц маш өндөртэй хүн л дээ. Тийм хүн ийм зүйл төсөөлөх, төлөвлөх, санаачлах нь энүүхэнд. Та ийм юм ойлгохгүй.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.177.75] 2025/2/27
Ertontsiin ezen boloh moroodoltoi hundee tramp naiz maani
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.133] 2025/2/27
Дональд Трамп Илон Маск нар АНУ-ыг Саудын Араб шиг баян болгож чадвал Дональд Трамп Илон Маск хоёрын нэр хүнд маш их өснө.
1 | 6 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/27
Газын зурвасд Чингис хааны хөшөө босгох хэрэгтэй
0 | 7 Хариулах
Зочин [66.181.167.196] 2025/2/27
Монголчууд чингисээс өөр төсөөлөлх нэг ч зүйл алагдаа араггүй л дээ түүхэндээ монголчууд харанхуй бүдүүлэг явсан одоо ч тийм байгаа. нэг ч дэлхийд нээлт хийсэн эрдэтэн байхгүй ганц бахархал нь олон сая хүнийг хүйс тэмтэрсэн зэрлэг чингис хаан л байгаа
1 | 0 Хариулах