Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймаг руу явуулсан бичиг Уул уурхайн яамнаас эхтэй байжээ

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 15
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:17 2014/01/15

14:10 2014/01/15

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас явуулсан бичигтэй холбоотойгоор анх аймгууд руу ийм бичиг явуулах хүсэлтийг Уул уурхайн яамнаас ирүүлсэн болохыг тогтоолоо. 

Уул уурхайн яамнаас 2013.9.9 -ний өдөр ЗГХЭГ-т Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор аймгууд руу албан хүсэлт явуулж санал авахыг хүссэн байна. 

Энэхүү албан бичгийг бүрэн эхээр нь iKon.mn сайт анх удаа нийтлэж байна. 

УУЯ-ны албан бичиг 2013.9.9

Дээрх гурван аймгаас хоёр нь огт хариу өгөөгүй. Харин Говь-Алтай аймгаас татгалзсан хариу иржээ. Гэлээ ч дээрх гурван аймгийн асуудлыг Засгийн газар, УИХ-д огт яригдаагүй санал төдий зүйл болоод өнгөрчээ. 

Хамгийн сонирхолтой нь гурван аймгийн удирдлага саналыг зөвшөөрч хүлээж авсан бол яах байсан бэ. Ямартай ч сайд, дарга нар маань ард түмний ар хударгаар ямархуу зүйл хийж суудгийг ийнхүү тодорхой болголоо. 

Хэчнээн сонгуулийн шоу байгаад улирсан, баларсан асуудал ч Монголчуудад газраа ухахаас өөр арга зам олдохгүй байна гэж үү.

13:24 2014/01/15

ЗГХЭГ-ийн дарга Ч.Сайханбилэг дөнгөж сая хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр ярихдаа "2013  онд валютын ханшийн өсөлттэй холбогдуулж ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох албан газрууд Засгийн газарт санал ирүүлсэн бөгөөд үүний дагуу ЗГХЭГ-аас аймгууд руу санал хүргүүлсэн юм. Санал хүргүүлсэн гурван аймгаас Говь-Алтай аймаг ЗГХЭГ-ийн саналыг хүлээж аваагүй болно.

Тиймээс энэ асуудлыг Засгийн газар, УИХ-ын алин дээр нь ч яригдаагүй, шийдэгдээгүй асуудал юм.

 Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуультай холбоотойгоор ийнхүү огт шийдэгдээгүй улирсан асуудлыг одоо дахин сөхөж байгаа нь цэвэр улс төрийн явуулга юм" гэлээ.