БНХАУ-ын Харбин хотод болж буй Азийн өвлийн наадмын уран гулгалтын төрөлд манай улсаас О.Мишээл, Г.Марал-Эрдэнэ нар өрсөлдөж буй юм.
Энэ төрөлд 25 тамирчин ур чадвараа сорьсон. Өчигдөр болсон богино үзүүлбэрт Г.Марал-Эрдэнэ 30.64 оноогоор 16 дугаар байр эзэлсэн бол О.Мишээл 26.32 оноогоор 19-д жагссан.
Тэгвэл өнөөдөр үндсэн төрөлд О.Мишээл 55.30 оноогоор 19, Г.Марал-Эрдэнэ 54.72 оноогоор 20 дугаарт бичигдлээ.
Уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд БНСУ-ын Ким Ча Ён 147.56 оноогоор алт, Японы Каори Сакамото 136.87 оноогоор мөнгө, Хана Ёшида 136.44 оноогоор хүрэл медаль хүртэв.
Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ богино үзүүлбэрт
Уран гулгагч О.Мишээл богино болон үндсэн үзүүлбэрт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!