Уншиж байна ...

"Манай улсын 13,200 хүүхэд эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаар Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ГБХНХЯ)-наас мэдээллээ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

2025 ондоо хуулийн хэрэгжилтийг сайжруулж, анхан шатны нэгж бүрдээ анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага бий.

Монгол Улсад өнөөдөр 983 мянган өрх, 1.3 сая хүүхэд байгаагаас 13,200 хүүхэд эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байна.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 8.3 хувиар буурсан ч хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтдээ онцгойлон анхаарч, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн бодлого зайлшгүй хэрэгтэйг ГБХНХЯ-наас мэдээлэв. 

Гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг урт хугацааны баримт бичгүүддээ тусгаж, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Хуулийг шинэчилснээр

  • хүүхдийн асаргаа, тэтгэмж, хамгааллыг сайжруулж
  • тогтвортой байдал, хүн амын өсөлтийг дэмжих
  • гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт ажиллуулах, хиймэл оюун ухаан, цахим хөгжлийг ашиглан хэрэгцээ шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлнэ.