Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Галт уулын үнс найман км-ийн өндөрт цацагджээ

Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 14
Өдрийн шуудан
Зураг зураг
Галт уулын үнс найман км-ийн өндөрт цацагджээ

Камчаткийн Шивелуч галт уул дахин оргилж эхэлжээ. Галт уулаас оргилж буй үнс дээшээ найман км өндөрт шидэгдэж үнсэн багана үүсээд байна.

Гэсэн хэдий ч тэр хавийн оршин суугчдад одоогоор ямар нэг аюул занал учраагүй байна. Энэ галт уулын үнс заримдаа 10 км хүртэл өндөрт шидэгдэх нь бий. Галт уул хоёр дахь өдрөө оргилж байгаа бөгөөд уулын хормойгоос 50 км холд дэлбэрэлтийн үнс тоос унажээ.

Энэ тоосны зузаан нь дөнгөж 0.5 мм байгаа нь ямар нэгэн аюул учруулахгүй хэмээн үзэж байна. Галт уулын үнс тоос тархах замд Ключи, Козыревск, Усть-Камчатск зэрэг хэд хэдэн суурин газар буй.

Эдгээрээс хамгийн ойрхон нь Ключи тосгон бөгөөд тэнд 5.6 мянган хүн амьдардаг. Далайн түвшнээс дээш 3.3 мянган метр өндөр Шивелуч энэ бүс нутгийн хамгийн идэвхтэй байгаа галт уулын нэг юм. Гэхдээ түүний идэвхжил тийм ч удаан үргэлжилдэггүй аж.

Зураг