Уншиж байна ...

"Тавантолгой түлш" компанид аудитын шалгалт оруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн гэр хорооллын иргэн, ААН, байгуулагын өвлийн хэрэгцээнд зориулж сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг "Тавантолгой түлш" ХХК-д аудитын шалгалт хийж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Тавантолгой түлш" компанийг нийслэлийн мэдэлд шилжүүлж, Үндэсний аудитын газраас шалгалт хийж байгаа.

Шахмал түлшний 95%-ийг миддлинг буюу угаасан нүүрс, 5%-ийг барьцалдуулагч эзэлдэг.  Миддлингийг 5мм болтол буталж, барьцалдуулагчийг усаар шингэлж холиод 120-125МВт-ын даралтаар шахаж, түлшийг үйлдвэрлэдэг технологитой. 

Өнгөрсөн жил болсон үерийн үеэр гурван агуулахад хадгалж байсан шахмал түлш норсон. Шахмал түлшний агуулахын стандартыг хангаагүй түрээслүүлэгч байгууллагад хариуцлага тооцож, зардлыг гаргуулна" гэж мэдээллээ.

Улаанбаатар хотын хэмжээнд шахмал түлшний найман агуулах түрээслэхэд жилд 16 тэрбум төгрөгийг зарцуулдаг байна.

Энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. 2025 оны зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчлэхээр төлөвлөжээ.

“Тавантолгой түлш” компани нэг шуудай түлшийг 20,800 төгрөгөөр үйлдвэрлэж, иргэдэд 3,750 төгрөгөөр зардаг бөгөөд 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэсэн хэдий ч утаа буураагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул шалгалт хийнэ гэж хотын дарга мэдэгдэж байсан юм.